Хашгирсан ард түмэн-2 буюу Э.Бат-Үүл хоёр

Саяхан би ноён Ерөнхийлөгчийг “ард түмнээ хошгируулна” гээгүй “хашгируулна” гэж хэлсээн гэж ичих ч үгүй авч байсан талаар нэг жижигхэн бодлоо хуваалцсан юм. “Би л лав амьдралдаа “хүнийг хашгируулнаа” гэж хэлж байсан нэг ч хүнийг энэ яваа насандаа харах нь байтугай сонсоогүйм байна. Яг юу гэсэн ч үгий бас бүү мэд… Ядаж “орилуулна”, “уухайлуулна”, “будаа болгоно” гэсэн бол бас чиг итгэхсэнж.

 

Яасан ч “хашгирч” ханадаггүй ард түмэн юм бид…”. Яг ингэж тэрхүү нийтлэлээ дуусгасан ухаантай. Гэтэл нээрээ, бүр жинхэнээсээ ард иргэдийг хашгируулдаг байна ш дээ мань эр. Тэхдээ энэ удаа ганцаараа биш, Засгийн газар, Бат-үүл баатар маань хамтран энэ үйлд шамдан оролцож байх юм ойрын өдрүүдэд…

Сүүлийн үед буруу талдаа рультэй автомашиныг амралтын өдрүүдээр хөдөлгөөнд оролцуулахгүй байх тухай Бат-үүл баатрын санаачлага жинхэнэ оргилдоо хүрч олон түмний хамаг нервийг барж, түүнийг тойрсон хэлэлцүүлгүүд “хүчээ авч байна” гэж жигтэйхэн. Би хувьдаа бол эхлээд худлаа, баатар маань ийм юм санаачлах хүн угаасаа биш юм чинь гээд их л тайван байв.

 

Гэтэл үгүй юмаа. Энэ тухайгаа тэрбээр ТВ-ээр мушийж/зурагтаар яг инээмсэглэж байгаад хэлсэн шүү./ байгаад хэлдэг байна шүү. Суудлын автомашины 50 гаруй хувь нь буруу талдаа рультэй, жолооч нар нь нөгөө дарга, даамлууд биш жирийн эгэл борчуул маань гэдгийг мэдэхийн дээдээр мэддэг, тэгээд улс төрийн ийм арвин туршлагатай, өндөр мэдрэмжтэй, тэр тусмаа сүүлийн 20 жилийн турш төрийн эрх мэдлийг иргэний эрх, эрх чөлөөгөөр хязгаарлах тухай, төрийн дур зоргоороо байдлыг байнга шүүмжилж ирсэн БААТАР хүнээс ийм үг, үйл хөдлөл гарсан гэхээр байж боломгүй санагдлаа. Гэтэл үүний учгийг өчигдөр л ухаж ойлгов миний бие.

 

Энэ бол ердөө л Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Ц.Элбэгдоржийг “ардын баатар”-ын дүрд буцаан тодруулах, түүний алдагдан баларч байгаа нэр хүндийг өсгөх жүжиг байж…
Үнэндээ ЭБЭ-гийн нэр хүнд олон түмний дунд тийм ч сайнгүй байгаа. Ард иргэдийн 50 хувиас дээш саналыг авч байж дахин сонгогдох учиртай хүн шүү дээ тэр.  Хоёр хүн тутмын нэгнийх нь санал гэсэн үг. Та ойр төрлийн, хажуу айлын, хамт ажилладаг гээд таньдаг хүмүүсээсээ асуугаад үзээрэй. 2 хүн тутмын 1 нь түүнд яаж хандаж байгаа талаар… 3 хүний 1 нь л ам сайтай байгаа болов уудаа.

 

Гэтэл сонгууль болох гээд байдаг. 4 жил олигтой тодрохоор юм хийгээгүй байдаг. Ядаж байхад бас энд тэнд дайн зарлах хоббитой. Тэр нь сенсацитай… 2004 онд ядууралтай дайн зарлаж байлаа. 2009 онд хотын утаатай дайн зарлаж байлаа… Дайнд хэн нь ялсан нь бүх хүний нүдэнд бүү хэл уушгинд, ходоодонд нь мэдрэгдэж байна.

 

Тэхээр сонгууль хүртэлх энэ богино хугацаанд дор хаяж сонгогчдын 10, цаашилбал 20 хувийн дэмжлэгийг өөртөө татах хэрэг түүнд бий. Түүний тулд ямар нэгэн сенсацтай үйл явдал болох, тэрэнд нь мань хүн гол дүрийн эерэг баатарын дүрд тоглох зохиолыг бодож олжээ. Тийм зохиолын нэг нь энэ “буруу рультэй машин” гэх баримтат, онц сонирхолтой кино зохиол байв.

 

Сөрөг талын гол дүрд Бат-үүл баатар тоглоно. Тэр зориуд иргэдийг бухимдуулах сэдвийг хөндөнө. Бүр зориуд судалгаа авч байж үүнийгээ хийж байгааг нь хараач… сэтгээч… Санал асуулгад оролцогч иргэдийн 80 хувь нь дэмжихгүй байхад л тэр дахин уг асуудлаа махран зүтгүүлнэ. Бат-үүл ийм тэнэг хүн мөн үү? Түүний энэ “мугуйдал, зөнөглөл”-ийг буруутгадаг, зогсоодог нэг ч албан тушаалтан алга.

 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь ч, Засгийн газар нь ч таг чиг… Ганцхан хүн л түүнийг эсэргүүцэн, энэ ч арай хэтэр ч байнаа гэж өчигдөр дуугарлаа. Тэрийг нь бүх хэвлэл мэдээллээр сурталчилж байх юм. Тэр ард түмний баатар нь мэдээж ЭБЭ…

Ёо ёо.. Ямар инээдтэй жүжиг найруулна вэ та бүхэн. Одоо үүнийгээ болиоч ээ… Сүүлийн үед ядаж байхад Бат-үүлийг Ардчилсан намынхан Ерөнхийлөгчид зүтгүүлэх гэж байгаа, ЭБЭ-гийн нэр хүнд сайнгүй байгаа тухай яриа сонсогдож л байна. Энэ бол мэдээж тусдаа сэдэв. /Дараа нь хөндөе гэж бодож байгаа/ Тэхдээ одоогоор ЭБЭ-г “уучлаарай” гэж хэлэх сачий АН-ынханд даанч дутна. Ядаж байхад хууль, шүүхийнхнийг тэр бүрэн өөрийн дураар барьж байна.  “МАН-ынхан ганцаархнаа авилгач биш байх шүү” гэж мань хүн ярианы завсар ганц дуугархад “нам болох” олон хүн Ардчилсан намд бас байдаг юм шүү…

Үргэлжлэлтэй…

Б.Энхбаяр

Эх сурвалж: http://new.mn


URL:

Сэтгэгдэл бичих