2013 оны сексийн зоримог шийдлүүд

zoriТа энэ 2013 онд сексийн харилцаандаа зоригтой өөрчлөлт хийх гэж байна уу? Та санасандаа хүрсэн үү? Хэрэв та энэ жил сексийн ямар нэг зоримог өөрчлөлт хийхээр хайж байгаа бол бид танд доорхи 8 аргыг санал болгож байна. Эдгээр бүх аргуудыг та бүхэн туршаад үзвэл гайхалтай үр дүнд хүрнэ гэж бид итгэж байна.
1.Секс тоглоом туршиж үзэх
Хэрэв та секс тоглоом хэзээ ч  хэрэглэж үзээгүй бол энэ жил нэг туршаад үзэхэд гэмгүй. Сексийн зоримог алхам хийх нь таны сексийн харилцааг болон сексийн мэдрэмжийг нэмэгдүүлэх чухал үүрэгтэй юм. Тиймээс та хэзээ ч оролдож үзээгүй зүйлээ одоо нэг туршаад үзэхэд яах бол? Бүсгүйчүүдээ, цаана чинь олон төрлийн секс тоглоом байдгаас та аль нэгийг нь сонгоод туршаад үз гэж зөвлөх байна.
2. Порно кино хамт үз
Та хоёрын сексийн харилцаа ойрд нэг л хэвийн уйтгартай санагдаж байвал үүнээс хурдан гарах шилдэг арга байна. Тэгэхээр та сексийн харилцаагаа амттай болгоё гэвэл та өөрийн хамтрагчтайгаа порно кино  хамт үзэж, зарим нэг байрлалуудыг туршаад үзэхэд юу нь болохгүй гэж.
3. Секс хийхийг илүү санаачлах
Амьдралд гол төлөв залуу нь секс хийх саналыг гаргадаг. Энэ жил таны зүгээс хийх зоримог алхамын нэг бол та санаачлагыг гартаа авч секс хийхийг илүү ихээр хүсэх хэрэгтэй. Түүн рүү сээтэгнэсэн утга бүхий мэссэж явуул, түүнд өнөөдөр ямар нэг зүйл дутаж байгаа эсэхийг сануул. Тэгснээр тэр танд талархаад зогсохгүй  энэ нь та 2 ын сексийн харилцааг илүү гайхамшигтай болгоно гэдгийг бид амлаж чадах байна.
4.Түүнийг боломж гарвал үнсээд бай
Та хэн нэгэнтэй удаан харилцаанд байгаа бол үнсэлт гэдэг нь ямар гайхалтай сэрэл өдөөгч гэдгийг мэдэх байх. Тиймээс та түүнийгээ ажилдаа явахдаа, орондоо хамт орохдоо ч байнга үнсэж бай. Энэ жил та үнсэлтийг илүү халуухан хүчтэй  хийвэл ямар бол? Оролдоод л үз.
5. Дүрд тогло
Олон хосууд өөрсдийгөө жүжгийн дүрд тоглож чаддаггүй гэж боддог, та магадгүй тэдний нэг байж болох юм. Үнэндээ бол жүжиглэж чаддаггүй нэг ч хүн байдаггүй. Энэ нь үнэхээр хөгжилтэй бөгөөд та юу хүсэж байгаагаа илэрхийлэх нэг өвөрмөц арга юм. Харин энэ жил та өөрийн секс харилцаандаа дүрд тоглоод үзвэл ямар санагдаж байна. Түүнийг дээрэмчин болгоод та өөрөө цагдаа болж тоглоод үз.Үнэхээр сонирхолтой бөгөөд хөгжилтэй байх болно.
6. Сексийн  өөр байрлалыг турш
Та нэгэн хэвийн секс байрлалуудаас залхаж байгаа бол энэ жил өөр сонин секс байрлалуудыг туршаад үзвэл ямар вэ? Бүр санаанд оромгүй байрлалыг санаанд оромгүй газар хийгээд үз гэж бид зөвлөх байна. Тиймээ энэ бол та хоёрын сексийн харилцаанд үнэхээр шинэлэг бөгөөд сонирхолтой арга байх болно.
7.Өөрийгөө илүү илэрхийл
Сексийн зоримог шийдэл нь зөвхөн та хоёрын хослон амьдрахад төдийгүй та өөрийгөө өөрчлөх шилдэг арга юм. Тухайлбал таны энэ жил хийх нэг шилдэг алхам бол та дотоод нуугдмал хүслүүдээ нээж өөрийгөө илэрхийлэх арга юм. Та өөрийн юу хүсэж байгаагаа мэдсэнээр хамтрагчдаа өөрийгөө илүү илэрхийлж бас чадах юм.
8. Халуун янаг яриа өрнүүлэх
Халуун янаг яриа үүсгэх нь хүн бүрт байж болох сексийн илэрхийлэл юм. Ихэнхдээ хүмүүс  хэзээ, хаана иймэрхүү яриа үүсгэхээ мэддэгүй, энэ нь нэг л боломжгүй гаж мэт санагдаж байж болох юм. Энэ удаад та халуун тачаангуй яриаг найз залуутайгаа өрнүүлээд тэр талаар өөрийхөө чадварыг дээшлүүлэх алхамыг зоригтой хийгээд үз. Энэ нь үнэхээр их өөрчлөлтийг авчирна шүү.
Ер нь өөрийгөө сориод зоригтой шийдвэр гаргах нь ерөөсөө ч дарамттай биш харин эсрэгээр хөгжилтэй байх ёстой. Харин ч ийм алхамыг хийснээр хайртай хосуудын харилцаа улам дотно сайхан болоход нөлөөлдөг. Тиймээс бүсгүйчүүдээ та дээрх аргуудыг энэ жилийн сексийн харилцаандаа зоригтой туршаад үзээрэй.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих