Нүцгэн биеийн гоо сайхнаа гайхуулсан Б.Бадамцэцэгийн гангараа

foto“Хэцүү анги” киноны гол дүрийн даруухан ухаалаг охины дүрээр олонд танигдсан мисс Б.Бадамцэцэг өнгөрсөн долоо хоногийн хамгийн их дуулиан шуугианы эзэн болоод байгаа билээ. Тэрбээр саяхан нэгэн сайтад өөрийн нүцгэн зургаа нэлээд үнэд хүргэн худалдсан нь олны нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсэн гэхэд болно.  Түүний зургийг Францын алдарт зурагчин Olivier Laban-Mattei уран сайхны аргаар авсан бөгөөд эмэгтэй хүний гоо сайханыг илүүтэйгээр тодотгон харуулахыг зорьсон гэнэ.
Ийнхүү сүүлийн үед нүцгэн биеийн гоо сайхнаа гайхуулсан загвар өмсөгчдийн тоог Б.Бадамцэцэг нэгээр нэмж, цааш нь үргэлжилүүлсээр байгаа юм. Мисс бүсгүй саяхан нээлтээ хийсэн  “Ану хатан” киноны Ахайн дүрд хатны амь хамгаалагч таван эмэгтэй баатрын нэгнийх нь дүрд тоглосон юм.
Тэрбээр нээлтийн арга хэмжээнд ирэхдээ улаан торгон дээлээр гангарсан нь олны нүдийг хужирлаж байсан юм.  Ингээд түүний гангарааг хамтдаа сонирхоё.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих