Даниэл Дефо: Робинзон Крузо

daniel-defoeАнглийн зохиолч, сэтгүүлч, нийтлэлч(1661-1731)

Саяхан Үндэсний ТВ-ээр Робинзон Крузогийн адал явдал хэмээх кино гарснаар энэхүү зохиолын тухай нийтлэх сэдлийг өдөөсөн юм. Энэхүү зохиол нь 1719 онд анх хэвлэгдсэн бөгөөд Александр Селкрик хэмээх шотланд далайчин 4 жил Чилийн ойролцоох арал дээр (Мос а Терра нэртэй боловч 1966 онд Робинзон Крузогийн арал болж нэрийг нь өөрчилсэн) ганцаараа амьдарсны эцэст төрөлх эх орондоо буцаж ирсэн түүхээс санаа авсан аж. Харин зохиол дээрээ Робинзон Крузо 28 жил Карибийн тэнгисийн Тринидад Тобагогийн ойролцоох арал дээр амьдарсан талаар өгүүлсэн түүх юм. Дефогийн онгодоо авсан өмнөх энэ төрлийн түүхээс гэвэл 12-р зууны үед бичигдсэн Ибн Туфайлын Хай Ибн Ёгдхан буюу хоосон арал дээр үйл явдал нь болдог түүх болон 1659 онд Цейлоны хаан Роберт Ноксыг барьцаандаа байлган хажуудаа байлгаж байсан бас нэгэн түүхээс улбаатй байж болно хэмээн судлаачид үздэг.

Хэн ч над шиг ийм олон хувь твиланг ээлжлүүлэн үзээгүй юм, би 13 удаа ядуурч, баяжиж байлаа хэмээн Дефо өөрийнхөө тухай өгүүлсэн байдаг. Тагнуул, нийгмийг хошноор шүүмжлэгч, сэтгүүлч, наймаачин, зохиолч байсан Дефо амьдралынхаа туршид үгүйрэн хоосорч, цэцэглэн мандаж, шоронд орж, улс төрийн анхаарал дунд ч хүртэл оршиж байсан юм. Чингэж явахдаа тэрээр хошин шогийн мэдрэмжээ харин огт алдаагүй. Сөрөг утгатай хэвлэмэл хуудас бичиж тараасныхаа төлөө тэрээр мөглөнд гавлаж гудамжинд зогсоож шийтгэсэн байна. Тэрээр “Мөглөнгийн Магтуу” хэмээх ёж магтуу дуу зохиосон нь Лондонгийн ард иргэдийн дуртай дуу болон тархаж, зарим саваагүй нэгэн нь мөглөнг цэцэгээр хүртэл чимэж байжээ.

Махны наймаачны хүү Дефо худалдаа наймаанд дурлаж байсан тул тэрээр 23 насандаа шашны зүтгэлтэн болох бодлоо хаяж наймаачин болсон байдаг. Тэгж явахдаа Алжирийн далайн дээрэмчдэд баригдаж байжээ. Залуу насаа аялж өнгөрөөсөн байдаг. Эрсдэлтэй бизнес эрхэлэх нь түүний сул тал байсан бололтой, түүний туйпууны үйлдвэр, сүрчигний найрлагад ордог нэгэн төрлийн амьтны ферм, сүлжмэлийн үйлдвэр бүгд бүтэлгүйжээ. Төлөөсөнд нь 17,000 паунын өрөнд орсон авч төлж бас чадсан байна.

25 насандаа тэрээр Ромын Католик хаан Жэймс II-ийн эсрэг бослогод нэгдсэн боловч 600 босогчид нь нас барж, тэрээр өөрөө амь гарч чадсан байна. 3 жилийн дараагаар Жэймс Франц руу зугатааж, Дефо Протестант хаан Уиллиам III-ийн (Улбар Шарын Уиллам) улс төрийн гол мэдээлэгч, тэргүүлэх нийтлэлч болсон байна. Эзэн хаантай холбоотойг нь үл харгалзан, түүний бичсэн нийтлэлийг буруугаар ойлгосон Англикан сүм хийд болон эсэргүүцэгчидын аль аль нь шоронд хорсон байна. Окфордын Эрл Роберт Харлей түүнийг шоронгоос оргуулж өөрийн туршуулаа болгосон ажээ. Гэвч тэрээр 4 ч талд тагнуул хйиж байсан нь бас сонирхолтой. Тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдийг ядуу, тагнуулын үйл хэргийнх төлөөх өс авалтаас айн чичирч өнгөрүүлсэн байдаг. Нийтдээ 400 орчим нийтлэл, зохиол бичсэний цөөн хэд дээр нь л өөрийнх нэр байдаг бөгөөд тэдний нэг нь Робинзон Крузо юм.

Магадгүй Дефо нь Англид хамгийн анхны шилдэг мэргэжлийн сэтгүүлч, Английн романы эцэг байсан байх. Түүний Moll Flanders хэмээх роман бас бий. Мөн тэрээр Робинзон Крузог бидэнд бараг л бодит хүн шиг болтол нь итгүүлж чадсан бичлэгийн ов залийн мэргэжилтэн юм.

Робинзон Крузо номны анхны хэвлэлт

Робинзон Крузо нь дэлхийн хамгийн алдартай номнуудын нэг. Гэтэл энэхүү ном нь зохиолчын амьдрал дүүрэн үйл явдлын хувьд өчүүхэн хэсэг байсан аж. Робинзон Крузо хөвгүүдийн ном гэж олон хүн андуурдаг. Гэвч, өөрийн үеэл болох Huckleberry Finn-тэй нэгэн адилаар, хүүхэд насандаа хөвгүүн бүрийн мөрөөддөг байсан мөрөөдлийг бүрэн дүүрэн хэрэгжүүлж өгч байдаг мэт боловч үнэндээ энэхүү мөрөөдлийг нь үхэн үхтэл нь уншигчдад өгч байдаг юм. Крузогийн арал дээрх амьдрал шиг л эрчүүдийн мөрөөдөл бүр:

  • Өөрийн хувийн эзэнт улсаа байгуулан, түүнийхээ маргашгүй эзэн нь суух
  • Ганц боол болох Баасангаа захиран колонийн өгөөмөр хаанчлалаа тогтоосныхоо үр дүнд амтлаг ганцаараа эдлэх өндөр дээд язгуур зиндаагаа таашаах
  • Хэзээ ч өрсөлдөөнд өртөж, бусдад алдах эрсдэлгүй баялаг, эрх мэдлийг өөртөө цуглуулах
  • Оюун ухааны хэврэг байдал, түвэгтэй дасгалын оронд харин ч булчин шөрмөс, дадлага туршлагынхаа мэдрэмжээ ашиглан амжилтаа хүртэн суух
  • Өдөр тутмын уйтгартай үүрэгт ажлаас хол хаа нэгтэй тансаг орчинд энэ бүгдийгээ хийж суух
  • Эцэст нь эхнэр хүүхдийн таашгүй үүрэг хариуцлагын аль нь үгүй өөрийнхөө байгууулсан Утопи арал дээрээ амьдрах

байдаг ажээ. (Робинзон Крузо болон Моби Дик нь нэгээс илүү хүйс оролцолгүйгээр агуу үйл хэргийг бүтээдэг хоёр лут роман юм. Тиймээс энээ хоср роман хэзээ ч охид, хүүхнүүдийн дунд ам сайтай байдаггүй!)

Робинзон Крузо-д ямар ч зохиолын өрнөл байхгүй. Баатар нь яг л нэг тийм идэр, чийрэг багана шиг л мэдрэгддэг. Тусгалын хувьд номны чамирхсан, арилжааны ч юм шиг зорилгоор оруулсан ёс суртахуун нь харин ч дээрэнгүй шинж чанартай. Энэ бол “төгс” бичсэн сэрүүн зүүд буюу маш нарийн дараалал бүхий, залдаж бичсэн хүсэл биелэхийг үзүүлсэн зохиол юм. Хамгийн романтик дурсамжууд, туршлагууд хамгийн энгийн үргэлжилсэн үгийн зохиолд холбогдон орсонд л номын өгүүлэх гэсэн санааны оргил хэсэг нь ч байж болох юм. Зохиолын тансаг байдал бага байгаа нь энэхүү сэрүүн зүүдийг “хүндэтгэлтэй” болгож байдаг аж. Үүнийг заримдаа “уран зохиол” биш гэж ч үэх гээд байдаг тохиолдол бий шүү. Залуу насандаа Робинзон Крузог хөгжөөсөн, бясгасан байсан бол өдгөө үүнийг дахин уншихаар л яагаад ч юм зохиол шигээ “үхэшгүй мөнхийн” гэдгийг нь ойлгодог.

www.literature


URL:

Сэтгэгдэл бичих