Нийслэл рүү түүхий нүүрс нэвтрүүлэхгүй болно

nuurs (9)Агаарын бохирдлыг бууруулах, замын түгжрэлийг багасгах болон бусад асуудлыг шийдвэрлэх үүднээс “Гудамж” төслийг хэрэгжүүлэхээр болоод байгаа билээ.

“Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн 33 уулзварыг өөрчлөх, сайжруулах, гэр хорооллын 700-аад замыг торлох, Туул голыг дагасан далангаар Улаанбаатарыг нэвт гарсан хурдны зам барих зэрэг төслийг гүйцэтгэх юм.

Нийслэлийн агаарын бохирдлыг оны төгсгөл гэхэд 50 хувиар бууруулахын тулд түүхий нүүрснээс татгалзаж, хагас коксжсон нүүрсийг нийслэлд оруулж ирдэг болох, гэр, барилгын дулаалгад ноосыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хурдны зам барих асуудлыг түргэсгэх шаардлагатай байгааг Засгийн газрын хэмжээнд ярьж байгаа аж. Харин хурдны зам барихад газар чөлөөлөх асуудал гарахгүй боловч гэр хорооллын замыг торлохын тулд зарим айлын газрыг чөлөөлөх асуудал үүсэхээр байгаа юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих