“Ам барьж” болохгүй шүү, дуучид аа

duuchidaaМонголын киночид ШӨХТГ-ын дарга О.Магнайд ханджээ. Тэд “Тэнгис”, “Өргөө” кино театрууд киночдын эрх ашгийг зөрчиж байгаа тул шалгаж өгөхийг хүссэн байна. Учир нь Монгол кинонуудыг эдгээр театруудад гаргахдаа орлогын 50-60 хувийг авч мөн түүнчлэн аливаа урамшууллыг киночдын орлогоос авдаг байсантай холбоотой аж.

 

Ингээд хоёрдугаар сарын нэгнээс эхлэн Монголын киночид шинэ киноныхоо ашгаас 52-55 хувийг авч, аливаа урамшууллыг кино театр хариуцахаар болсон байна. Дээр нь киноны ашиг орлогын талаарх мэдээллийг үзэгчдэд нээлттай хүргэж байхаар болсон байна.

 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ирэх долоо хоногийг “ам барьж” үзэгчдээ хуурдаг дуучидтай тэмцэх долоо хоног болгожээ. О.Магнай даргын энэ тэмцэлд гитарчин Өөжгий, МУГЖ Т.Ариунаа, “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа нар нэгдэнэ гэдгээ мэдэгдсэн байна шүү.

 

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих