“BACKSTREET BOYS” эргэн нэгдлээ

“Backstreet boys” хамтлаг үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ жил тохиож буй. Хамтлагийн гишүүд ойн баяртаа зориулж дэлхийг тойрч аялан тоглохоор болсноо өчигдөр дуулгалаа. Өнгөрсөн жил дөрвөн гишүүнтэй /Кевин хамтлагаасаа гарсан байв/-гээр “Newkids on the block” хамтлагтай хамтран Европоор аялан тоглолт хийсэн нь тун амжилттай болсон юм. Харин энэ удаа бүтэн бүрэлдэхүүнээрээ буюу тавуулаа нэгдэж дэлхийн өнцөг булан бүрт байгаа basreetфэнүүдтэйгээ уулзахаар болжээ. Энэхүү аялан тоглолт ирэх тавдугаар сараас Хятадын нийслэл Бээжин хотоос эхлэх юм байна. Үүний дараагаар Шанхай, Чендү, Гуанжоу, Шеньзин зэрэг хотоор тоглох ажээ. Мөн 20 жилийн ойн баяртаа зориулж “Best of Backstreet boys” нэртэй хос цомог гаргахаар болсноо дуулгасан юм. Энэ үеэр хамтлагтайгаа эргэж нэгдсэн Кевин “Бид анх байгуулагдсан бүрэлдэхүүнээрээ дэлхийг тойрох гэж байгаадаа тун баяртай байна. Мөн сая сая фэнүүд минь биднийг тэсэн ядан хүлээж байгаа байх. Би тэдэнтэйгээ уулзаагүй зургаан жил болчихжээ” хэмээн ярьсан байна.

 

З.Цэцэн

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.