Бээжин хотын агаарын бохирдол дээд цэгтээ тулжээ

sdХятадын Бээжин хотын агаарын бохирдол дээд цэгтээ тулжээ.

Энэ тухай ДЭМБ-ын мэргэжилтнүүд анхааруулжээ.

Хотын гудамж талбайд өтгөн манан тогтож, үзэгдэх орчин хязгаарлагдсан, утаа ихтэй байгаа аж. Тиймээс өндөр настай хүмүүс болон хүүхдүүдийг онцын шаардлагагүй бол гадагшаа гарахгүй байхыг зөвлөж байгаа юм байна.

Сүүлийн хэдэн өдрийн туршид Бээжинд салхигүй тогтуун байгаагаас агаарт дэгдэж байгаа утаа сарнилгүй тогтжээ. Үүний улмаас агаарын бохирдлын хэмжээ эрс нэмэгдсэн байна. ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн тооцоогоор агаарт байгаа хорт утааны хэмжээ хүний эрүүл мэндэд онц ноцтой хэмжээнд тулж, нэг куб/м талбайд 993 микро/грамм хортой бодис агуулагдаж байна.

Хятадын нийслэлд агаарын бохирдол ихэсч байгаа нь үйлдвэрлэлийн хэмжээ өсөхийн зэрэгцээ автомашины тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотой юм. Тус улсын Засгийн газар 2008 оны Бээжингийн Олимпийн наадмыг зохион явуулах эрх авахаар өрсөлдөх үеэрээ агаарын бохирдолтой шуурхай тэмцэж, хотын экологийн нөхцөл байдлыг сайжруулахад хэдэн тэрбумын зардал гаргасан юм.

Хэдийгээр энэ ажил амжилттай хэрэгжсэн ч цаг агаарын байдал, аж үйлдвэрлэлийн өсөлт зэрэг хүчин зүйлээс шалтгаалан агаарын бохирдлын хэмжээ нэмэгдсээр байна.

Эх сурвалж:Нийслэл таймс


URL:

Сэтгэгдэл бичих