Э.АМАРТVВШИН ИСПАНИЙН ДУУРИЙН УРАЛДААНААС МӨНГӨН МЕДАЛЬ ХVРТЭВ

000БИспани улсад зохион байгуулсан Франциско Винасын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаан дvнгээ гаргалаа. Энэ уралдаанд улсаа төлөөлөн оролцсон МУГЖ, дуучин Э.Амартvвшин хоёрдугаар байрт орж, мөнгөн медаль хvртсэн байна. Мөн тэрээр уралдааны vеэр зохиогдсон “Орос ари дууг хэн сайн дуулах вэ” хэмээх тэмцээний тусгай байрын шагналыг авч ганзагаа мялаалаа.

Уг тэмцээний тэргvvн байрт хоёр хvн шалгарсан нь Литвийн дуучин Катерина, Польшийн дуучин Мишель Жакуб нар байлаа. Харин Э.Амартvвшингийн ард буюу гуравдугаар байрт Молдавын дуучин Валерий шалгарсан аж. Олон улсын залуу дуурийн дуулаачдын дунд зарласан энэ тэмцээнд олон дуучин оролцсон бөгөөд хагас шигшээд орох эрхийг 40 нь авчээ. Сvvлийн шатанд 17 дуучин тунаж vлдэн өчигдөр шилдгvvдээ шалгарууллаа. Манай улсыг төлөөлж Э.Амартvвшингээс гадна МУГЖ Б.Солонго оролцсон юм.

АРДЧИЛАЛ СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих