Н.Баатархуяг: Кибер халдлагыг тухайн улсын төр санхүүжүүлж, зохион байгуулах болсон

Өнөө үед мэдээллийн техник, технологийн хөгжлийг дагаад аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж байна. Компьютерийн сүлжээ үүсэн интернет бий болсноос хойш нүдэнд харагдахгүй, чихэнд сонсогдохгүй далд дайн явагдсаар байна гэдэг. Энэ тухай Төрийн холбооны газрын дарга Н.Баатархуягтай ярилцлаа.

-    Төрийн холбооны газар гэж юу хийдэг ямар байгууллага вэ?
-    Манай байгууллага анх 1933 онд ДХГ-ын харъяанд радио холбооны нэгж байгуулагдсанаар үүссэн гэж үздэг. Ерөнхийдөө төр засгийн удирдлага болон төрийн байгууллагуудыг нууцлалтай, найдвартай харилцаа холбоо, шуудангаар хангах, төрийн мэдээлэл, харилцаа холбооны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байгууллага. Манай үйл ажиллагааг төрийн албан хаагчид сайн мэдэж байгаа. Гэхдээ бид хууль, тогтоомж болон сүүлийн жилүүдэд олон улс, Монгол улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан кибер аюулгүй байдлыг үндэсний хэмжээнд хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн өөрчлөлтийг эхлүүлээд явж байгаа.
-    Мэдээллийн аюулгүй байдлын талаар ярихын өмнө Мэдээллийн технологийн хөгжил Монгол Улсад өнөөдөр аль түвшинд байгаа талаар яриагаа эхлэх үү?
-    Мэдээллийн технологи өнөөдөр дэлхий дахинд өдөр хоногоор хөгжиж, бид бүхний ажил амьдралд гүнзгий нэвтэрч байна. Монгол улсад хэдхэн жилийн өмнө бид интернет кафегаас и-мэйл бичиж, зөвхөн мөнгөтэй хүмүүс л гар утас барьдаг байсан бол одоо айл өрх, албан байгууллага болгон интернетэд холбогдох боломжтой болж гар утас барьдаггүй хүн бараг алга болсон байна. Дээр нь бид гэрээсээ ч, гар утаснаасаа ч гэсэн дэлхийн нөгөө талд байгаа хүнтэй холбогдох, имайл илгээж, цахим арилжаа, цахим гүйлгээ хийж байна. Мөн төрийн зарим үйлчилгээг ч бид гэрээсээ гарахгүйгээр авдаг боломжтой болж байна. Дээр нь хөдөлгөөнт холбооны 3Ж, 4Ж үйлчилгээ, интернет протоколд суурилсан утас, телевиз Монголд хэдийн нэвтэрсэн байгааг харахад бид дэлхий нийтийн хөгжлөөс хоцроогүй, зарим үзүүлэлтээр, тухайлбал 100 хүнд ноогдох гар утасны тоогоор дэлхийн дунджаас 20 хувь дээгүүр явж байгаа.
-    Та сая кибер аюулгүй байдал гэсэн үг хэллээ. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?
-    Энэ үгийн цаана их том ойлголт бий. Ерөнхийдөө мэдээлэл, холбоо харилцааны програм, техник хангамж, түүн дээр суурилсан дотоод, гадаад сүлжээ, интернетийг кибер орон зайд хамруулж ойлгож болно.
Энэ орон зайг аюулгүй байлгана гэхээр их өргөн хүрээтэй ажил болох юм. Дээр нь энэ ертөнцөөр дамжиж байгаа юм бүхэн цахим хэлбэрт орших мэдээллүүд  байдаг учир кибер аюулгүй байдал гэдэг нь мэдээллийн аюулгүй байдалтай давхар холбогддог.
-    Кибер аюулгүй байдлыг мэдээллийн аюулгүй байдал гэж ойлгож болох уу?
-    Шууд тэгж ойлгож болохгүй. Зарим хүн мэдээллийн аюулгүй байдлыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түгээж байгаа агуулга, контенттой холбож ойлгодог. Харин олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөнөөр бол мэдээллийн аюулгүй байдал гэдэгт мэдээллийн агуулга бус харин түүний хэлбэрээсээ үл хамааран тухайн мэдээллийн халдашгүй, бүрэн бүтэн, хүртээмжтэй байхыг ойлгодог. Халдашгүй байдал буюу confidentiality гэдэгт мэдээлэл буюу мэдээллийн системд эрх бүхий этгээдээс бусад хүн нэвтрэх, хандахаас хамгаалагдсан байхыг, бүрэн бүтэн байдал буюу integrity гэдэгт мэдээлэл өөрчлөгдөх, устгагдахаас хамгаалагдсан байхыг, хүртээмжтэй байдал буюу availability гэдэгт мэдээлэл хэрэгтэй цагтаа хэрэгтэй хүмүүстээ хүрсэн байхыг ойлгоно.  Мэдээлэл маань энэ зуунд цаасан хэлбэрээсээ цахим хэлбэрт улам ихээр шилжиж, тэр хэлбэрээр илүү хурдан боловсруулагдаж, дамжуулагдаж байна. Тэрхүү боловсруулагдаж, дамжуулагдаж байгаа орон зай нь түрүүн миний хэлдэг кибер орон зай болж байгаа юм. Иймд кибер аюулгүй байдал гэдэг нь мэдээллийн аюулгүй байдлаас урган гарсан маш том ойлголт юм.  Нөгөөтэйгүүр мэдээллийн технологийг бид зөвхөн мэдээлэл боловсруулах, дамжуулах, үйл ажиллагааг хялбарчлах хэрэгсэл төдийхнөөр ойлгодог цаг нэгэнт өнгөрчээ. Хүний үйл ажиллагаанаас хамааралгүй кибер удирдлага буюу “хиймэл оюун ухаан”-аас хувь хүн, бизнес, төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа улам бүр хамаарч байна.
-    Кибер орон зайн аюулгүй байдлаа хангаагүйгээс ямар аюул учрах боломжтой,  түүнээс үүдэн ямар хохирол амсаж болох талаар дэлгэрэнгүй ойлголтыг манай уншигчдад өгвөл.
-    Тун энгийн жишээ хэлэхэд гар утсаараа гэр дэх халаалтын системээ удирддаг болжээ. Гэтэл энэ кибер орон зайныхаа аюулгүй байдлыг хангаагүйгээс өнөө ухаалаг систем маань халдлагад өртөж гэр орноо шатаах аюулд ч өртөх эрсдэлтэй. Мөн таны и-мэйл акаунт уруу чинь өөр хүн нэвтрээд орчихвол та дуртай байхгүй байх. Үүнтэй адил таны бүх хувийн нууц мэдээллийг гадны хүн зөвшөөрөлгүй авах, дансан дахь мөнгөнөөс  чинь хумслах, хоослох,  гэх мэт та бидний эд баялаг эрх чөлөөнд халдсан үйлдлүүдийг энэ орон зайд үйлдэж байдаг. Хүн кибер орон зайнаас хэдий их хамааралтай байна, төдий чинээ л аюулгүй байдалдаа санаа тавих ёстой юм. Дан ганц хувь хүн ч гэлтгүй байгууллага, компаниуд, төр ч гэсэн энэ тал дээр анхааран шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Ерөнхий утгаар нь авч үзвэл хакер ууд, кибер дайчид кибер орон зайд нэгэнт нэвтэрсэн бол нууц мэдээлэл хулгайлах, мөнгө шилжүүлэх команд өгөх, нефть, хийн хоолойг удирдах, цахилгааны эх үүсвэрүүдийг ажилгүй болгох, галт тэрэг, нисэх онгоцыг мөргөлдүүлэх, пуужинг буруу тийш залах гэх мэтийн хортой үйл ажиллагаануудыг гүйцэтгэх бүрэн боломж бий.
-    Энэ талаар манай төр засгийн зүгээс хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-    УИХ-аас 2010 онд батлагдсан “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д Мэдээллийн аюулгүй байдлын талаар тодорхой тусгагдсан. Мөн 2010 онд Засгийн Газраас баталсан “Мэдээллийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр” 2010 оноос 2015 он хүртэл хэрэгжихээр төлөвлөгдөж төрийн байгууллагууд дээр тодорхой ажлууд хийгдэж байгаа. Гэхдээ иргэн, байгууллагууд мэдээллийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдлаа төрд даатгах бус дор бүрнээ хариуцлагатай байх ба төрийн зүгээс хууль, эрх зүйн хүрээнд зохицуулалт хийгдээд явах юм. Ер нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа төр, иргэн, хувийн хэвшлийн

хамтын ажиллагаанд тулгуурлана.
-    Энэ талын харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин  манайд байгаа юу?
-    Одоогоор эрх зүйн орчин хууль байхгүй. Олон улсын хувьд харин маш нарийн зохицуулсан хуулиудтай байдаг. Жишээ нь АНУ-ын мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин 30 гаруй хуулийн цогцоос бүрдэнэ. Англи 20 гаруй хууль мөрдөгдөж байдаг. Монгол улсын хувьд одооноос нарийн зохицуулсан хуулиуд боловсруулагдаж байгаа.
-    Олон улсад кибер аюулгүй байдлын талаарх асуудал хэр хүчтэй тавигдаж байна вэ?
-    Өдрөөс өдөрт л  энэ талын асуудал хурцадмал болсоор байна. Угаасаа кибер орон зай маань хил хязгаар, хараа хяналт тавих боломжгүй учир дэлхий ертөнцийн хаанаас л бол хаанаас энэ орон зайд дурын этгээд холбогдон хууль бус үйлдэл хийж гүйцэтгээд ул мөргүй алга болох боломжтой болсон нь хамгийн том аюул юм. Иймээс кибер гэмт хэрэг өдөр ирэх тусам өссөөр энэ талын хохирол тэрбум доллароор хэмжигдэж байна. Кибер гэмт хэрэг одоо бүр илүү зохион байгуулалтанд орж кибер терроризм, кибер халдлага гарах болсоноос даваад кибер дайн, кибер зэвсэг, кибер цэрэг гэдэг ойлголтууд ч бий болсон. Эндээс үүдээд өнгөрсөн оны 6 сард АНУ кибер командлалаа хүртэл байгууллаа. 3 сарын 9 нд BBC-ээр Кибер дайн нэртэй нэвтрүүлэг гарсныг зарим хүн үзсэн байх. Энэ нэвтрүүлгээр аюулгүй байдлын шинжээчид кибер аюул заналын бодит байдлыг дүгнэж сүүлийн үед кибер халдлагыг төр санхүүжүүлж, зохион байгуулж байгаа нь аюулыг улам ихэсгэж байгааг онцолж байсан. Мөн энэ нэвтрүүлгээр кибер хуульч Стюарт Рүүм жил бүр Хятадад дэлхийн хэмжээний 25 мянган хакер бэлтгэгдэж байхад Англи улсад дөнгөж 300 байгаа талаар гомдоллож байсан нь бидний хувьд ч бас бодох л асуудал.
-    Энэ нүүрлэж буй аюул хир бодитой вэ?
-    Бодитойгоор барахгүй болж байгаа үйл явдлууд. Өнөөдөр улс төрийн ямарваа нэгэн маргаантай цэгүүд, аливаа улс хоорондын мөргөлдөөн болохоос өмнө кибер дайн, кибер дайралт далд хэлбэрээр явагдаж байна. Энд тоочиж барамгүй олон үйл явдлууд болж байна. Сүүлийн үед бүр ихэссэн. Сонирхолтой байж болох 3 жишээ хэлье. 1982 онд ЗХУ-ын технологийн тагнуулчид Канадын нэгэн компаниас алсын зайнд хий, нефт дамжуулах хоолойн технологи хулгайлсан байна. Гэвч энэ нь АНУ-ын тусгай албадын тавьсан занга байсан ба компьютерийн системээр удирдагддаг уг технологит байрлуулсан логик бөмбөг хоолойн нэг үзүүрийг бөглөж эсрэг талаас нь маш хүчтэй даралт өгснөөр дэлхийн хамгийн том цөмийн бус дэлбэрэлт үүсгэсэн гашуун туршлага бий. Мөн Өмнөд Осет, Абхазийн газар нутгийн маргаанаас үүдэлтэй Орос Гүржийн дайныг Оросууд кибер дайнаар эхлүүлсэн. Үүнийг дэлхийн хоёрдугаар кибер дайн гэж үздэг. Эхнийх нь Эстони руу чиглэсэн кибер дайн. Гүржийн мэдээллийн дэд бүтэц болон засгийн газрын гол гол веб сайтуудын эсрэг халдаж ажиллагаагүй болгосон. Гүрж нь Орос, Туркээр дамжин интернетэд холбогддог байсан ба эдгээр улсуудад байрлах ихэнх раутерүүд Гүрж рүү чиглэсэн трафикт хэт ачаалагдаж Гүржээс гадагшаа чиглэсэн урсгал байх боломжгүй болсон. Ингэснээр тэд гадаад ертөнцөөс тусгаарлагдаж BBC, CNN зэрэг мэдээллийн цахим хуудсууд руу хандах боломжгүй болж байв. Мөн банк, санхүүгийн систем бүхэлдээ унаж үүний араас үүрэн холбооны систем ажилгүй болсон. Өнгөрсөн оны 6 сард Ираны цөмийн хөтөлбөрт хэрэглэгдэж байсан Сименс компаний автоматжуулалтын систем болох SCADA-д Stuxnet хэмээх вирус илэрлээ. Энэ вирус нь Ираны эрчим хүчний SCADA систем рүү довтолж түүний удирдлага, хяналтыг өөрийн болгох зорилгоор бичигдсэн. Stuxnet вирусийн бай нь Иран улсын цөмийн энергийн байгууламжууд байсан бөгөөд Натанз дахь уран баяжуулахад зориулагдсан моторыг алсын зайнаас маш хурдан эргэлтээр удаа дараа удирдан ажилгүй болгосон байна. Ираны цөмийн хөтөлбөрт хэрэглэгдэж байсан 4700 уран баяжуулах центрфүгийн 800 нь учир битүүлэг шалтгаанаар ажилгүй болсныг уг вирусийн үр дагавартай шууд холбон тайлбарладаг.

Энэ бүхний цаана зүгээр нэг хакер юмуу бүлэг хүмүүс байгаа бус тухайн улсын төрийн дэмжлэгтэй болох нь илэрхий харагддаг. Гэхдээ нотлоход хүндрэлтэй. Ийм учраас дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хүйтэн дайны үеийнх шиг кибер зэвсэглэлээр хөөцөлдөж, улс орноо батлан хамгаалах нэг талбар нь кибер орон зай гэдгийг хүлээн зөвшөөрч, өөрийн орны онц чухал дэд бүтцээ кибер халдлагаас хамгаалах тал дээр хөрөнгө, хүч хайрлахгүй хаяж байна.

-    Монгол улс кибер халдлага, дайнд өртөхгүй гэсэн баталгаа байна уу?

-    Нэгэнт кибер ертөнц маань хил хязгааргүй болохоор энэ дэлхийн хаанаас ч Монгол улс руу халдаж болно. Дээр нь бид мэдэхгүй өнгөрөөгөөд байгаа болохоос өдөрт хэдэн мянган удаа халдаж байгааг үгүйсгэхгүй. Мөн Монгол Улс кибер аюулгүй байдлаа үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тавьсан, кибер дайн, кибер тагнуул идэвхтэй явуулдаг хоёр том кибер гүрний дунд оршиж, энэ 2 улсаар дайруулан интернетийн урсгалаа авж байна. Тэгэхээр бид аливаа халдлага, дайралтанд өртөхгүй гэх баталгаа байхгүй.  Гүржид болсон үйл явдал бидэнд сургамж болох ёстой.

“Өнөөдөр” сонин, Г.Цолмон


URL:

Tags:

Нэр: apkcloud Огноо: 7 November 2019

I am lucky that I discovered this website , precisely the right info that I was searching for! .

Нэр: g spot finger vibe Огноо: 9 November 2019

What i discover troublesome is to find a weblog that may capture me for a minute however your blog is different. Bravo.

Нэр: cửa hàng sneaker Огноо: 28 November 2019

the time to study or pay a visit to the content material or web pages we have linked to beneath the

Нэр: pc games for windows 8 Огноо: 30 November 2019

please take a look at the websites we adhere to, including this one, as it represents our picks in the web

Нэр: download apps apk for laptop pc Огноо: 1 December 2019

Every after inside a even though we choose blogs that we read. Listed beneath are the most current websites that we opt for

Нэр: sailboat charter italy Огноо: 2 December 2019

one of our visitors lately advised the following website

Нэр: vibrator review Огноо: 2 December 2019

here are some links to web sites that we link to due to the fact we believe they are really worth visiting

Нэр: best cbd for depression Огноо: 2 December 2019

check beneath, are some entirely unrelated internet websites to ours, having said that, they are most trustworthy sources that we use

Нэр: biography wiki Огноо: 3 December 2019

although web-sites we backlink to beneath are considerably not connected to ours, we feel they’re actually really worth a go by way of, so have a look

Нэр: asmr unboxing Огноо: 3 December 2019

just beneath, are many totally not related web pages to ours, nevertheless, they are surely really worth going over

Нэр: BUY VIAGRA Огноо: 4 December 2019

please visit the sites we adhere to, such as this one particular, as it represents our picks through the web

Нэр: Naijaloaded Огноо: 6 December 2019

always a big fan of linking to bloggers that I really like but really don’t get quite a bit of link really like from

Нэр: test for legionella Огноо: 10 December 2019

we came across a cool web site that you simply might take pleasure in. Take a search in the event you want

Нэр: 예스카지노 Огноо: 10 December 2019

just beneath, are a lot of totally not associated web pages to ours, having said that, they’re surely worth going over

Нэр: 우리카지노 Огноо: 12 December 2019

please go to the web-sites we comply with, like this one, as it represents our picks from the web

Нэр: CCRMG Огноо: 13 December 2019

The information talked about within the post are a few of the most beneficial available

Нэр: Top business magazines online Огноо: 14 December 2019

Amazing content on your website.

Нэр: Google Огноо: 15 December 2019

please stop by the web pages we adhere to, such as this a single, because it represents our picks through the web

Нэр: sex toys for clit Огноо: 16 December 2019

very few sites that transpire to become detailed below, from our point of view are undoubtedly properly worth checking out

Нэр: LSD DRUGS Огноо: 17 December 2019

very couple of internet websites that come about to be comprehensive below, from our point of view are undoubtedly very well worth checking out

Нэр: embroidery digitizing Огноо: 19 December 2019

Here is a great Weblog You may Discover Intriguing that we Encourage You

Нэр: Nigeria Newspaper Today Огноо: 21 December 2019

check below, are some totally unrelated websites to ours, nonetheless, they may be most trustworthy sources that we use

Нэр: Hydrocodone for sale online Огноо: 22 December 2019

The details mentioned inside the report are several of the best available

Нэр: king pen Огноо: 23 December 2019

check beneath, are some completely unrelated internet websites to ours, having said that, they are most trustworthy sources that we use

Нэр: netprobk Огноо: 28 December 2019

Sites of interest we have a link to

Нэр: money help Огноо: 2 January 2020

very couple of websites that come about to be in depth below, from our point of view are undoubtedly nicely worth checking out

Нэр: View website Огноо: 11 January 2020

Good points – - it will make a difference with my parents.

Нэр: Snapdeal winner 2019 list Огноо: 20 January 2020

Developing a framework is important.

Нэр: https://counterfeitmoneyforsale.online/ Огноо: 3 February 2020

we came across a cool web page which you may possibly delight in. Take a appear should you want

Every as soon as inside a when we choose blogs that we study. Listed beneath would be the newest sites that we choose

Нэр: Cyber Security Expert in India Огноо: 5 February 2020

Every when inside a while we choose blogs that we study. Listed below would be the newest internet sites that we decide on

Нэр: top sàn forex Огноо: 6 February 2020

please pay a visit to the internet sites we follow, which includes this 1, as it represents our picks in the web

Нэр: legal steroids uk Огноо: 7 February 2020

check beneath, are some completely unrelated web sites to ours, on the other hand, they may be most trustworthy sources that we use

Нэр: best electricians in charleston Огноо: 8 February 2020

check beneath, are some completely unrelated sites to ours, however, they are most trustworthy sources that we use

Нэр: Visit Website Огноо: 9 February 2020

WoW decent article. Can I hire you to guest write for my blog? If so send me an email!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.