ТАВАНТОЛГОЙТОЙ ЭН ТЭНЦЭХ ХУВЬЦАА ба “ХӨШӨӨТ”-ӨӨР ХӨРӨНГӨ БОСГОСОН ХЯТАД НОЁДЫН ХЭН НЬ ХЭН БЭ

Монголын бүх ард түмний өмч өмнийн говийн Тавантолгойн нүүрсний ордыг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компани нийт 15 тэрбум хувьцаатай. Үүний 10 хувийг буюу 1,5 тэрбум хувьцааг Монголын хоёр сая 700 мянган иргэнд хүртээнэ.

Хүн бүрт 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмш үүлснээрээ газрын доорх баялгийн үр шимийг ард түмэнтэйгээ хуваалцаж бай гаа. Харин Монголын баруун хязгаарын Хөшөө- тийн нүүрсний ордыг эзэмшигч БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Мо Эн Ко” буюу “Mongoian energy corporation” мөн л 15 тэрбум хувьцаатай. Харамсалтай нь Тавантолгойтой эн тэнцэх баялагтай Хөшөөтийн нүүрсний ордын хувьцаагаар хэд хэн хятад ноён хөрөнгө босгон дэл хийн баячуудын эгнээнд жагсаж явна. Монголчууд юутай үлдэв.

Хонконгийн хөрөнгийн бирж болон “Мо Эн Ко” компанийн албан ёсны сайтад мэдээлснээр хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар дээрх 15 тэрбум хувьцааны зургаан тэрбум 600 гаруй сая нь арилжаалагджээ. 2009 оны намар олон улсын биржид “чөтгөрийн хувьцаа”, “алтан хувьцаа” хэмээгдэн үнэд орж байсан үед Хөшөөтийн хувьцаа 18.06 хонконг долларт хүрч биржийн рекордыг тогтоож байв.

Тэр үед “Мо Эн Ко” компанийн биржээс босгосон нийт хөрөнгө дөрөв орчим тэрбум доллараар үнэлэгдэж байв. Монгол төгрөгт шилжүүлбэл манай улсын жилийн төсвийг нугалж, хэдэн их наядаар хэмжигдэх мөнгийг хоёрхон жилийн хугацаанд босгосон. Үүнээс хойш хоёр хавар өнгөрчээ. Хонконгийн хөрөнгийн биржийн гол арилжааны нэг Хөшөөтийн хувьцаа одоо ч байнга, тогтвортой арилжаалагдаж байна. Өчигдрийн буюу 2011 оны дөрөвдүгээр сарын 05-ны 16 цагийн байдлаар 1.88 хонконг долларын ханштай байв. Сүүлийн хэдэн сарын байдлаар 1-2 хонконг долларын хооронд хэлбэлзэж байгаа энэ хувьцааг арилжаалагдсан тоонд нь харьцуулбал хамгийн багаар тооцоход есөн тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөтэй болжээ.

Харамсалтай нь энэ их хөрөнгийн ганц ч цент нь Монголын байтугай Ховдын жирийн малчинд хамааралгүй. Бүгд БНХАУ-ын нэр бүхий дөрвөн ноёны болон бусад гэх тодотголтой бидний үл мэдэх хүмүүсийн хөрөнгө. Тиймээс энэ удаагийн нийтлэлээрээ эрх баригчид болон уншигчдынхаа анхаарлыг Монголын баруун хязгаарын Тавантолгой болох Хөшөөтийн зүг дахин хандуулж, авлигад идэгдсэн эрх мэдэлтн үүдийн орооцоотойгоор монголчуудаас хулгайлж авсан Хөшөөтийн баялагт эзэн суусан хятад ноёдын хэн нь хэн болохыг хүргэж байна.

ХЯТАД НОЁДЫН ХЭН НЬ ХЭН БЭ?

“Mongolian Energy Corporation” компанийн вэб сайтад хоёр жилийн өмнө мэдээлснээр тус компанийн хяналтын багц буюу 51 хувийг БНХАУ-ын дөрвөн иргэн эзэмшдэг. Хамгийн их буюу 25 хувь нь Лю Чэн Лин гэдэг хүний мэдэлд байсан.

Тухайн үед энэ хүний талаарх мэдээлэл БНХАУ, Хонконгийн хэвлэлийнхний гол сэдэв болж түүнийг Мү Ма-гийн гэх алдарт авлигын хэрэгт нэр холбогдож байсан нууц ноёнтон болохыг илчлэн шуугиж байлаа. Эдүгээ түүний хувь эзэмшил буурсан ч гол хувьцаа эзэмшигчийн нэг хэвээр үлджээ. Энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар “Mongolian Energy Corporation”-ий хувь эзэмшилд өөрчлөлт орж, 30.32 хувийг нэр бүхий хувьцаа эзэмшигч болон захирлууд нь эзэмшиж, 69.68 хувийг нь нийтэд арилжаалж байна. Үүнээс хамгийн гол хувьцаа эзэмшигч эрхмүүдийг танилцуулъя.

1. Lo Lin Shing буюу Simon. “Мо Эн Ко”-гийн хамгийн их буюу 18,21 хувийг эзэмшдэг. Америк, Хонконгийн давхар иргэншилтэй хятад хүн. “Mongoian energy corporation”-ийг үүсгэн байгуулагч. “Шинэ дэлхий” группийн ерөнхийл өгч. Эдүгээ “Mongoian energy corporation”- ий ерөнхийлөгчөөр ажилладаг. Албан ёсны сайтад мэдээлснээр 18.21 хувийг гэр бүлийнхэн болон компаниараа хамтран эзэмшдэг.

2. Хоёр дахь гол хувьцаа эзэмшигч Liu Cheng Lin. Хонконгийн хөрөнгийн бирж дэх тус компанийн мэдээллээр 12 хувийг дангаараа эзэмшиж байна. Хятадын “Санхүү, эдийн засаг” сэтгүүл, “Санхүү, эдийн засгийн цаг” сонин болон www.mpfinance.com, news.sins.com зэрэг сайтад энэ хүний талаар эрэн сурвалжилсан олон нийтлэл гарсан. Түүний жинхэнэ нэр нь Лю Ай Динг мөн Лью Ши Чи гэсэн нэр хэрэглэдэг. БНХАУ даяар дуулиан тарьж байсан “Мү Ма”-гийн гэх авлигын хэргийн гол холбогдогч болохыг Хятадын сэтгүүлчид олж тогтоосноо зарласан. Үүнээс болоод тухайн үед Хонконгийн биржийн хяналт шалгалтынхны анхааралд өртөж биржийн худалдааг нь зогсоон шалгасан талаар хэвлэлүүдээр нь шуугиж байв. Хөшөөтийн хувьцаа хоёр жилийн өмнө Хонконгийн биржийн рекордыг тогтоож үнэд хүрч байх үед түүний хувь хэмжээ 25 орчим тэрбум хонконг доллараар үнэлэгдэж байсан.

3. Cheng Yu Tung болон хамтрагчид. Нийтэд арилжаалагдсан хувьцааны 3,41 хувийг эзэмшдэг.

4. Cheng Kar Shun, Henry болон хамтрагчид. Нийтэд арилжаалагдсан хувьцааны 5.97 хувийг эзэмшдэг. Ийм дөрвөн эрхэм Хөшөөтийн баялгаар Хонконгийн хөрөнгийн бирж дээр босгосон олон тэрбум долларын хөрөнгийг эзэмшиж байна. Үүнээс харахад Хөшөөт Монголын биш Хятадын бизнесменүүдийн мөнгөний сан хөмр өг болжээ. Харин бусад буюу нийтэд худалдаалсан 69.68 хувийг эзэмшигчдийн дотор монгол хүн байгаа болов уу.

Хонконгийн хөрөнгийн биржийн дүрэм, журмаар “жижиг” хувьцаа эзэмшигчдийг нэг бүрчлэн зарладаггүй. Тиймээс Хөшөөтийг монголчуудаас хамгаалахын төлөө дуу нэг, дугтарвал хүч нэгддэг Монголын нэр бүхий улстөрчид тэдний дунд давхиж явааг үгүйсгэх аргагүй. Хөшөөт төслийг санаачлагч гэдгээрээ монголчуудад танил болсон У.Барсболд гэх эрхэм “Мо Эн Ко” компанийн Монгол дахь гол “босс” гэдгийг бүгд мэднэ. Өөрөө ч хятадуудтай хамтран энэхүү төслийг санаачилснаа хүлээн зөвшөөрсөн.

“Хөшөөтийн хэмээх орон нутгийн жижигхэн уурхайд хөрөнгө оруулбал ашигтайг ухуулан ятгаж, уяруулан зөвшөөрүүлж чадсан эрхэм бол МАХН-ын нарийн бичгийн дарга У.Барсболд. Цагтаа хориод мянган малаа нэгдэл, нийгэмд тушааж, Цэцэг сум, Цэцэглэх нэгдлийн даргаар ажилласан өвөө Лханаасүрэнгийнхээ нутгийн үүцийг задалж, өөд нь татуулах төсөл рүү мань эр “Шинэ дэлхий” группийн босс, Америк, Хонконгийн иргэн Саймон Луг оруулж чадсан юм” хэмээн зарим хэвлэлээр мэдээлсэн. Энэ нийтлэлд өгүүлснээр У.Барсболд Хөшөөттэй хамгийн их хамааралтай нь бүр ч ил болсон.

Тиймээс Монголын талаас Хөшөөтийг хятадуудад санал болгосон гэх утгаараа энэ эрхэм тодорхой хэмжээний хувь эзэмшил, оролцоо нөлөөтэйг үгүйсгэх аргагүй. Бизнес бол бизнес шүү дээ. Төрсөн нутгаараа дэнчин тавьж, ямар ч ашиггүй наймаа хийнэ гэж байх уу.

“Мо Эн Ко” компанийн 69,68 хувийг худалдан авсан олон “жижиг” хувьцаа эзэмшигчдийн дотор Хөшөөтийг стратегийн ач холбогдолтой ордод оруулж, ховдчууд төдийгүй монголчуудад хувь хишиг хүртээх хүсэл сонирхолгүй байгаа нэр бүхий улстөрчид тэдний дунд байгааг зарим эх сурвалж үгүйсгээгүй. Харин газар доорх баялагтаа эзэн нь хэмээн Үндсэн хуулиар тунхагласан Монголын ард түмэн юутай хоцорч байгаа билээ.

Өнөөдөр


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих