Монгол бүсгүйчүүдийн солонгос нөхөр нь өөрөөс нь өндөр байхад л болох гэнэ

6556jhhgj545464545Миний суух солонгос хүн надаас жоохон өндөр. Уламжлалд баригдсан биш, сэтгэл сайтай байвал зүгээр.

-Намайг ойлгох чадвартай, надаас өндөр байхад болно.

-Хэрвээ би сайхан явбал миний хоёр дүү сайн явна гэж бодоод солонгос хүнтэй суухаар шийдсэн. Суух хүн маань надаас өндөр байх…

-Арай өөрөөр амьдарч, амьдралаа дээшлүүлэх зорилготой. Миний суух солонгос хүн төлөв даруу зантай, гэр орноо аваад явчих чадвартай, надаас өндөр байхад болно.

-Солонгос орныг солонгосын киноноос л мэднэ. Солонгос эрчүүдийг сөрөг талаас нь халамж муутай гэж мэднэ. Суух хүн маань надаас 4-5 ах. Надаас өндөр, царайлаг байвал зүгээр.

-Өөрийн сонирхол, амьдралаа сайжруулах гэж солонгос хүнтэй танилцахаар болсон. Миний танилцах хүн дээд боловсролтой. Надтай нас ойролцоо, боломжийн амьдралтай байх.

-Солонгос хүмүүсийн хөдөлмөрч зан, уур амьсгал нь таалагддаг. Миний суух хүн надаас өндөр, гайгүй царайлаг. Санхүүгийн чадвартай…

-Солонгос орны талаар мэддэг байхгүй. Ханиа олчих юм бол амьдрах сонирхолтой. Миний танилцах хүн намайг боддог тийм л байхад болно.

-Би солонгос хэлний анхан шатны мэдлэгтэй. Надаас өндөр хүнтэй танилцахыг хүсч байна…

Энэ бол солонгос эртэй гэр бүл болохыг хүсэгч монгол бүсгүйчүүдийн яриа. Солонгос хүнтэй суух хүсэлтэй байгаагаа цахим ертөнцөөр дэлхий даяар зарласан монгол бүсгүйчүүд, тэд. Ярилцлагыг үзээд солонгос хүнтэй гэрлэх хүсэлтэй монгол бүсгүйчүүд ямар их байдгийг, бүр тэдний сонголтын гол шалгуур, хэмжүүр ямар өчүүхэн байдгийг гайхаад барсангүй. Гол шалгуур нь солонгос нөхөр нь өөрөөс нь өндөр байхад л болох гэнээ. Ярилцлагад орж буй арван бүсгүй тутмын долоогоос найм нь ийм үгийг хэлэх. Энэ насны амьдрал, жаргал зовлонгоо хамт туулах хүнээ өөрөөс нь өндөр байхад л болно гэсэн шалгуур, хэмжүүрээр сонгоно гэдэг үнэхээр гайхалтай юм. Бүр тэгээд огт мэдэхгүй харь элгийн хүнийг шүү. За яахав, солонгос хүнтэй суудаг юм байж. Гэхдээ өөрөөс нь өндөр байхад л болно гэдэг хэмжүүрээр харь элгийн хүнийг сонгож буй нь арай л биш юм. Эсвэл тэдний хувьд өөрөөс нь өндөр хүн гэдэг нь сайн хүн гэсэн баталгаа болох юм болов уу. Энэ сонголт нь тэднийг ямар зовлон, эрсдэлд унагахыг одоохондоо тэд мэдэхгүй, ухамсарлахгүй байгаа бололтой. Хэрвээ жаахан ч болов бодож тунгааж үзсэн бол “Миний суух хүн надаас өндөр байхад л болно” гээд хээвнэг зогсохгүй байсан бизээ.

хоёр сарын өмнө солонгос залуутай суусан Монгол бүсгүй Х-гийн ярилцлага нийтлэгдэж байв. X бүсгүй мөн л гачигдах зүйлгүй сайхан амьдрахыг хүсч өөрөөсөө өндөр солонгос залуутай гэрлэсэн. Гэвч цухасхан шунал, өөрөөсөө өндөр залууг сонгосон хямдхан сонголт нь түүнд эцэс төгсгөлгүй айдас түгшүүр, гуниг зовлон дүүрэн амьдралыг л бэлэглэсэн. Тэрбээр “Там гэж байдаг бол тэр нь миний амьдрал л байх. Ядуу зүдүү, өвчин зовлонтой байсан ч эх орон, эцэг эх, ах дүү, анд нөхөд гэдэг юугаар ч сольшгүй зүйл гэдгийг ухаарсан” гэж ярьж байсан. 19-хөн настай юугаа ч мэдэхгүй охин “Миний суух солонгос хүн надаас өндөр байхад болно” гэж танилцах албаны ярилцлагад орж, сонголтоо ч хийж харь нутгийн бэр болсноосоо хойш дөрвөн жил болоход хоёр хүүхдийн ээж болсон байна лээ. Гэвч өөрөөс нь өндөр нөхөр нь түүнд тансаг сайхан амьдрал, баяр баясгалангийн алиныг ч өгөөгүй. Харин өөрийнх нь огт төсөөлөөгүй байсан асрагч, тогооч, гэрийн үйлчлэгчийн ажил түүний энэ насных нь амьдрал болсон гэсэн.

“Миний суух солонгос хүн надаас жоохон өндөр байхад л болно” гэдэг энэ хэмжүүр насан туршийн амьдралаа хамт туулах ханиа сонгох хэмжүүр лав биш шүү, бүсгүй минь.

http://amur77.miniih.com/index.php/home/post/1307


URL:

Сэтгэгдэл бичих