Хоол уу? Хор уу?

Herbalife-Starter-Kit-640x490Анх удаа бичиж байгаа болохоор жаахан нуршуу болсон байж магад гэхдээ болсон бүхий л зүйлийг өөрийн өнцгөөс харж бичлээ.

Сайн байцгаана уу? Юуны өмнө би өөрийгөө танилцуулахад би гэж одоо 30 шүргэж яваа ганц бие айлын отгон эрхээрээ хатаж, зөнөг тэнэг нь мэдэгдэхгүй ээждээ эрхэлсэн бүсгүй байна. Олон л ажил хийж явлаа. Хаанаас халгач хүртэл гэдэг байх аа. Харь нутагт  DJ, туслах тогооч, цэвэрлэгч хийж, нутагтаа ирээд олон нийтийн байгууллага, төрийн байгууллагын хаалгыг татаж тодорхой хэмжээгээр өөрийн гэсэн туршлагыг хуримтлуулж ирсэн. Хүний нутагт бие өвдөн түргэнээр эмнэлэгт хүргэгдэхэд ингээд харийн нутагт үхээд өгвөл хэн ч намайг мэдэхгүй нь гэж гутарч явсан ч түүнээс хойш нилээдгүй хугацааг тэвчин өнгөрүүлж Монгол нутагтаа хөл тавиад цэнгэлийн манлайг эдэлж яваа нэгэн. Тиймээс эрүүл мэнд хэр чухал гэдгийг мэдэж, мэдэрсэн, үнэлсэн, тэмүүлсэн.

За тэгээд урьд нь хүн амьтны наад сүлжээ гэдэг чинь худлаа зүгээр л бие биенийгээ дамлан шулах ажиллагаа, наад хүмүүс чинь чиний төлөө гэж байгаа ч чиний халаасан дахь хэдэн төгрөг чинь чухал гэж хэлж байхыг сонсож байсан. Гэхдээ за яахав бас зарим нь тийм ч биз үгүй ч биз гэж бодож тийм ч гэлгүй үгүй ч гэлгүй өөрөө нэг их сүлжээнд сүжрэлгүй бас нэг их ад үзэлгүй чимээгүй л явдаг байлаа. Гэтэл гайтай нь миний 10 жил эрчимтэй хуримтлуулсан 20 кг илүүдэл хур тарга маань үргэлж хүний нүдний үзүүрт гайтай харагдаад байдаг болж би гэдэг хүн гэрийхний ярианы гүн гүнзгий сэдэв болоод удлаа. Миний бага эгч 3 сайхан хүүгийн эх дархан бэр болсон сайхан бүсгүй өөрийн гоо сайхныг 3 хүүгийн ачаар багахан хэмжээнд алдсаныгаа өөрийн хүчээр нилээдгүй хүч гарган байж эргэн авсан ч бас ч гэж тодорхой хэмжээний илүүдэл жинтэй байна гэж үздэг. (Миний хувьд эгч маань 3 хүүтэй бүсгүй гэхэд чамгүй сайхан бүсгүй)

Гэтэл саяхнаас Herbalife гэдэг сүлжээний хэрэглэгч боллоо. Тэр нь ч өөрт нь таарч тохирч байна гэж сэтгэл өөдрөг явна. Хүмүүс турж эрүүлжиж гоё болж байна гээд л…

Харин миний сонсож дуулж мэдсэн зүйл арай өөр байлаа. Дээр дурдсанчлан хаанаас хаалгач хийж явахдаа мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдээс дуулж мэдсэн зүйл багагүй, мөн түүнчлэн өөрийн үзэж харсан зүйл ч байна аа. Гэхдээ энэ миний мэдэж байгаа зүйл таамаг төдий зүйл хүмүүсийн хэлж байсан гаргалгаа зэргийг дүгнээд өөртөө тодорхой хэмжээний болгоомжлолыг бий болгосон байсан юм. Учир юу гэвээс хүмүүс бидний хорт хавдар гэдэг зүйл нь нэгэнт их бага ямар ч хэмжээгээр хөгшин залуу гэлтгүй хүнд үүссэн тохиолдолд тухайн хүн мэдээгүй байж байгаад амин дэмийг хэрэглэж эхэлбэл тэр амин дэм нь хорт хавдрыг тэжээж улам томруулдаг гэж мэдэж дуулсан ухаантай. Хүмүүс хорт хавдартай гэдгээ мэдэлгүй амин дэм хэрэглээд тухайн хорт хавдрыг идэвхжүүлж, өвчлөлийг мэдэрснээр тухайн бүтээгдэхүүн нь хорт хавдрыг илрүүлдэг сайн бүтээгдэхүүн, цаашид хэрэглэвэл сайжрана гэсэн бодолтой байснаас хүн өөрийнхөө үхлийг түргэсгэдэг гэж дуулсан.

Гэхдээ энэ бол миний хувьд үнэн худал нь мэдэхгүй тийм л асуудал. Ямартаа ч мэргэжлийн хүнээс үүнийг сонсож байсан. Мөн бид өөрсдийгөө эрүүл гэж бодож байгаа ч ямар ч өвчтэй байж болно гэдгийг мэдсэн. 30 хүрээгүй залуу ходоодны ракаар өнгөрөхийг ч харлаа.

Бас нэг тохиолдол гэвэл миний ажиллаж байсан газар 60 хүрчихээд бид мэтийн залуусаас илүү байна уу гэхээс дутахааргүй нэгэн сайхан эгч бидний хамт олон дотор ажиллаж байсан юм. Эрч хүчтэй, цог золбоотой, гомдож тайтгарах нь амархан, цайлган сэтгэлтэй, үргэлж инээж явдаг сайхан хүн байсан юм. Гэтэл тэр эгч маань мөн л Herbalife хэмээх өнөөх сайхан бүтээгдэхүүнийг шүтэн биширч, өдөржин шөнөжин ус ууж дээрээс нь өглөө, өдөр, орой гэсэн зурагтай гурав дөрвөн шахмал эмийг уудаг байлаа. Тэгээд л би үнэхээр сайхан болж байна гээд л баярлаж хөөрч байсан. Гэхдээ тэр эгч маань амралтаараа гэртээ хариад ирэхдээ өөрийгөө элэгний цериоз гээч өвчтэй гэдгээ мэдээд 3-4 сарын дараа бурхны оронд одсон. Гэхдээ энэ тохиолдол уу, үнэхээр үүнээс болов уу гэдгийг би  мэдэхгүй. Энэ бүх мэдээлэл дээр үндэслээд би өөртөө хэрэв аливаа нэг бүтээгдэхүүн хэрэглэхээсээ өмнө сөрөг үр дагаварыг урьдчилан мэдэж, сэргийлэх үүднээс өөрийн эрүүл мэндийн ажилтантай зөвлөж, шинжилгээ өгч байж хэрэглэх нь зүйтэй гэдэг бодолтой болсон юм.

Ингээд миний илүүдэл жинд эгч маань санаа зовж явдаг учраас чи нэг хэрэглээд үзээч гэж удаа дараа надад ухууллаа. Би ч нэг хэсэг гүрийлээ. Гэлээ гээд эгч маань миний төлөө санаа зовинодог хүний хувьд уйгагүй ятгаж намайг нэгэн бизнес семинар гээчид суугаад үз гээд бүр мөнгийг нь өгөөд суулгахаар ятгаж дөнгөлөө. Би ч эрхийн балай, эгч ингэж миний төлөө зүтгээд байхад би ядаж сэтгэлийг нь бодоод хичээгээд үзье, ядаж л тэр семинар дээр нь зөвөлгөө өгчих хүн олдох байх гэсэн найдлага өвөрлөөд зөвшөөрлөө. Тэгээд өглөө нь урилга аа авах гээд очтол нэг эгч (клубын багш гэнэ ээ) хичээл зааж байна аа. Миний хамаг зүйлийг л хэмжээд л чи ийм тийм гээд л…

Тэгээд дараа нь баахан зураг гаргаж ирээд тайлбарлаж эхэлж байна аа. Гэхдээ тэр хүн урьд нь барилгатай холбоотой ажил хийж байсан жил гарны өмнөөс энэ хоол ундыг хэрэглэж байгаа гэнэ дээ. Тэгээд л ярьж байгаа юм нь уг нь үндэслэлтэй байж болмоор юм яриад хэлээд байна аа. Гэхдээ тэр хүн жил гаруйхны дотор эмч болтлоо сайжраагүй гэдгийг би гадарлахтайгаа.

