Монгол анч нохой: тайга

/Зургийг Лхагвасүрэн/

Я.Цэвэл гуайн “Монгол хэлний товч тайлбар толь”-д ийнхүү тайлбарлажээ. Тайга – урт хөлтэй, тачирхан үстэй маш хурдан гөрөөч нохой.

Монголчууд нохойг ан авд өргөн ашиглаж, нохойгоо хоточ, хоньч, анч гэх мэтээр нэрлэдэг байжээ. Эдүгээ манай анчдын хувьд ан авд нохойг ашиглах нь бараг мартагдсан төдийгүй зарим аймаг, сумдад маш цөөн тоогоор байгаа тайга үүлдрийн нохойг эс тооцвол ан авын зорилгоор сурган ашиглаж буй явдал бараг байхгүй болжээ.

Эрт үед анч нохойг шинжих ёс байжээ. Монголчуудын анч нохой нь хошуу урттай, бие зэгзгэр, хөл бэлхүүс нарийн, борви эгц, тагнайн хээ олон байдаг ажээ. Анч нохойтой болох хүсэлтэй хүн дээрхи биеийн галбирыг анхаарч, тагнайн хээг тоолон 15-аас дээш тагнайн хээтэй гөлгийг сонгон авдаг бөгөөд тагнайн хээ 19 хүрвэл зүйрлэшгүй хурдан нохой болдог ажээ.

 

/Зургийг Сайнбаяр/
/Зургийг Батцэцэг/

 

/Зургийг Дашка/

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих