Алтан тариа Монголчуудыг бүдүүлэгээр нь доромжилж байна

“Монголчууд – бүдүүлэг амьтад” гэсэн утгатай гахайн гэдсэн доторх бичигтэй рекламны самбарыг “Алтан Тариа” ХК  хотын баруун захад байрлуулжээ. Таван шарын уулзварын цаахантай байрлах энэхүү рекламны самбарыг харсан хэн ч Алтан тариа өөрөө бүдүүлэг амьтан юм уу аль эсвэл иргэд биднийг гахай шиг бүдүүлэг амьтад гэж хэлж байгаа юм уу хэмээн ойлгохоор харагдаж байна. Сайн реклам мянгыг хаяж саяыг олдог гэдэг. Энэ тийм сайн сурталчилгаа юу. Тэр замаар чинь баруун бүс болон хойд бүс рүү хамгийн их зорчигч хөдөлгөөн өрнөдөг. Тэр бүү хэл гадаад дотоодоос ирж буй айлчин гийчин ч тэр замаар хотын төв зүглэдэг. Гэтэл очиж очиж гахайн зурагтай “Монгол – бүдүүлэг” /Mongol – Pork/ Алтан тариа гэсэн самбар тосоос томоор байрлуулаад байх даа ч яахав дээ. Арай дэндэж байгаа юм биш үү “Алтан тариа”-гийнхаан, Цэнгүүн захиралаа. Гурил, тэжээлийн, талх нарийн боовны улсдаа л тэргүүлдэг гэгддэг Алтан Тариа маань ард иргэд биднийг ингэж л доромжилж байна.  Монголчуудынхаа ходоодонд эх орныхоо хөрсөнд ургуулсан буудайгаар атга гурил хийж өгч чадахгүй юм бол компаниа тараасан дээр юм биш үү. Аль эсвэл гахай шиг та нарт юу ч өгсөн  яадаг юм гэж байгаа юм уу.

Б. Саруул-Од

URL:

Сэтгэгдэл бичих