Солонгост монголчууд нэгнийнхээ аминд хүрчээ

Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-наас БНСУ-д гэрээгээр ажиллаж байсан Монгол Улсын иргэн 20 настай А энэ сарын 20-нд бусдын гарт амиа алдсан  хэрэг гарчээ. Энэ талаар ар гэрийнхэн нь www.mglradio.com сайтынхантай холбогдон мэдээлэл өгсөн байна. Тэрбээр мэдээлэхдээ “Нэгдүгээр сарын 20-нд халтирч унаад нас барсан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Дүү маань Сөүл хотод ажиллаж, амьдарч байсан. Хамт амьдарч байсан хоёр монгол залуу нь зодож амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй гэж Солонгос улсын цагдаагийн газар хорьж, шалгаж байгаа” хэмээн мэдээлжээ. Дэлгэрэнгүйг дээрхи мэдээллээс авна уу.

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих