Айлын хашаанд тарвага ичжээ

Untitled-2-195x300Ховд аймгийн Үенч сумын ойролцоо амьдардаг Үенчийн Тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагч О.Ням-Осорын хашаанд тарвага ичсэн тухай мэдээлэл ирлээ. Энэ тарвага чухам яагаад ичээнээсээ алс хол энд ичсэнийг хэн ч таашгүй…

Нутгийн ардуудын хуучилсан домог ярианаас улбаалж үзвэл “Тарваганууд хужир шүүгээр дутагдах, өвчин эмгэгээс сэргийлэх зорилгоор зарц тарвагыг томилж, говь руу заг, хужир шүү авч ирүүлэхээр явуулдаг байна”. Уг зарц тарвага нь буцах цаг, ичих хугацаагаа тооцоолоогүйгээс болж, ичээндээ хүрч амжилгүй энд ичсэн байх магадлалтай гэнэ.

Тарваганы өөрийн байршил нутаг нь сумын төвөөс 25-30 км зайд байрладаг. Юутай ч энэ ганц тарвага хүн амьтны хараанд өртөлгүй байгаль хамгаалагчийн хашаан дахь өвсөнд ийнхүү ичсэн нь сонирхолтой тохиолдол юм. Хамгаалалтын захиргааны зүгээс уг тарваганы орчин нөхцлийг нь сайжруулж, байнгын хамгаалалт, хяналтанд байлгаж, ичигсэд амилах хүртэл ажиглалт хийж, үр дүнгийн талаархи мэдээллийг цаг тухай бүр тайлагнаж байхыг  байгаль хамгаалагч О.Ням-Осорт даалгасан байна.

WWW.FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих