Аль аймагт дулааны станцууд шинээр барьж байна вэ?

telmen_stants-middleЭнэ тухай бичихийн тулд олон зүйл нурших хэрэггүй байх гэж бодлоо. Улаанбаатар, Дархан Уул, Орхон, Даланзадгад хотууд нь дулаан, цахилгааны эрчим хүчийг хослон үйлдвэрлэдэг эх үүсвэртэй төвлөрсөн дулаан хангамжийн системтэй. Өлгий, Сайншанд, Сэлэнгэ, Ховд, Улаангомд зөвхөн дулаан үйлдвэрлэдэг КЕ 25/14, КВТС 20/150 маркийн зуухтай бөгөөд дулааны станц эх үүсвэртэй төвлөрсөн дулаан хангамжийн системтэй.

Эдгээрээс Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн дулааны станц нь хувьчлагдаж Сэлэнгэ, Сайншандын станцууд орон нутгийн өмчид хэвээр байгаа. Улсын төсөв болон гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 2010 оноос эхлэн Увс, Ховд, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн төвд дулааны шинэ үүсвэр болох дулааны станцууд шинээр баригдаж эхэлсэн. Харин явц ямар байгааг дурдъя.

Ховд аймаг.

Ховд аймгийн шинээр баригдаж буй 42 мВт-ын хүчин чадалтай дулааны 2 дахь эх үүсвэрийн барилга угсралтын ажлыг Эрдэс баялаг, эрчим хүчний яамтай 2012 онд байгуулсан 12/50 тоот гэрээний гэрээний дагуу “МЭВ” ХХК гүйцэтгэж байна. Уг ажлын төсөвт өртөг нь нийт есөн тэрбум /8,977,900,000/ төгрөг. Одоогоор станцын барилгын суурийн болон гаднах шугам сүлжээний сувгийн ажил л хийгдээд байна.

Увс аймаг.

Улаангом хотын 2 дахь дулааны эх үүсвэр болох шинээр баригдаж буй дулааны станц, түүний зуух, тоноглол, тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг “Баянхайрханы чоно” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Намир инвест” ХХК ажиллаж байна.

1,2-р зуухны угсралт 92 хувьтай, зуухны усан шахалт хийгдсэн, одоогоор 2 зуухны өрлөг дулаалгын ажил хийгдэж байгаа бөгөөд хэмжүүрийн анхдагч датчик, 4ш хамгаалах клапан тавих ажил дуусах шатандаа оржээ. Харин 3-р зуухны ажил зогссон, гүйцэтгэл нь 51 хувь, сүлжээний усны насос, химийн усны насосуудыг суурилуулж шугам хоолойг холболтын ажил 80-90 хувь, шугам хоолойн дулаалга, будгийн ажил хийгдэж байна. Нөөц усны бакны суурь хийгдээгүйгээс 64 шоо метр 2 ш бак суурилагдаагүй, яндангийн ажил хийгдэж дууссан, утаа сорогчтой холболтын ажил хийгдэж дуусч байна.

Түлш дамжуулах хэсэг 1,2-р конвейрын ажил барилгын ажил хийгдээгүйгээс эхлээгүй. III конвейрын ажлын гүйцэтгэл 90, бутлагч суурилуулж холболтыг хийсэн байна.

Цахилгааны угсралтын ажил 35 хувь, КИП автоматикийн ажил эхлээгүй, зуухны угсралтын ажлын нийт гүйцэтгэл 62.5-90 хувь байна.

Дулааны төв шугамын, дулаан дамжуулах төвийн гүйцэтгэгч “Альянс-Тех” ХХК-ийн дулааны шугамын-угсралтын ажил дууссан боловч тохижилтийн ажил бүрэн хийгдэж дуусаагүй байна. Станцын эх үүсвэрийн цэвэр усны эх үүсвэрийн гүний 6 худаг, барилга байгууламж, шугам сүлжээний хамт, цэвэр усны 1000 m3 усан сан резерваур 2ш, цахилгааны дэд өртөө, насосны станцын барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хамт хийгдэх ажил бүрэн дуусаагүй, ажлын гүйцэтгэл 60-70хувийн биелэлттэй байна.

Хөвсгөл аймаг.

Дулааны станцын барилга нь 2010 оноос эхлэн баригдаж байгаа бөгөөд дулааны станцын гол барилга, туслах барилгууд болох авто граж, жин хэмжүүрийн барилга, харуулын байр, усан сан, худгийн барилга, дулааны пунктийн барилга зэрэг объектуудаас бүрдэнэ. Үндсэн гол барилга нь төмөр бетон нэл суурьтай, угсармал металл каркас бүхий хийцтэй сендвичэн ханатай барилга юм.

Барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Ану сервис” ХХК ажиллаж байна. Барилгын нийт төсөвт өртөг 7.966 тэрбум төгрөг. Барилга угсралтын ажил гол барилгад 80 орчим хувьтай, туслах барилгуудын ажил 90-100 хувтай гүйцэтгэгдэж байгаа бөгөөд 2012 оны 12-р сард ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Тус компани нь уг комплекс барилгыг 2012 оны зургаадугаар сард ашиглалтад оруулах гэрээтэй байсан боловч цаг агаарын тааламжгүй байдал, материал тээвэрлэлтийн хугацаа сунжирсан зэрэг нөхцөл байдлаас болж ашиглалтанд оруулах хугацаа хойшилсон байна. Энэ нь уг барилга тухайн бүс нутгийн газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвартайг илтгэж байна.

Сүхбаатар аймаг.

БНСУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд Сүхбаатар аймгийн Баруун Урт хотын дулааны станцын ажлыг гүйцэтгэх тухай БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны КОИКА болон Монгол Улсын Эрдэс баялаг эрчим хүчний яам, Сангийн яамтай 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хэлэлцээрийн протокол хийсний дагуу “БНСУ-ын Teson Global Network” компани гүйцэтгэгчээр ажиллаж байна. Гэрээнд станцын хүчин чадлыг 12 мВт, нийт төсөвт өртөг 5 сая ам.доллар байхаар тусгажээ. Станцын ажлын явц 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Угсралтын явцад шалгалт хийхэд ажлын зураг төслийг монголын зураг төслийн байгууллага болон улсын экспертизээр магадлал хийлгээгүй, МХЕГ-аас барилга угсралтын ажил эхлэх зөвшөөрөл аваагүй, холбогдох ил далд ажлын акт материалыг бүрдүүлээгүй зөрчлүүд илэрсэн аж. Тиймээс улсын байцаагчид акт тогтоосон юм билээ.

“ДЦС-2″ ХК-ийг түшиглэн баригдаж буй жилд 270 мянган тонн хагас коксон түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн талаар:

Шинээр баригдсан Хагас коксжсон шахмал түлшний цогцолбор үйлдвэрийн барилгад зориулан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 35 тоот захирамжаар 0.41 га газар олгожээ.

Үйлдвэрийн барилга нь брикет үйлдвэр, оффис, агуулах гэсэн хэсгээс бүрдэж байгаа бөгөөд брикет үйлдвэрийн барилга нь тэнхлэгээрээ 73.Ом х 30.Ом хэмжээтэй, нэг давхар, давхрын өндөр h=13.8M-16.8M, агуулахын барилга нь тэнхлэгээрээ 54.7м х 24.Ом хэмжээтэй, нэг давхар, давхрын өндөр Ь=8.5м, эдгээр барилгууд нь металл каркасан хийцлэлтэй, сендвичэн хана хучилттай байхаар төлөвлөгдсөн байна.

Үйлдвэрийн барилгуудын угсралтын ажил үндсэндээ дууссан боловч “ДЦС-2″ ХК-ний BK3-75-39 ф маягийн зуухыг хосолмол ажиллагаанд шилжүүлэх ажил дуусаагүй, туршилт амжилтгүй болж байгаагаас үүдэн үйлдвэр ажиллагаанд орох боломжгүй байна.

/Үргэлжлэл бий/

Э.Болор


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих