2013 онд Хятадын нефтийн эрэлт хэрэгцээ 500 сая тоннд хүрнэ

df025dfdf5dfdfdfЭдийн засгийн өдрийн сонинд мэдээлснээр, Хятадын газрын тос корпорацийн эдийн засгийн техникийн судалгааны газар 30-ны өдөр “2012 оны дотоод гадаадын нефтийн салбарын хөгжлийн тайлан”-г нийтэлсэн байна. Уг тайланд 2013 онд Хятадын нефтийн эрэлт хэрэгцээ 4,8 хувиар өсч, 514 сая тоннд хүрэх төлөвтэй байна гэжээ.

2013 онд Хятадын түүхий нефтийн үйлдвэрлэлийн хэмжээ 210 сая тоннд хүрнэ. Түүнчлэн мөн оны Хятадын байгалийн хийн эрэлт хэрэгцээ түргэн нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 11,9%-иар нэмэгдэж, нэг удаагийн эрчим хүчний хэрэглээний 5,8 хувийг нь эзлэх юм.

/Анар орчуулав/

china radio


URL:

Сэтгэгдэл бичих