Олон улсын тэмцээнд амжилттай оролцоод иржээ

musun_siilber-middleГадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын Өмнөговь аймаг дахь албаны мэргэжилтэн Э.Баттөр өнгөрсөн сарын оны 29-нөөс 2013 оны нэгдүгээр сарын 8-ны өдрүүдэд БНХАУ-ын Харбин хотод зохион байгуулагдсан “Олон улсын сийлбэрчдийн 27 дахь удаагийн тэмцээн”-ээс ганзага дүүрэн иржээ.

Энэхүү тэмцээнд 12 орны 80 гаруй уран бүтээлч мөс, цасны төрлөөр бүтээл урлан өрсөлдсөн байна. Манай улсын сийлбэрчид зургаа дахь жилдээ гурван багийн бүрэлдэхүүнтэй ур ухаан, авьяас чадвараа сорьжээ. Тэмцээний тэргүүн байрыг ОХУ, хоёрдугаар байрыг БНХАУ тус тус эзэлсэн байна.

Харин ГИХАЭГ-ын Өмнөговь аймаг дахь албаны мэргэжилтэн, сийлбэрчин Э.Баттөр бүрэлдэхүүнд нь багтсан манай улсын гуравдугаар баг цасны төрөлд “Сэтгэхүйн морь” бүтээлээр V байр, мөсний төрөлд “Жиргээ” бүтээлээр III байрыг тус тус эзэлж, хүрэл медалийн эзэд болов.

/Нийгмийн толь/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.