Цэвэрлэгээ хийдэг Хятадын саятан

Хятадын саятан Ю Юженд үүрээр 3 цагт босож гудамж цэвэрлэх шаардлага байдаггүй гэнэ. Тэрээр үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт хийснээр саятан болжээ. Гэсэн хэдий ч мөнгө бүсгүйг эвдээгүй бөгөөд тэрээр өглөө бүр 3 цагт босож гудамж цэвэрлэдэг байна. Южен гудамжны цэвэрлэгээ хийснээр сард 220 долларын цалин авдаг аж. Түүний энэхүү ажлыг хийж байгаа гол шалтгаан нь хүүхдүүддээ хэрхэн ажиллах талаар зааж, зүгээр суух хэрэггүй гэсэн санааг илэрхийлэхийн тулд юм байна. Эхийгээ харсан хүүхдүүд хүртэл хөдөлмөрлөх дуртай гэнэ. Сүүлийн 14 жилийн турш Южен ганц ч удаа ажилдаа хожигдоогүй байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих