УЛААНБААТАРТ ГАЗАР ХӨДЛӨВӨЛ

ЗОХИОГЧООС: ЮУНЫ ӨМНӨ ЭНЭ БИЧЛЭГ ЗАРИМ ХҮМҮҮСИЙН ХЭЛСНЭЭР “МУУ ЁРЛОСОН БИЧЛЭГ” УЧИР ТАНЬД МУУ ЮМ СОНСОХ ХҮСЭЛ БАЙХГҮЙ БАЙГАА БОЛ УГ  ОРХИХЫГ ЗӨВЛӨЕ. ХАРИН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШИГААС СЭРЭМЖИЛМЭЭР, АНХААРМААР БАЙГАА БОЛ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА.

“Сонор” телевиз үргэлжлүүлэн шууд дамжуулж байна.

Бид та бүхэнддээ эргээд тандалтын нисдэг тэргээр хийж байгаа сурвалжлагыг хүргэж байна.

Бид 3 болон 4 дүгээр хорооллын дээгүүр нисэж байна. Энд мөн л ихээхэан сүйрэл гэмтэл учирчээ. Ялангуяа хуучны угсармал барилгууд ихээхэн сүйдсэн харагдаж байна. Энд тэнд мөн л түгжирсэн машин тэрэг, байшингийн нурангинуудад хашигдаж хаагдсан ард иргэдийг бас эндээс харж бол байна. Төв зам дагуу харьцангуй харин эвдрэл багатай байгаа харагдаж байна. Ард иргэд хойшоогоо гэр хороолол руу ихээхэн хэмжээгээр шилжиж байгаа нь бас ажиглагдаж байна.

Харьцангуй эвдрэл гайгүй сургууль болон цэцэрлэгийн барилгууд, үйлчилгээний томоохон барилгууд дээр ард иргэд ихээхэн цугларч хоргодох байраа болгон ашиглаж байгаа харагдаж байна. Энд мөн таатай мэдээ дуулгахад аврах ангийнхан нисдэг тэргээр ирж аврах ажиллагааг эхлүүлж байна. Төв зам дагуух нэг бүтэн барилгыг тэд хоргодох байр болгон ашиглаж байгаа бололтой. Ойр хавийн замыг булдозероор түгжирсэн машинуудаас цэвэрлэж ард иргэдийг жагсаан хоол хүнс олгож байгаа харагдаж байна. Эмнэлгийн зориулалттай хуягт машин механизм, автомашинууд  ирсэн үйл ажиллагаа явуулж байна.

Цаашаа бид 1 дүгээр хорооллыг зорьж байна. Сая бид бас төвөөс мэдээ авлаа. Баянзүрх дүүрэг бас ихээхэн сүйрэлтэй байгаа тухай мэдээ ирлээ. Гэхдээ тэнд аврах ажиллагаа аль хэдийн эхэлсэн байна. Хоргодох байрыг Нарантуул захад төвлөрүүлсэн байгаа тухай бас мэдээлж байна.

“Сонор” телевизтэй холбоотой байгаарай. Мөн манай шууд утас сая ажилд орсон тул ард иргэд та бүхэн шууд холбогдож төрөл бүрийн туслалцаа мэдээлэл авна уу.

Шууд утас – 7011..

Онцгой байдлын албан утас – 105, 109, 102, 103, 101, 107 гэсэн дугааруудыг ашиглаж болох ба шаардлаггүй тохиолдолд сүлжээг бүү ачаална уу.

Бид хэсэг хугацааны дараа та бүхэнд гамшигт хүчтэй нэрвэгдсэн хэсгийн хоргодох байрууд хаана хаана байршсан талаар мэдээллийг хүргэх болно.

2011.02.01 18.30 минут. Гамшиг болсноос 14 цагын дараа.

“Сонор” Телевиз та бүхэндээ шууд дамжуулж байна.

Онцгой байдлын комиссын дарга, Монгол улсын Ерөнхийлөгч Э болон түүний орлогч дарга бусад албан тушаалтнуудын хамт шууд мэдэгдэл хийж байна.

Ерөнхийлөгч Э..

Үүсээд байгаа нөхцөл байдалд тодорхой дүгнэлт хийсний үндсэн дээр тусламжийг хувиарлах, аврах ажиллагааг зохион байгуулах, холбоо харилцааг сэргээх ажилуудыг үндсэндээ амжилттай хийгдэж байна.

Хоргодох байруудыг үндсэндээ хороо бүр дээр байршуулж чадлаа. Зарим бүрэн сүйрсэн барилга байшингүй хороодууд дээр нөөцийн Монгол гэр, асар майхнуудыг барьж аврах ажиллагааг зохион байгуулж байна. Хоргодох байрууд руу хүрэх гол замуудын ихэнх хэсэг буюу 78 хувийг чөлөөлж чадаад байна. Орц гарцуудыг нээх ажлуудыг үргэлжлүүлэн хийж байна. Үүрэн телефоны оператор компаниудын сүлжээ хотын 70 гаруй хувьд бүрэн сэргээд байна. Гэхдээ сүлжээнний ачааллаас болоод гацах, тасалдах асуудлууд маш их байна.

Цахилгаан болон цэвэр ус, халаалтын шугамуудыг сэргээх ажил маш удааширалтай байна. Мэргэжлийнхэны хэлж байгаагаар хүн хүч цөөн, эвдрэл их мөн олон жил ашиглагдсан газар доогуурх шугамууд байгаа тул гэмтлийг илрүүлж ухаж гаргах, гагнах залгах ажилууд дээр ихээхэн цаг алдаж байна.

Нурангин доор дарагдсан байгаа иргэдийг шөнийн хүйтнээс өмнө аврах ажиллагаа явуулах ажиллагааг хот даяар 15 цагаас хойш эрчимжүүлээд байна. Зам цэвэрлэж байгаа хүнд машин механизмуудын дийлэнх хувийг, хангамжийн нисдэг тэрэгнүүдээс бусад зориулалтын нисдэг тэрэг, автомашинуудыг бүрэн уг ажилд  дайчлаад байна.

Олон улс болон уг статустай байгууллагууд, хөрш зэргэлдээ улсуудаас эмгэнэлийн захидал, мэдэгдэлүүд тасралтгүй ирсээр байгаа ба утсаар ч бидэнтэй шууд холбогдож энэ хүнд үед сэтгэл санааны ихээхэн дэмжлэг үзүүлж байгааг хэлэхэд таатай байна. Уг захидлууд, мэдэгдэлүүд албан яриануудад дурьдсанаар бидэн рүү тусламжийн төрөл бүрийн бараа материал, эм тариа болон аврах ажиллагаанд зориулан цэрэг хүн хүч, аврах баг, техник тоног төхөөрөмжийг аль хэдийн илгээсэн тухай мэдээллүүд ирээд байна. Одоогийн байдлаар ОХУ, Хятад, Казакстан, Турк, Япон, Солонгос зэрэг улсуудаас тусламжийн бараа материал аль хэдийн Хөшигтийн хөндийн шинэ онгоцны буудалын бэлтгэгдсэн талбай дээр буугаад байна.   Цаашид ч шаардлагатай тусламжууд нэмэгдсэж ирсээр байх болно.

Одоогоор хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар тооцож гаргаж хараахан чадаагүй ч нийслэлд байдаг 4000 гаруй орон сууцны барилгын 60 гаруй хувь бүрэн сүйрсэн, эвдэрсэн, хүн амьдрах ямар нэгэн боломжгүй болсон гэсэн урьдчилсан мэдээлэл байна. Орон сууцны барилга ингэж ихээр сүйдлэх болсон гол шалтгаан нь нийслэлд баригдсан ихэнх барилга 8 балл хүртэлхийг тэсвэрлэх чадвартайгаар баригдсан байдаг ба тун цөөхөн барилга 9 балл хүртлэх тэсвэрлэх чадвартай гэж баригдсан байдаг байна.  Гэтэл газар хөдлөлтийн эрчим 9 балл зарим газар хөрсний онцлогоос шалтгаалж 10 баллд хүрсэн нь Нийслэлд баригдсан барилгуудыг ихээхээн сүйрэлд хүргэхэд хүрчээ гэж дүгнэж байна.

Нийт орон сууцны 4000 гаруй барилгад амьдарч байсан 430 000 мянга гаруй иргэнээс 11 792 хүн үхсэн, сураггүй алга болсон 86 789 хүн, гэмтэж шархдаж эмнэлгийн тусламж авах шаардлагатай байгаа 39 768 хүн, цаашид хоол хүнс, дулаан байр нэн тэргүүнд шаардлагатай байгаа  150 000 мянган энгийн иргэд тус тус байна гэсэн тооцоо гараад байна. Гэр хороолол болон тусдаа хувийн байшинд амьдардаг 690 000 мянган иргэдийн 5 хувь буюу 34 000 орчим хүн эндсэн, алга болсон, эмнэлгийн тусламж яаралтай шаардлагатай гэсэн мөн тооцоо мэдээ ирээд байна. Эндээс харахад Нийслэл хотын орон сууцанд амьдардаг иргэдийн дунд энэхүү гамшиг ихээхэн хор хөнөөл учруулсан байгаа ба цаашид энэ тоо нэмэгдэх хандлагатай байна.

Учруулсан хохирлыг зөвхөн нурсан сүйрсэн орон сууцны барилгуудаар тооцоход 290 000 000 000 төгрөг орчим болоод байна. Цаашид мэдээж энэ тоо өсөх хандлагатай байна.

Мөн одоо хамгийн их заналхийлж байгаа аюул бол дахин газар хөдлөлт болж болзошгүй гэсэн мэдээлэл ирээд байна. Үүнд ард иргэд маань бэлтгэлтэй байж болзошгүй аюулаас өөрсдийгөө гэтэлгэх талаар бүхий л арга хэмжээг авахыг уриалж байна. Дараагийн бас их санаа зовоож байгаа асуудал нурангинд дарагдсан иргэдийг шөнийн хүйтнээс өмнө гаргаж авах ажлыг эрчимтэй зохион байгуулах хэрэгтэй байна. Өнөө шөнө цаг агаарийн байдал -28  -  -30 хүртэл хүйтэрч цас орох төлөвтэй байна гэсэн мэдээлэл Ус цаг уурын албанаас ирээд байна. Аврах ажиллагаанд энгийн иргэд ихээхэн хүчин чармайлт гаргаж ажиллаж байгаа ч дахин нэмж хүн хүч ихээхэн хэрэгтэй байгаа тул ард иргэдийг бидэнтэй хамтран ажиллаачээ хэмээн Монгол улсын Ерөнхийлөгчийн хувиар, гамшигт нэрвэгдсэн тусламж шаардлагатай байгаа нэрвэгдсэн иргэдийн өмнөөс гуйж, хүсэж, уриалж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.

Та бүхэнд Онцгой байдлын комиссын орлогч дарга Х бусад мэдээлэл, зөвлөмжийг хүргэнэ.

Юуны өмнө газар дахин хөдлөж магадгүй гэсэн мэдээлэл ирсэн байгаа тул газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлсэн зөвлөмжүүүдийг хүргэе.

Нэгд. Хэрэв та гэртээ байгаа бол чичэрхийлэлт эхлэнгүүт гадагш гарахыг түр азнаж барилгынхаа даацын хана, баганыг түшиж зогсох, бат бөх найдвартай материалаар хийгдсэн ширээ, орны доор толгойгоо хамгаалж хэвтэх, чичэрхийлэлт эхэлмэгц ямар нэг юманд цохигдож гэмтэхээс өөрийгөө хамгаалах, сэрэмжтэй байх

Хоёрт. Эхний газар хөдлөлтөөр танай барилга, байшин, гэрт ихээхэн хэмжээний эвдрэл үүссэн бол одоо яаралтай хоргодох байр луу шилжих

Гуравт. Чичэрхийлэл намдмагч барилгыг орхих шаардлага гарвал оршин суугчидын хамтаар шатаар цувж буух, цахилгаан шатыг ашиглахгүй байх, ханан талаа дагаж буух

Дөрөвт. Ямарч тохиолдолд нурангинд дарагдаж удаан хугацаагаар аврах боломжийг хүлээх магадлал байгааг санаж байх хэрэгтэй. Гар чийдэн, хоол хүнсий нөөц, эмийн сан зэргийг бэлдэх, гар утас болон жижиг оврын радио бэлдэх, нөөцлөх. Мөн өөрийн бичиг баримт, мөнгө төгрөг үнэт зүйлээ баталгаатай саванд хийж хадгалан найдвартай газар хадгалах.

Тавт. Интернет, Радио, гар утас, телевизийн мэдээ байнга сонсож байх

Зургаа. Хэрэв та гадаа байгаа бол өндөр барилга, мод, цахилгааны шонгууд, шилэн барилгуудаас аль болох хол зогсох, нурж унах, дарах бүхий л боломжоос зайлах

Долоо. Машинтай байгаа бол хаалгаа нээгээд замаас гарч чичэрхийлэл намдтал хүлээх, гүүр тунелээс аль болох хол байх.

Найм. Олон нийтийн газар, үйлчилгээ, нийтийн тээвэрт байгаа бол тэнд байгаа хүмүүсийг аль болох бөөгнөрөл үүсэх, сандрал үүсэхгүй байхаар тайвшруулж чичэрхийлэл намдмагц цувж гаргах

Ес. Өндөр хүчдэлийн шугам, ТП, трансформатуудад ойртохгүй байх, газар гарсан ангал, нүх, нурж магадгүй сэжиг бүхий газраар зорчихгүй байх.

Зэрэг зөвлөмжүүдийг хүргэж байна.

Мөн нурангинд дарагдсан хүнийг та аврах гэж байгаа бол заавал мэргэжлийн хүний заавараар хөдөлхийг анхааруулж байна. Усны уян хоолой, урт төмөр утас зэргийг байнга биедээ хуйлаатай авч явж нурангинд дарагдсан иргэдэд түүгээр дамжуулан агаар, хоол хүнс хүргэх боломж өгч болох юм.

Banjig.net


URL:

Сэтгэгдэл бичих