“Баруун бүсийн усалгаатай тариалан, усны нөөцийн менежментийг дэмжих” техникийн хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ

IMG_1265-300x197Ховд аймагт усалгаатай тариалан, усны менежментийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хэрэгцээ шаардлага байгааг үндэслэн  нэг талаас Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамыг төлөөлж, Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг төлөөлж, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, нөгөө талаас Швейцарийн хөгжлийн агентлагийг төлөөлж, Феликс Феллман нар  хамтран ажиллах, харилцан ойлголцлын Санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Талууд “Баруун бүсийн усалгаатай тариалан, усны нөөцийн менежментийг дэмжих” техникийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх төслийн баримт бичгийг энэ оны эхний зургаан сард хамтран боловсруулна. Төслийн төлөвлөлтийн явцад буужуу бйжайэйш хуслулшши йршлэйи тнй мийхамтын ажиллагааны арга хэлбэр, Засгийн газар болон Швейцарийн хөгжлийн агентлагаас шаардагдах санхүүжилтийн хэрэгцээг хамтран тодорхойлж, төслийн стратегийн ач холбогдол бүхий үр нөлөө, үр дүн, үндсэн үйл ажиллагаа, хамрагдах бүс нутаг, услалтын системийн байршлыг тогтоох юм байна. Харилцан ойлголцлын санамж бичигт тусгагдсан үйл ажиллагааг талууд  2013 оны 09 дүгээр сарын 30-ныг дуустал хугацаанд хэрэгжүүлэх юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих