А.АРВИНЧИМЭГ: МАНАЙ ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛЧИД ЦАЙНЫ ЦАГГVЙ АЖИЛЛАЖ БАЙНА

055555ооМонголчуудын уламжлалт баяр Цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан төмөр замаар зорчигчдын ачаалал ихсээд байгаа. Vvнд ямар арга хэмжээ авч ажиллаж буйг “Улаанбаатар” төв буудлын дарга А.Арвинчимэгээс тодрууллаа.

-Төмөр замаар зорчигчдын ачаалал ихэсч буй энэ vед танай байгууллагын зvгээс vvнийг багасгах, дарааллыг зохицуулах ямар арга хэмжээ авч байна вэ?
-Бид галт тэрэгний тасалбар авах дараалал их vvсгэхгvйн тулд өглөө зургаан цагаас эхлэн ажиллаж байгаа. Инженер техникийн ажилчид буюу кассын эрхлэгч нар өглөө 06:00 цагаас ирж, билет борлуулалтад хяналт тавьдаг. Тасалбар борлуулах байдал, дарааллыг камераар хянан ажиллаж байна. Кассын эрхлэгч Өлзий гэхэд л олон жил ажиллаж байгаа, туршлагатай, УБТЗ-ын аварга болсон ажилтан бий. Хариуцлагатай хvн учраас 06:00-20:00 цаг хvртэл цайны ч цаггvй ажиллаж байна.
-Ачааллыг далимдуулан тасалбар шаглах явдал гарч байна гэх юм. Энэ тухайд?
-Төмөр замын цагдаагийн хэлтэстэй хамтран тасалбар шаглагчидтай тэмцэх арга хэмжээг ачаалал нэмэгдсэн vеэр авч ажилладаг. Цагдаагийнхан шагчдаас гадна кассерууд ар, өврийн хаалгаар тасалбар өгч байна уу гэдгийг нь хvртэл шалгадаг. Ер нь, Цагаан сар, шинэ жил, наймдугаар сарын vеэр төмөр зам ачаалалтай ажилладаг. Одоо ид ачааллын vе. Манай байгууллага дарааллыг багасгах, тасалбар дамлахтай аль болох тэмцэж, боломжит арга хэмжээ авсаар байгаа. Цаашид ч олон ажил хийх төлөвлөгөө бий.
-Та төв буудлын даргаар томилогдоод удаагvй. Ер нь, ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-УБТЗ-ын төв буудлын даргаар энэ сарын 11-нээс томилогдон ажиллаж байна. Хийх ажил их бий. Улаанбаатар төв буудал зөвхөн УБТЗ-ынх бус, Монгол Улсын нvvр царай болдог учир гэрэл гэгээтэй, соёлч боловсон vйлчилгээтэй байлгахын төлөө олон ажил хийхээр төлөвлөсөн. Хавраас хэрэгжvvлж эхэлнэ.
-Тухайлбал?
-Аль болох нээлттэй мэдээлэл өгч байя гэсэн бодлогоор ажиллаж эхэлсэн. Зорчигчид тасалбар олдохгvй байна гэж кассерт уурлах vе цөөнгvй гардаг. Тийм vед мэдээлэл ил тод байх тусам иргэд бухимддаггvй. Мэдээлэл байхгvйгээс таашаа ойлголттой болно. Иргэдэд хvртээмжтэй, ил тод, нээлттэй vйлчилгээг бий болгохын төлөө ажиллана.
-“25-44-00” Төмөр замын дарга сонсч байна гэсэн утас ажиллаж байгаа. Иргэдээс санал, гомдол хэр ирж, vvний мөрөөр ямар арга хэмжээ авдаг юм бэ?
-Энэ утсанд ирсэн мэдээллийг замын дарга аваад тодорхой алба, хэлтсvvдэд өгч, шийдвэрлvvлж, хариуцлага тооцдог. Замын дарга иргэдэд нээлттэй vйлчилгээ vзvvлэх, vйл ажиллагаагаа иргэдэд ойрхон байлгахын төлөө энэ утсыг ажиллуулж эхэлсэн. Энэ ч бидний ажилд багагvй vр дvнгээ өгч байгаа.

АРДЧИЛАЛ


URL:

Сэтгэгдэл бичих