“Ирээдүйнхээ төлөө” 100% амьд хандивийн тоглолт

1_98799999Олон улсын хүүхэд залуучуудын соёл, амралтын хүрээлэнг барихад хандив цуглуулах зорилгоор  нийтийн дуучид  “Ирээдүйнхээ төлөө” 100%  амьд хандивийн тоглолтыг хийх гэж байна.

“Улаанбаатар палас”-ын концертын их танхимд 2013 оны 1–р сарын 25–нд 19 цагт  болох уг тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Далай-очир алмаз” ХХК ажиллаж байгаа юм.  Тоглолтод:                       МУГЖ      Д.Энхзул

МУГЖ      С.Эрдэнэцэцэг

МУСТА    С. Баттулга

МУСТА    Г. Эрдэнэтунгалаг

МУСТА    Л.Чулуунбаатар

МУСТА    Л.Банзрагч

МУСТА    Д.Бурмаа

МУСТА    Д.Намсрайноров

МУСТА    А.Хосбаяр

МУСТА    Э.Төрмандах

МУСТА    П.Идэржавхлан

Дуучин    А.Түмэн-өлзий

Увертюра хамтлаг,  БЦДБЭЧ-ын уран бүтээлчид оролцоно.

Тоглолтонд оролцож буй бүх уран бүтээлчид БЦДБЭЧ-ын оркестртэй 100% амьд тоглолт болно. Үүнээс гадна үзэгчдийн дундаас азтангууд тодруулж тус хүрээлэнд 100% үнэ төлбөргүй амрах эрхийн бичиг олгох бөгөөд тасалбар авсан хүн бүрт 30% хөнгөлөлттэй амрах эрхийн бичиг олгохоос гадна тус хүрээлэнгийн “Гэрэгэ” алтан самбар дээр нэрийг нь байршуулах юм. Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг хүүхдийн зусланг байгуулснаар  хүүхэд залуусын мэдлэг боловсрол, гоо зүй, ёс суртахуун, бие бялдар, соёл, зан үйл, зөв боловсон хүмүүжилтэй хүүхэд болон төлөвших үйлсэд бага ч болов тус дэм болох юм.  Хэрэв уншигч та хандив өргөх бол  Хас банк: 5000813019 болон 99240576  88005885  дугаар руу залган холбогдох боломжтой.

 


URL:

Сэтгэгдэл бичих