Сурах бичигтэй холбоотой гомдлыг хүлээн авна

z963Засгийн газрын шийдвэрээр 2009 оноос ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувийн сурах бичгийг сургуулийн номын сангаар дамжуулан сурагчдад үнэ төлбөргүй олгож эхэлсэн.
Тухайлбал, бага ангид хүүхэд бүрийн сурах бичгийг төрөөс хариуцаж байгаа бол дунд, ахлах ангийн бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн гурваас дээш хүүхэд нь суралцдаг сурах бичгийг үнэ төлбөргүйгээр хангаж байгаа. Ер нь нийт сурах бичгүүдийн 40 хувийг төр хангадаг бол үлдсэнийг нь сурагчид худалдан авдаг. Гэхдээ сурах бичгийг зохих газраас нь худалдан авахыг БШУЯ-аас анхааруулж байна. Тухайлбал, Урт цагаан, Арслантай гүүрний дэргэд байрлах номын худалдаанаас биш тухайн компаний ном борлуулах албан ёсны цэгээс тогтсон боломжит үнээр худалдан авах хэрэгтэй байна.

Түүнчлэн сурах бичигтэй холбоотой санал, гомдлыг дүүргийн Боловсрол, соёлын газарт байнга хүлээн авч байгаа юм байна.

Боловсрол, Шинжлэх ухааны яам

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
2013 оны 01 дүгээр сарын 09


URL:

Сэтгэгдэл бичих