Ц.Элбэгдорж: Х.Баттулга сайдаа, та уг нь малчин тариаланчдын асуудал хариуцсан сайд. Гэтэл санаа алдаад л хүн муулаад явах юм. Өмнөх ажлаа л хий

bagӨнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын нээлттэй хуралдаанд оролцлоо.
Засгийн газрын гишүүн, сайд нар товч мэдээлэл хийсний дараа Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүд асуулт тавьж, анхааруулга өгсөн юм.
Ерөнхийлөгч хагас коксын үйлдвэр болох  хоёрдугаар цахилгаан станц дээр байгаа үйлдвэр юунаас болоод гацаанд ороод байна вэ, Тавдугаар цахилгаан станцын асуудал одоо ямар шатандаа явж байна вэ зэрэг олон асуултыг салбар хариуцсан сайд нарт нь тавьж, зохих хариултыг авав.

 
Хариуг сонсож суусны эцэст Ц.Элбэгдорж: Ер нь бүх асуудал явж, явж эрх мэдэл, эд мөнгөний төвлөрлийн асуудал болоод байна. Үүнийг сааруулах асуудлаа барьж авъя. Том асуудлыг тойрохгүй, голоос нь барьж авдаг, цагаа төвлөрүүлдэг байх хэрэгтэй. Та бүхэнд ажил хийх бүрэн эрхийн дөрөвхөн жил байхад сайтын сэтгэгдэл зэрэг жижиг зүйлтэй зууралдах хэрэггүй. Ч.Сайханбилэг сайд аа, нэг хүнийг гүтгэлээ гэж байгаа бол сая хүний асуудлыг яах вэ? Сая хүний асуудал байхад хэсэг хүнийг доромжлохыг битгий тоо. Веб сайтаар хамгийн их муулууллаг хүний нэг нь би. Үүнийг сайтуудын холбоонд нь орхиод өөр чухал ажлаа хий л дээ” ,

” Э.Бат-Үүл даргаа, юун тэр буруу рультэй машин бэ? Иргэдээс нэг удаа асуугаад 75 хувь нь үгүй гэсэн байхад яагаад дахин дахин асуугаад байгаа юм бэ? Хилийн гадаа байгаа машины  тухай ярихаас ороод ирсэн машиныг хязгаарлах хэрэггүй. Хүний эрхийг засварлах эрх та нарт байхгүй. Дарга нараас өмнө хүний эрх гэж байсан юм” ,

“Төмөр зам баригдаагүй хариуцлагыг өөрөө та хариуцна шүү, Д.Ганхуяг сайдаа. 2013 он гэхэд шинэ төмөр замыг хүлээж авна гэж байгаа. Төмөр зам барих ажил улс төр, албан тушаалтны шийдвэрээс хамаараад байгаа бол УИХ дээр ярилцъя. Улаанбаатарт ашигт малтмал байхүй мөртлөө ашигт малтмалын талаар хамгийн их ярьдаг нь болоод байна. Хотод Налайхын уурхайгаас өөр юм байхгүй. Тиймээс хөдөөгийн хөгжлийг хөдөөдөө ярих хэрэгтэй.  Шадар сайд Д.Тэрбишдагва “Ард түмэн хаан” гэж сайхан үг хэлсэн. Гэтэл тэр хаад чинь утаанд угаартаад байна. Утаа ганцхан Улаанбаатарт биш Дархан, Эрдэнэт, аймгийн төвүүдэд байгаа. Тавдугаар цахилгаан станц барих асуудал олон жил болж байгаа шүү. Оросоос авдаг эрчим хүчний импорт нэмэгдээд байгаа. Монгол өнөөдөр эрчим хүчний диваажин биш гуйлгачин болсон байна. Монголд нэг газар юм хийх гэхээр хийхгүй гэдэг синдром байна. Тиймээс асуудал хариуцсан албан тушаалтанд хариуцлага тооцдог байх хэрэгтэй” , ” Х.Баттулга сайдаа, та уг нь  малчин тариаланчдын асуудал хариуцсан сайд. Гэтэл санаа алдаад л хувийн байгууллага  муулаад явах юм. Өмнөх ажлаа л хий. ” гэх мэтээр хатуу үг хэлсэн юм.

П.Энхмандах


URL:

Сэтгэгдэл бичих