Дархан-уул аймгийн Засаг дарга огцрохоос өөр аргагүй болжээ

darhanОрон нутгийн сонгуулийн  үр дүнд Дархан-Уул аймгийн ИТХ-ын  33 суудлаас МАН 18 суудал авч олонхи болж,   үүндээ эрдэн аймгийн Засаг даргаар С.Насанбат гэгчийг АН-ын төлөөлөгчдийн оролцоогүйгээр  томилон гар гаруй хугацаа өнгөрүүлсэн ч  өдгөө С.Насанбат дарга ИТХ дахь өөрийн намын бүлэг болон АН-ын бүлгийн дэмжлэгийг авч чадахгүйд хүрчээ. “Мордохын хазгай” гэгчээр эл аймгийн ИТХ-д  МАН 18 суудал авсан гэдэг ч үнэн хэрэгтээ 5-7 төлөөлөгч орон нутгийн сонгуулийн тухай хууль зөрчин  сонгогдсон  хэмээн асуудал нь  шүүхээр эргэлдэж байгаа бөгөөд хэдэн хоногийн өмнө аймгийн шүүхээс МАН-ын 2 төлөөлөгчийг хууль зөрчин сонгогдсоныг тогтоогджээ. Энэ тохиолдолд МАН-ын 2 төлөөлөгчийн оронд АН-ын 2 төлөөлөгч   аймгийн ИТХ-д нөхөн орж ирэх ёстой. Гэвч  сонгуулийн тойргийн хороо нь энэ асуудлыг авч хэлэлцэхгүй байгаа нь байдлыг улам дордуулжээ.

Мөн аймгийн Засаг дарга нь томилгоо хийхдээ нам дотроо нэр хүнд муутай, бусдын гар хөл болдог, эзэмшсэн мэдлэг боловсролгүй нэгнийг албан тушаалд томилсон нь намын бүлгийнхнийхээ дургүй, зэвүү хоёрыг зэрэг  хүргэсэн бололтой.  Ийм нөхцөл байдлаас болж Засаг дарга цаашид ажлаа хэвийн явуулах,  бие даан томилгоо хийх, аймгийн төсвөө батлуулах ямар ч боломжгүй болж, ИТХ-ынхаа дэмжлэгийг авч чадахгүйд хүрчээ. Үндсэндээ Засаг дарга  эрх зүйн хувьд чадамжгүй  болсон гэсэн үг. Нэгэнт С.Насанбат дарга  ИТХ-ын МАН-ын болон АН-ын дэмжлэгийг авч чадахгүй байгаа тул тун удахгүй огцрохоос өөр аргагүйд хүрч байгаа гэнэ.

Цаашид хэн аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн дэмжлэгийг авч, Дархан-Уул аймгийг удирдан, ИТХ-тайгаа хамтран ажиллах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Ц.Мөнх

Ugluu.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 9 December 2015

Ogtsorson zub shvv

Сэтгэгдэл бичих