Эба төр түшилцэх санаархлаа Ардчилсан намд “даатгав”

Сүүлийн үед УИХ-ын гишүүнд нэр дэвшиж, төр түшилцэхээр дуучид, бөхчүүд санаархах болов. Хувийн амьдралдаа анхаарч, уран бүтээл хийх завгүй яваа Эба газар тариаланд хөл тавьсныхаа дараахан рестораны бизнест ханцуй шамласан.

“Камертон” хамтлаг тарж, гишүүд нь  зам замаа бодлоо гэх мэдээллийг тэрбээр үгүйсгэж  “Бид уран бүтээлээ  хэзээ ч орхихгүй”  гэж мэдэгдэж байсан.

Саяхан тэрбээр Ардчилсан намд гишүүнээр элсэж, намын ерөнхий нарийн бичгийн дарга, нэр нэгт Д.Эрдэнэбатаас гишүүний батлахаа гардаж авсан гэнэ. Шинэхэн батлах өвөртөлсөн дуучин залуу “Монголын олон залуусын  итгэлийг дааж яваа энэ намын гишүүн болж байгаадаа баяртай байна.

Ардчилсан намыг олон жил дэмжлээ. Амьдралдаа өөрийнхөө төлөө хийсэн зөв сонголтуудын бас нэг алхам нь энэ байлаа” хэмээн сэтгэл хангалуун байгаагаа ойр дотны танилууддаа ярьжээ.

Түүнийг  намынхаа эгнээнд багтаасандаа удирдлагууд нь ихэд баярлаж, залууст үлгэр дууриал болно гэдэгт эргэлзэхгүй байгаа гэнэ лээ.


URL:

Сэтгэгдэл бичих