“Ум” гэдэг үнэхээр шидэт үг үү?

527-1358843620Buddha17_d0ecb7АНУ-ын Калифорнийн их сургуулийн хэсэг эрдэмтэд 1995 онд тусгай дохионы маш нарийн мэдрэмж бүхий багажаар, хүмүүсийн хэл яриа, үгэнд энерги (эрчим хүч) байдаг эсэхийг судалж, маш сонин нээлт хийжээ.

 

Өдөр тутмын ярианы хэдэн мянга, түмэн үгийг хэлэхэд уг багажний зүү огт хөдлөөгүй атлаа эртний Грекийн томъёонуудыг хэлэхэд үл ялиг хөдөлжээ. Гэтэл бурханы шашны судраас ганцхан “Ум” гэдэг үгийг хэлэхэд нөгөө багажны зүү 36 градус хазайсан байна.

 

Энэ бол сансарын хөлгийн хөөрөх хүч чадалтай тэнцэх энерги гэж эрдэмтэд үзсэн тухай Европын нөлөө бүхий “Асеа” сэтгүүлд бичжээ. Үүний учрыг нягталбал шашин номын зүрхэн ба шидэт тарнийн үгийг олон сая хүн хэдэн зуун жил үнэн сүсэг итгэлээр уншихдаа шид сууж, энерги хуримтлуулах нөхцлийг бүрдүүлсэн байж болох юм гэж үзжээ

 

Эх сурвалж: “Ган зам”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих