Болор цом ба уншигчид

ИИИИЭЖ28 Та бүхэнд Болор цом яруу найргийн наадмын тэргүүн байр эзэлсэн шүлэг болон энэхүү шүлгийг уншсан хүмүүсийн уншигчдын сэтгэгдлийн хамт хүргэж байна.

“Болор цом” наадмын тэргүүн байрын шүлэг: Яруу найрагч Н.Гантулга

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг…

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг би дотоод ахуйгаасаа мэдэрдэг

Уулсыг хэчнээн хайрлаж ижий шигээ, амраг бүсгүй шигээ санана

Уулс намайг яг л тэгж хайрлан толгод шигээ, хэдэн зууны өмнө өврөөс нь алга болсон

Уусмал ягаан чулууд шигээ санана, зүрхнийхээ хөндүүр шиг л хүлээж авна

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг энэрэн хайрлахуйн цаг хугацаанаас мэдэрдэг

Эрх жаахан үр минь хүзүүнээс зүүгдэн шулганаад дээдийн жаргалыг амсдаг ч

Элэг зүрхний таталцлын гүүр-ганихралын дамжуурга модны үзүүрээс

Дэлхийн татах хүч шиг уулс ер бусаар соронздон, хацартаа энхрийлэн наадаг

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг омог барданамлын хөх дөлөн дундаас мэдэрдэг

Өөрөө өөрийгөө ч шатааж чадах эр зоригтоо эрдэн энэхэн замбуулинд багтаж ядахад,

Өмнө минь мэхийсэн олон сөхөрсөн согоо шиг санагдан хангайн буга шиг сэрвэлзэхэд

Өөрийн мэдэлгүй уулсын сүр хүчээр дутан жижигхээн толгодынх нь өвөрт нялх янзага шиг бохирон унадаг даа

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг гоо сайхны хамгийн төгс илэрхийллээс мэдэрдэг

Эмзэг ялдам охидын арван долоохон нас сэтгэлийн зовлон болж

Эгчмэд хонгор бүсгүйн уяхан ааль, ер бусын бие галбир нүдийг минь дахин цэлмээхэд

Цээжнийхээ гүнд уртаар санаа алдаад өнөө муу зүрх минь уулсын зүг хэдийнэ алсарч оддог

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг яруу найргийнхаа эрчимлэг долгионоос мэдэрдэг

Хүмүүний ертөнцийг цагийн цагт гэрэлтүүлэн асааах ид шидийн наран бөмбөлөг цээжинд минь байгааг

Хүслийн цэнхэрлиг огторгуйд оюун билгийнхээ даль жигүүрээр судрын чуулган титэмлэж явааг уулс л мэдэрнэ

Цагийн буданд ч надаас өмнө мянга мянган жил найрагч нөхдийг минь ингэж л мэдэрч байсан биз ээ

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг…

 

Уншигчдын сэтгэгдэл: Энэхүү сэтгэгдлийн сайтуудын комментоос түүвэрлэн авсан болно.