Ингээд амыг нь дагуулсхийгээд сонсож байх хугацаандаа хэд хэдэн шар бор уудаг зүйлсийг надад өглөө. Дараа нь тийм ийм гээд тайлбарлаж байна. Тэр өгч байгаа зүйлсийг нь өглөөний хоол гэж нэрлэдэг. Миний хувьд амт шимтээр маруухан эд байна лээ. Үнэндээ надад тустай гээд л залгилаад байлаа. Тэгээд тэр өгөөд байгаа зүйлс нь бүгд нийлээд өдөрт 6500 болдог гэнэ. Энэ зөвхөн өглөөний хоол. Гэхдээ эхний удаад танилцуулах үүднээс надад үнэгүй өгч байгаа гэхээр нь баярлалаа гээд нөгөө урилга аа аваад гарч өглөө.

Яг цагтаа суудлаа эзлээд хүлээлээ. Монголчууд л болсон хойно 20-оод минут хоцорч эхэллээ эхлээд хэдэн бүсгүйчүүд эвлэгхэн нь аргагүй гарч ирээд сүлд дуундаа бүжиглэцгээлээ. Бүгд дагаад бүжиглэж байна. Би мэдэхгүй зүйлдээ анх ирж байгаа болохоор гайхасхийгээд л хараад сууж байлаа. Тэгтэл ч шинээр ирэгсэд байна уу? Гэж хөтлөгч асуугаад шинэ ирсэн болгоныг тайзан дээр дуудан гаргаж нэр ус, хаана юу хийдэг, ямар зорилготой ирснээ тайлбарла гэлээ. Би шинэ хүн ч бас юу юугүй тайзан дээр гараад яах вэ гэж бодоод хараад сонсоод сууж байлаа. Тэнд ирсэн хүмүүс бүгд л маркетинг судлахаар орж ирсэн жингээ 4 хоногт 3,5 кг хаясан нтр гээд л танилцуулж байна аа. Би ч за ашгүй би ч дороо турах нь энэ хүмүүсээс юугаараа дутах вэ гэж бодоод л суулаа. Зарим нь илүүдэл жингээ хасч зарим дутуу жингээ нэмээд эрүүл сайхан болж байна л гэж байна. Сонсоход сайхан л байлаа. Үүний дараа компаний танилцуулга явагдлаа. Энд эрдмийн зөвлөл гээд л орон орны эрдэмтдийн зураг хөрөг харуулаад л гүйцэтгэх захиралынх нь компаниа танилцуулж байгаа баримтат киног ч үзүүллээ. Би тэр киноноос энэ компани нь судалгаа шинжилгээ сайтай, чанарын баталгаатай сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгийг олж мэдлээ.

Ингэж байтал завсарлагаа боллоо. Энэ үед би гэж сониуч туучий нөгөө эрүүл мэндийн мэргэжлийн эмч байна уу асуух юм аа асуучих юмсан гэсэн санаатай зохион байгуулагчтай нь уулзахаар очлоо. Өө тийм  семинар эхлэхээс өмнө зохион байгуулагч нь ариун цэврийн өрөө соёлтой ашиглах, мөн семинар дундуур юм асууж лавлаж болохгүй гэж сануулсан юм. Гэхдээ семинар дундуур гэдгийг нь би гээч нь мунхаглан бодохдоо ид үйл ажиллагаан дундуур гэж ойлгоод завсарлагаанаар нь болно байх гэж санаад нээх соёлтой хүн

“Сайн байна уу? Уучлаарай та нар зохион байгуулагчид нь уу?” Гээд л асуулаа. “Тийм байна.” Гэхээр нь “Би та нараас нэг юм асууя, энд мэргэжлийн эрүүл мэндийн зөвлөх ажилтан байна уу?” гэлээ.

Гэтэл өөдөөс “Чи хэн юм бэ? Багш чинь хэн бэ? Спонсор чинь хэн бэ? Чи ер нь хэр удаан хоол идэж байна?” гээд бүүр сонин сонин зүйлс асуухаар нь “Би анх удаа өнөө өглөө л идсэн, эгч маань намайг явуулсан юм” гэтэл “тэгвэл багш нь хэн юм” гээд л асуухаар нь “тэр нээх чухал биш ээ, би зүгээр л мэргэжлийн эрүүл мэндийн ажилтан байвал уулзаж юм асуух гэсэн юм” гэтэл “Та энд байх ёсгүй хүн байна, та одоо яв” гээд шууд хөөдөг байгаа.

Би ч шууд л “Та намайг ганц юм асууя гэсний төлөө хөөж байгаа юм уу?” гэтэл “Энд хоол идээгүй хүмүүс ирдэггүй юм. Таны байх ёстой газар биш. Яв” гээд хөөхөөр нь “Би энд бусадтай л адил өөрийгөө өөрчилмөөр байна. Тийм учираас л би мэргэжлийн хүнээс зөвөлгөө авах гэсэн юм. Гэтэл яагаад намайг хөөж байгаа юм бэ?” гээд бага зэрэг маргаад зогсож байтал хажуунаас нэг хүн хүрч ирээд “Уучилаарай та 2 хэрэлдээд байх шиг харагдаж байна. Энд хэрэлдэж болохгүй” гэхээр нь би “Би энэ хүнээс мэргэжлийн эмнэлгийн ажилтан байна уу гэж асуусан чинь намайг яв гээд хөөгөөд байна.” Гэтэл “Та манай хоолыг 20 хоног идээгүй бол энд суух эрх байхгүй манай дотоод журам” гэдэг юм байна.

“Тэгвэл түрүүн хүмүүс энэ хоолыг чинь идээд 2, 3 хонож байна гээд өөрчдийгөө танилцуулж л байсан ш дээ” гэтэл “Тэр хүмүүс ойр дотныхон нь энэ хоолыг иддэг” гэнэ. “Манай эгч энийг чинь хоёр сар гаран идэж байна” гэтэл тэр хамаагүй гэнэ. Тэгээд хаанаас ч юм баахан хүмүүс бүчиж аваад үүд рүү намайг түрлээ. Тэгэхээр нь “За та нар намайг нэг асуулт асуусны төлөө хөөж байгаа юм байна. Би асуултынхаа хариултыг авч чадахгүй юм байна явлаа” гэтэл нэг нь “та суудалдаа суугаад дуусгаад сүүлд нь асуух зүйлээ асуугаад яв” гэтэл анх уулзаад хөөсөн хүн маань харин хойноос нь хүрч ирээд “яв” гээд хөөдөг байгаа. “Би хүлээж байгаад дуусахаар нь асуух юм аа асуучихъя” гэж хэлээд зогсож байсан хүн хөөсөн үг сонсоод уур хүрээд шууд л ахиад хэрүүл. Билет ээ үзүүл гэхээр нь үзүүлэх гээд салгалаад зогсож байтал нөгөөх нь энэ хэний хүн юм гээд л хүрч ирээд л загнаад байна. Би уур хүрээд наадхыг чинь би худалдаж авсан ингэж ганц асуултын төлөө хөөгдөх гэж наадхыг чинь аваагүй. Би мөнгөө авъя гээд уурлалаа. (Cүүлд бодоод байхад намайг тэд нар урилгагүй туулай, эсвэл зүгээр л үймүүлэх гэж явна гэж бодсон байх)

Тэгсээр нэг бүсгүй бүр үүдэнд ярилцая гэхээр нь за гээд дагаж гараад ашгүй мэргэжлийн хүн юм байх гээд асуутал биш зохион байгуулагч гэнэ. Тэгээд бас л шууд “яах гэж үймээн гаргаад байгаа юм, байх газар чинь биш” гээд л хөөж байна аа. Тэгэхээр нь би бас учираа хэлэх гэтэл “бид бүгд хоолны мэргэжилтэнгүүд” гэж байна. “Би мэргэжлийн эмнэлгийн ажилтан байвал нэг л юм лавлах гэсэн юм. Тэгээд л би энд ирсэн юм” гэтэл. “Бид бүгд бүгдийг мэднэ” гэнэ. “Тэгэхээр нь за тэгвэл хорт хавдар мэдэх үү” гэтэл хүний нүд рүү ч харахгүй гөлөгнөөд ийш тийш хараад юу юугүй зугтаах нь ээ. “Мэдэх үү” гээд лавлатал “тэр чинь ямар хамаатай юм” гэнэ. “Юу гэсэн үг вэ энэ хорт хавдрыг амин дэм тэжээдэг. Энэ та нарын хоол гээд байгаа зүйл амин дэмтэй байгаа. Хэвийн хэмжээнээс илүү”. Гэтэл “тэр хорт хавдрыг зөвхөн химийн гаралтай нэмэлт тэжээлүүд л тэжээдэг” гэсэн хариулт сонслоо. “Би өөрөөр л сонссон доо” гэтэл “бид чамайг ам руу чинь цутгаагүй хордож үхвэл тэр л биз, бидэнд ямар хамаатай юм. Тэгж их асууж мэдмээр байгаа юм бол мэргэжлийн хяналт, шүүх цагдаагаараа яваад  мэдэхгүй юу” гэсэн хариу сонсож ам руугаа алгадууллаа хөөрхий.

Уг нь би анх “сөрөг нөлөөгүй биз дээ. Урьдчилж үзлэгт орох шаардлагагүй юу” л гэж мэргэжлийн хүнээс асуугаад л өнгөрөх асуудал байлаа. Эцэст нь тэдний хувьд хүмүүсийн эрүүл мэнд биш, зүгээр л тархийг нь угааж, амыг нь ангайлгаж байгаад хоол нэртэй зүйл ээ хийж сөрөг нөлөөллийг нуун дарагдуулж хэдэн төгрөг олох гэсэн хэдэн хүний зоосны нүхний хэлтэрхий төдий зүйл болох оо л энэ өдөр мэдэж авлаа.

Энэ бүх зүйл болж байх завсар нөгөө багш хүүхэн дуудагдлаа. Түүнээс би энд асуулт асууж болохгүй байсан юм уу? Энд хоол идээгүй хүн мэдээлэл авах эрхгүй байдаг юм уу? Гэж асуутал надаас асуу гэнэ. Асуулаа гэтэл өглөөхөн нь ярьж байсан зүйлээ зурагдсан пянз шиг давтаж байна. Ингээд би өлгүүрээс хувцасаа авах гээд явтал энд тэндээс татаж чангаагаад хаачих нь вэ гээд байхаар нь бүр гэдэн хөдлөөд ороход өгсөн бал дэвтрийг нь хаалганых нь завсраар шидчихээд явлаа. Эндээс надад авах юм юу ч байхгүй санагдаад.

Энэ олон сүлжээний хоол унд зөв хооллолт гээд байгаа зүйлс яагаад мэргэжлийн эрүүл мэндийн ганц зөвлөх тэр 300 хүн дотор байдаггүй юм. Бид тэр гадаадын мэргэжилтнүүдийн судалгаатай бүтээгдэхүүн гэдгийг мэдэж байгаа ч үнэндээ миний мэдэхээр тэр барууны орныхон чинь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хагас жилдээ ядаж ганц удаа орчихдог эрүүл мэнд ээ тодорхой мэдэж байгаа хүмүүст хэрэглэдэг  бүтээгдэхүүн ээ 10 жилд ганц ч шинжилгээ хийлгээгүй хүнд хэрэглэх гээд байна аа. Эргээд та нарын эрүүл мэнд бидэнд хамаагүй гэдэг үг яагаад ийм амархан гарч байна аа гэж л бодогдсон. Би үүнийг мэдрээд маш их уурлаж бухимдсан.

Гэхдээ би эдгээр бүтээгдэхүүн муу гэж байгаа юм биш. Үнэхээр таарч тохироод эрүүл саруул болж байгаа хүмүүс байгаа байх. Гол нь мэргэжлийн зөвлөхгүй, бүрэн бус мэдээлэлтэй, сөрөг талыг нь судлаагүй байж ингэж болж байна уу л гэж бодож байна. Та бүхэн хараарай. Оросын телевизээр аливаа эмийн бүтээгдэхүүнийг сурталчлахдаа эмчийн заавраар хэрэглэнэ гэсэн бичиг доор нь заавал явдаг. Бид бүрэн мэдээлэлгүй байж хоол идээд байна уу? Хор идээд байна уу? Ямартаа ч миний ам руу хүчээр цутгахгүй л бол энэ сүлжээний бүтээгдэхүүнүүдийг дахиж хэзээ ч хэрэглэхгүй.

Гурван цагаан хороо багасгаж, хөдөлгөөнөө хийж, ус аа хангалттай уугаад л эрүүлжиж турах минь.

Анх удаа бичсэн болохоор утга зүй, үг үсгийн алдаа ихтэй байж магадгүй уучлаараа.


URL:

Сэтгэгдэл бичих