М.Сайханбилэг хүү 25-нд хагалгаанд орно

hagalgaandШинэ оны өмнө Энэтхэг улсыг зорьж, элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхээр явсан М.Сайханбилэг хүү энэ сарын 25-нд хагалгаанд орохоор болжээ. М.Сайханбилэг хүү төрөөд хоёр сарын дараа цөсний төрөлхийн битүүрэлтэй гэж оношлогдон яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон. Гэвч энэ хагалгааг Монгол Улсад хийх боломжгүй тул ард түмнээс хандивын тусламж хүсэн хандив цуглуулж эхэлсэн билээ. Хагалгааны зардалд 150 сая төгрөг шаардлагатай байсан. Монголын ард түмэн, улстөрчид, зарим бизнесийн байгууллагууд, хувь хүмүүс М.Сайханбилэг хүүд харамгүй тусалсан. Үүний үр дүнд бяцхан хүү шинэ оны өмнөхөн Энэтхэг улсыг зорьсон билээ. М.Сайханбилэг хүү Энэтхэг улсад очсон өдрөөс эхлэн нарийн шинжилгээ, эмчилгээ, вакцинжуулалт гээд шат дараатай эмчилгээнд орж байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих