Сайдыг дарамтлачид

zzoo“Зүгээр байхад зүгээр л байлгаарай” гэдэг шиг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин сүүлийн үед дэндүү их дайсантай болж байгаа бололтой юм аа. Гэхдээ түүний дайсан нь эмэгтэйчүүд. Уг нь, эх хүн өрөвч нинжин сэтгэлтэй, жинхэнэ хүний хайлан энээ тэрээ гээд хамаг л сайхан бүхэнийг өөртөө шингээсэн байдаг ч харин үр удмаа, хань ижилээ хамгаалахдаа хүрвэл юу ч хийхээс буцдаггүй ажээ.
Ямартай л хууль хэрэгжүүлэгч Хууль зүйн сайдад заналхийлж, түүнийг “айлгаж” байх вэ дээ. Хууль зүйн сайдыг дарамтлагч эмэгтэйчүүдийн салхийг нь Ганхүү генералын эхнэр хагалсан бол одоо харин Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийн эхнэр дараагийн хүнээр тодорч байгаа сурагтай.
Хэдийгээр үрээ, ханиа хамгаапах нь эх хийгээд эцэг хүний сэтгэл ч гэлээ нэгэнт л хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй болохоор Хууль зүйн сайдыг мянга, түмэнтээ занаад ч яалтай билээ. Ямар сайндаа л олон түмэн аль алийг нь буруутгах аргагүй, хэцүү юм даа хэмээн шогширцгоож байхав.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”

URL:

Сэтгэгдэл бичих