Сэтгэгдэл №1 Нөгөө Боржигний Бор Тал ,Тэнгэр ,Тусгаар Тогтнол гээд гайхамшигтай шүлгүүд шиг яруу найраг яруу найрагчид нь хаачаа вэ Санаа алдахад эхийн сүү тагнайд амтагдахаа болио юу……… Миний Монголын тэнгэрт эрхлэх гэж бусдын од шороорхохдог … нь бүү хэл аль хэдийн дүүрчихээд бичихээ болио юу … ээ бурхан минь яруу найраг сөнөж ээ уйлмаар уйдмаар болж
Сэтгэгдэл №2 Юу вэ? Энэ одоо. Уншихад хэцүү л юм байна. Үгнүүдийг чихээд тансаг гоё болгох гээд хичээсэн юм шиг. Энгийн юм шиг атлаа тансаг шүлгүүд байдаг даа. Энэ ч мэдэхгүй ээ.
Сэтгэгдэл №3 Гоё шүлэг гэж хэлэхэд хэцүү л юм байна. Энэгийн мань хэд ойлгохгүй бололтой шүү. Уг нь ямарч хүн уншсан шууд ойлгох яруу сайхан шүлэг л баймаар. Жишээ нь Боржигины бор тал гэхэд л хэн ч уншсан өөрийн эрхгүй хамрийн самсаа шархирдаг биз дээ.
Сэтгэгдэл №4 Ийм юм болор цом аваад байхдаа яадаг юм бэ? Өнөө уран хэллэг, хэмнэл хаашаа алга болчихоо вэ нээрээ өгүүлэл ч юм шиг орон гаран захиа ч юм шиг унших гэж үйлээ үзлээ. Цээжлэе хүнд хэлье гэж лав бодогдсонгүй арайч дээ!!! ийм шүлэгч байх гэж
Сэтгэгдэл №5 Уншихад хэцүү л юм байна. Би бодохдоо Монголын яруу найрагт шинэ урсгал орж ирснийг мэдээгүй өнгөрч дээ гэж бодлоо. Хэцүү л урсгал байна.
Сэтгэгдэл №6 Энэ Болор цомд Батхуяг.Эрдэнэсолонго, Аюурзана,Өлзийтөгс,Буянзаяа,гээд сайн яруу найрагчид орохгүй болохоор захын ийм шүлэг авахаас яахав дээ Зуун чавганц уралдвал юу гэдэг билээ дээ Дашбалбарыг дуурайсан тэгсэн хирнээ маш хоцрогдсон хэлбэрээр бичигдсэн байна.
Сэтгэгдэл №7 Болор биш долир цом болж дээ. Энэ чинь тоон дотор үсэг гэдэг шиг шүлэг юм уу найраглал юм уу эсвэл богино өгүүллэг л байх.
Сэтгэгдэл №8 Хүмүүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас хөнгөн бийрийг хөшхийн хэрэг юун… гэдэг сэн. Гэтэл энэ одоо юу вэ? Ийм юмаар Болор цом авч байдаг гутмаар.
Сэтгэгдэл №9 Болор цомыг одоо хаах цаг нь болж дээ.
Сэтгэгдэл №10 Захиа юм биш үү эсвэл галзуу хүний өдрийн тэмдэглэл ч юм уу? За миний мэдэхээр ямарч байсан шүлэг бол биш эсвэл би ингэтлээ юм ойлгохоо байсан болов уу.
Сэтгэгдэл №11 Өө чааваас, нөгөө нээх сүр бадруулаад байдаг Болор цомд нь одоо ийм юм ялдаг болоо юу? Манай ээжийн мухар тарлан гунжийг авчраад мөөрүүлэхгүй дээ. Арай дээр хайрцагласан мөөрөлт болно доо чааваас.
Сэтгэгдэл №12 ” Эгчмэд хонгор бүсгүйн уяхан ааль, ер бүсийн галбир….” Иймэрхүү зохион бичлэг одоогийн дунд сургуулийн ахлах ангийн хурган хуцнууд л өөлхөн бичнэ. Ийм юм шалгарч байдаг , шалгаруулж байдаг. Монголын хөгжлийн өнөөдрийн түвшин нэг иймэрхүү…
Сэтгэгдэл №13 Нэг л биш ээ. Одоогийн залуус өөрөөр сэтгэж байна гээд нэг л сонин юм бичдэг болж. Гадаадын яруу найргийг орчуулахаар нэг ийм хайрцаггүй сэтгэлээс хол өөр юм буугаад байдаг тийм л юм шиг. Гэтэл тэр эх хэл дээр нь уншиж байгаа хүмүүст өөр байдаг л даа. Харин миний хувьд Монголын яруу найраг Явуухулан, Лхагвасүрэн, Чойном гээд л нээрээ л шууд уншихад л зүрхэнд ойр буудаг тэгэхдээ тансаг яруу найраг байдаг. Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би. Хөмсгөн сарны доор аялах … гээд л гоё уран шүлгүүд байлаа. Монголын яруу найрагт одоо алга болж. Нэг ийм сонин нээрээ муу орчуулга шиг шүлэг юун гоё байна аа
Сэтгэгдэл №14 Арай дэндүү юмаа ! Уншихад ч хүртэл эвлэхгүй сонин юм байна . Ийм шүлэг гэж юу байсан юм бэ ? Нийтлэл ч юм уу
Сэтгэгдэл №15 Энэ ч яах вэ? Бичиж, шүүгдэгчид нь шалгаруулдаг нь инээдтэй байна.
Сэтгэгдэл №16 Цаг гаргаж байгаад түрүү шүлгийг уншсан юмсан. Үнэхээр ойлгогдсонгүй. Сэтгэлд бүүр буусангүй. Бүр гайхаж гонсойж хоцорлоо. Ийм юманцар биччээд Болор цом авч өгөлцөөд байвал хойч үе маань яруу найргийг яаж төсөөлж хүлээж авч ойлгох юм бэ?
Сэтгэгдэл №17 Гантулгаа чи ариа ч дээ чи сайн найрагч шүү харин энэ шүлэг нэг л биш байна даа. Чиний олон сайхан шүлгийг мэднээ жишээ нь эх орон ” гэсэн шүлгээ чи наад шүлэгтэй харьцуул за:. Чи болор цом авах ёстой найрагч гэхдээ таалагдашгүй ээ. Даан ч дээ за одоо яахав дээ өнгөрсөн чамайг чадалгүй найрагч хэн ч хэлэхгүй үнэхээр сайхан шүлэг чамд олон бий. Амжилт
Сэтгэгдэл №18 Нуугаад яах вэ? Дашбалбар, Лхагвасүрэн, Хулан, Цоодол гээд хүмүүсийн шүлэг найраглалийг уншаад ойлгоод байдаг юм. Би уншаад сайн ойлгохгүй л юм байна. Утга зохиолын хүмүүст бол сайхан л шүлэг байх.
Сэтгэгдэл №19 Тэр мөрөн дээр зүүгдээд шулганаад байгаа хүүхэд жаргаж байгааг яаж мэдээд байна? Элэг зүрх хоёрын хоорондох зайг таталцлын гүүр гэж нэрлэдгийг сая мэдлээ. Мэдэхгүй байсан юм. Бас тэр ганихралын дамжуурга мод гээд юуг хэлчив ээ. Ёо ёо бүр Монгол хэлээ мэдэхээ байлаа.
Сэтгэгдэл № 20 Ёстой ойлгосонгүй. Орчин үеийн шүлгийг ойлгох чадваргүй болжээ. Шүлэг уншихад уул нь нэг юм үлддэгсэн юу ч үлдсэнгүй. Уучлаарай. Бид оюун ухаангүй болчиж эсвэл үнэхээр муу шүлэг байлаа. Шүлэг гэж нэрлэж байгаа болохоор шүлэг л юм байлгүй. 200 жилийн дараа ойлгох юм болов уу?
Сэтгэгдэл № 21 Арай ч дээ манай уран зохиол эмгэнэлийн түвшиндээ хүрчээ. Энэ бол эмгэнэл. Хэлэх ч үг олдохгүй.Гутмаар юм.
 Сэтгэгдэл № 22 Өчигдөр Болор цомийг 30 жилийн дараа үзлээ … Ёстой сонин шүлэгчин түрүүлсэн … жинхэнэ сайхан хэдхэн л шүлэг байсаан … гэхдээ дан сүүлийн залуучуудаас … мөнгөн үеийн хэд л бие биенээ дэмжээд байсан…Шүүлтийг ер ойлгосонгүй.
Сэтгэгдэл № 23 Энэ яруу найраг уу … ядуухан ишлэл үү … Ядаж энэ наадам улам муу болоод чихэнд сонсголонгүй … ХАЙРАН САЙХАН БОЛОР ЦОМ … ээ хөөрхий гэж
Сэтгэгдэл № 24 Естой таалагдсангүй, Гоё шүлгийг нэг уншихад л цээжилмээр дахиад уншмаар санагддагсан даа. Яг л надад \чамд\ зориулж бичсэн юм шиг.

 

 

 

Сэтгэгдэл
шинээр нэмэх Хайх
хөөрхий дөө
мөрөн 2013-01-11 12:32:05

ичмээр болжээ.ээлжит болор цом авах найраагаа хийх дээ сайн бодолцох ёстой байж.
энэ бол арай хөнгөдс өн шүлэг байна. Гантулга гайгүй сэтгүүлч гэхээсээ илүү с
айн шүлэгч байсан юмаа, авах ээлж нь болсон л доо хөөрхий


Хариулт
  • 0
  • 0
даш 2013-01-12 11:33:33

Нямсүрэн “Дөрвөн цаг ” “Анитаба” хоёроо бичээд хорвоогоос явса
н ч ОД би хүүхэд ба й
хдаа тоогоо бодож чадахгүй хир нь “сумын наа дмыг хо
ёр гуравхан уншаад л цээжилчихэж билээ Одоо ч мартаагүй бадарчийн “Эх”
шүлгийг нь ун шиж дуусаагүй байхад нь нулмис гарч байж билээ . и йм л шүлгүүдий
г шүлэг гэж би боддог би утга зохиол ын онол мэдэхгүй л дээ гэхдээ л сэтгэлийг м
инь хөд өлгөж чадсан юм даа


Хариулт
  • 0
  • 0
өвөрмөц…
норсон цэцэг 2013-01-17 06:49:14

Энгийн хэрнээ өвөрмөц шүлэг болжээ. Толгой адил б оловч сэтгэх нь өөр тиймээс т
аны цаашдын уран бүтэ элд амжилт хүсье.
миний зохиосон ийм нэгэн шүл эг байн
а.
“Нойрсож буй ганцаардал”
Найраг дуу хөглөдөг намрын үдэш
Нүцгэн модн
ы мөчирт ертөн ц зүүрмэглэнэ
Навчис дааруулсан шаргал шөнүүд хөвр өхөд
Нүүсэн ай
лын бууринд ганцаардал нойрсоно

ЦАГ ТӨР


URL:

Сэтгэгдэл бичих