МУСТА Н.Баасандоржийн шинэ цомог сонсогчдын хүртээл болно

FIL47433МУСТА ая зохиогч, дуучин Н.Баасандоржийн шинэ цомог тун удахгүй сонсогчдын хүртээл болох гэж байна. “Хайрын өдрүүд” нэртэй уг цомог түүний 4 дэх цомог бөгөөд өмнө нь “Зөөлөн зөөлөн замбуулин”, “Хосын хорвоо”, “Хос шарга” зэрэг цомгуудыг дуунд хайртай монгол түмнийхээ хүртээл болгосон юм. Тэрээр цомогтоо хориод дууг багтаасан бөгөөд дуучин МУГЖ Д.Батбаяр, С.Жавхлан, МУСТА Э.Төрмандах, П.Идэржавхлан, А.Хосбаяр, Э.Энх-Эрдэнэ, Д.Найдандорж зэрэг дуучидтай хамтран ажиллажээ. Мөн өөрийнх нь дуулж амьдруулсан хэд хэдэн дуу багтаж байгаа юм байна. Дашрамд дуулгахад ирэх гуравдугаар сард шинэ цомгийнхоо баяр болгож тоглолтоо хийхээр төлөвлөжээ.

А.Уянга.Ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.