Хаягжуулалтад 500 сая төгрөг төсөвлөжээ

59619_115801Хаягжуулалтын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцжээ. Хуулийн төсөлд зөвхөн өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн үл хөдлөх хөрөнгө болон гудамж, талбайд хаяг олгохоор, үл хөдлөх хөрөнгийн хаяг нь нийслэлд хотын нэр, дүүргийн нэр, хорооны дугаар, гудамж /талбайн нэр, дугаар, хороолол/ хотхоны нэр, байшин барилгын дугаар, хаалганы дугаар зэргээс бүрдэхээр тусгажээ.

Иргэдийн эзэмшилд байгаа бүртгэлд хамрагдаагүй хөрөнгийг бүртгэж, эдийн засгийн эргэлтэд оруулах, иргэдийн шилжилт, хөдөлгөөний бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох, шуудангийн болон бусад төрлийн илгээмжийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн бизнес эрхлэх боломж, нөхцөлийг сайжруулахад хаягжилтийн шинэчлэл чухал нөлөө үзүүлнэ гэж хуулийн төсөл өргөн баригчид үзэж байгаа юм байна.

Хаягжуулалтын нэг бүрэлдэхүүн хэсэг болох Хаягийн мэдээллийн системийг Улаанбаатар хотод байгуулах зорилгоор 2013-2015 онд гурван тэрбум төгрөг төлөвлөөд байгаа бөгөөд 2013 онд 500 сая төгрөг улсын төсөвт тусгажээ. Шаардлагатай бусад зардлыг улс, орон нутгийн төсөвт тусгах замаар тухай бүр шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.Ганц Улаанбаатар хотыг хаягжуулах бус хөдөө орон нутагт ч үргэлжлэх бөгөөд малчдын өвөлжөө, хаваржаа ч хаягтай болох юм байна. Ингэхийн тулд хаягжуулах нэгдсэн нэг технологийг ашиглах ажээ.Харин иргэдийн гэрийн хаяг, гудамжны мэдээлэл иргэний ухаалаг үнэмлэхийн чипид бичигдэх бөгөөд цаашид иргэний үнэмлэх дээр ил хаягтай байлгах эсэх асуудлыг Засгийн газрын журмаар зохицуулахаар ярилцаж байгаа юм аж.

 

М.Мөнх inet


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих