ЭРДЭМТЭД ҮҮДЭЛ ЭСЭЭС БӨӨРНИЙ ЭС ГАРГАЖ АВАВ

big_esЭд эрхтнийх нь хэвийн үйл ажиллагаа алдагдаж, бөөрний диализаар шаналан сувилуулж байгаа сая сая хүмүүст найдвар төрүүлсэн “маш чухал алхам”-ыг Японы эрдэмтэд хийж, үүдэл эсээс хүн төрөлхтний бөөрний эд эсийг гаргаж авчээ.
“Нүцгэн салст”-аас бөөрний эс үүсгэх туршилт хийсэн нь үүдэл эсээс эсийн олон төрөл үүсгэх боломжтой болохыг харуулж байна гэж Киотогийн их сургуулийн Кенжи Осафуне мэдэгджээ.
Хүний бөөр нь маш нарийн бүтэцтэй ч үүнийг суурилуулахад ямар нэгэн хор уршиг байхгүй гэж эрдэмтэд хэллээ.
Нүцгэн салст болон бэлэн боловсруулсан бөөрний эд эсээс тэсвэртэй эд эсийг манай багийнхан маш амжилттай үүсгэсэн гэж Осафуне ярив.
Уг завсрын эд эс нь гуурсан хоолой эсвэл бөөрний эсийн хүлээн авагчид ч тэр тархан дасан зохицох чадвартай аж.
Тэдний энэ амжилт нь анагаах ухааны эмчилгээ сувилгаанд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна гэж Осафуне хэллээ.
Г. Доржханд


URL:

Сэтгэгдэл бичих