Сар шинээр, Аав ээжийгээ алдаршуулах, Ачлал буяныг нь өргөмжлөх алтан боломж

Удахгүй тохиох Cар шинийн баяр, Мартын 8 -ны баярыг тохиолдуулан “Цогц Харилцаа Төв” ТББ, “Санаачлагатай Нийгэм” ТББ-тай хамтран иргэдийн хүсэлт, саналын дагуу “Ачлалт ээж”, “Ачлалт аав” өргөмжлөл олгох хүндэтгэлийн үйл ажиллагаагаа 4 дэх жилдээ явуулж байна.

 Гадаад оронд суугаа болон Монгол улсынхаа хаана ч аж төрж, ажиллаж байгаа хэн ч гэсэн аав ээж, азай буурлуудаа ачлан өргөмжилж баярлуулах алтан боломжийг олгож байна.

Өргөмжлөлийг үр хүүхэд хань ижил гэр бүлийн төлөөлөл хэн ч гэсэн хаанаас ч байсан и-мэйл, болон утсаар холбогдож эсвэл  манай төв дээр хүрэлцэн ирж хүсэлт гарган захиалж, Монгол улсын аль ч аймаг хот сум баг дүүрэгт суугаа аав ээждээ гардуулуулах боломжтой.

Энэ нь мөн гадаадад байгаа монголчуудад эх орондоо байгаа ээж аавыгаа баярлуулж ачлал буяныг нь өргөн мөнхжүүлэх, мэндчилгээ хүргэх боломж олгож байгаагаараа давуу талтай.

Орон нутагт байгаа өргөмжлүүлэгчид тухайн газрын засаг захиргаагаа, нийгмийн ажилтанаар дамжуулан гардуулагдана.

Өргөмжлөл нь:

  • А-4 хэмжээтэй, Модон жаазтай, Хээтэй цаасан дээр хэвлэсэн, Тамга тэмдэг нь хэвлэмэл биш дээр нь дарсан байх. /Загвар болон доторх бичиглэлийг зураг дээрээс харна уу/
  • “Ачлалт ээж”, “Ачлалт аав” тэмдэг, үнэмлэх

Өргөмжлөлийг дагалдаж:

  • Алд цэнхэр найман тахилт хадаг
  • “Баян Намсарай, Ногоон дарь эх, Цагаан дарь эх, Бурхан багшийн дүр бүхий наамал”-ын аль нэг /урт нь 85 см, өргөн нь 45 см хэмжээтэй/
  • Монгол урчуудын бүтээл /Жаазанд байрлуулсан Морин хуур, Үлэмжийн чанар дууны үгтэй гоёмсог хүндэтгэл бэлэг дурсгалын зүйл/
  • Цог тооны бичиг /зурхайн хуанли/
  • Гарын бэлэг дагалдана. /Yүнд: Идээний дээж сүү, Баярын бялуу , Цэцэг/
  • 6c29d8cb6f3f5ef7original

Бүрдүүлэх материал:

  1. “Ачлалт ээж”, “Ачлалт аав”- д өргөмжлөх хүсэлт /bolodmn@yahoo.com мэйлээр илгээж болно/
  2. Өргөмжлүүлэгчийн тухай товч мэдээлэл: Овог нэр, оршин суугаа хаяг тодорхой байх /мэйлээр илгээж болно/

Бүртэлийн хугацаа:

Улаанбаатар хот дотор гардуулах захиалга: 2012 оны 01 сарын 24-нөөс 2012 оны 02 сарын 08-н хүртэл

Хөдөө орон нутагт гардуулах захиалга: 2012 оны 01 сарын 24-нөөс 2012 оны 02 сарын 06-н хүртэл

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай, Сүхбаатар дүүргийн эсрэг талд Цэцээ гүний -200 тоот Цогц Харилцаа Төв ТББ.

Нэмэлт мэдээлэл авах утас: 7012-1080,9111-0681,9976-5577,8808-6986

И-мэйл: bolodmn@yahoo.com

Бүртгэлийн тоо хязгаартай!

Сайн үйлс дэлгэртүгэй!


URL: