ЛЕБРОН ЖЕЙМС ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ

big_lebron-james2qqeqqМАЙАМИ. /nba.com/. Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ “Майами хит” багийн довтлогч Леброн Жеймс NBA-гийн тоглолтуудад 20000 оноо авч чадсан хамгийн залуу тоглогчоор шалгарлаа.
NBA-гийн аварга шалгаруулах тэмцээний “Голден стэйт уорриорс” багтай тоглохын өмнө Жеймс нь 19982 оноо цуглуулаад байв. Тэрбээр “Голден стэйт”-тэй хийсэн тоглолтод 25 оноо авснаар 20000 онооны хязгаарыг давж чадлаа /20007 оноо/. Тоглолт “Хит”-ийн хожлоор өндөрлөсөн юм 92:75 /28:21, 24:17, 28:12, 12:25/.
Жеймс 28 нас 17 хоногтой байхдаа энэ амжилтад хүрсэн байна. Харин өмнөх амжилтыг “Лос-Анжелес лейкерс” багийн Коби Брайант тогтоогоод байв. Коби өөрийн 20 мянга дахь оноогоо 29 нас 122 хоногтой байхдаа авч байжээ.
Ингэснээр Леброн Жеймс нь тус лигийн түүүхэн дэх 20 мянган онооны хязгаарыг давж чадсан 37 дахь сагсан бөмбөгчин боллоо.
Өмнө нь тэрбээр NBA-гийн түүхэн дэх хамгийн залуугаараа лигийн шилдэг шинэхэн тоглогч болсны шагнал болон хамгийн залуугаараа трипл-дабл хийсэн, 1000 оноо авсан, 10000 оноо авсан шагналууд болон “Бүх оддын тоглолт”-ын хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртэж байжээ.
С.Амар

www.orloo.info


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.