Э.Бат-үүл даргаа “Гацуурт”-ын хууль бус барилгын талаар иргэдээс таньд хэдэн удаа хүсэлт тавих ёстой вэ

66/Сэтгүүлчийн зүгээс дараах баримтуудад ямар нэг тайлбар хийхийг хүссэнгүй. Учир нь оршин суугчид хууль бус барилгын баримтыг бүрэн хэмжээгээр хотын захиргаанд илгээж байжээ./

Untitled-2

Зөвшөөрөлгүй барилга барьж, иргэдийн

 хууль ёсны эрх зөрчигдөж байгаа тухай

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн VI хороо, “Бага тойруу”-д байрлах “Эрдэм” Сууц өмчлөгчдийн холбооны МУИС, ШУТИС-ийн багш нарын 47 дугаар орон сууцны таван давхар байр 1976 онд “Хоршоолол”-ын шугамаар баригдаж, оршин

суугчид бид 30 шахам жил амар тайван амьдарч байсан боловч 2004 оноос эрүүл аюулгүй орчинд амьдрах хууль ёсны эрх ноцтой зөрчигдөж, сүүлийн жилүүдэд оршин суугчид бид үхлийн ирмэгт тулаад байна.

“Бага тойруу”-гын “орон сууцны 7 байр, 199 өрх, 1594 хүн ам, 5 дамжин хэрэглэгч, 63 аж ахуйн нэгж” -ийг ус дулаанаар хангадаг 100 шахам квм талбайтай тусгай байртай, инженерийн томоохон байгууламжийн /805 тоот халаалтын цогц төхөөрөмж, ялтсан ус халаагч ЦТП/-ийг 2004 онд манай байрны 20-иод квм подвалд хууль бусаар зарим голлох тоног төхөөрөмж нь багтаагүйгээс дутуу угсарч байрлуулсан юм. Үүнээс шалтгаалж:

  • Тайлбайн хэмжээ бага, зориулалтын бус учраас хэт халуун, уур, чийг ихтэй, агаарын солилцоогүй
  • Чийгшилтийг сорох /гаргах/ нүхийг тагласан
  • Дернажийн сувагчлал байхгүйгээс буулгасан ус барилгын буурь хөрсөнд нэвчиж, барилгад суулт үүсгэсэн
  • Дулааны узельд үүссэн усны уур, чийгшилт хүйтний улиралд 1-2 давхарт гадна талдаа цан хүүрэг, мөстлөг үүсгэж, тухайн давхарын өрөөнүүдэд байгалийн гэрэлтүүлгийг хаасан
  • Сууцны дотор хана булан тохойд чийг, мөөгөнцөр үүсгэсэн
  • Оршин суугчдын ая тух, эрүүл мэндэд зөргөөр нөлөөлж байна. Иймд хуучин байранд нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэсэн мэргэжлийн хяналтын Улсын байцаагчдын  удаа дараагийн олон дүгнэлт, шийдвэр гарсан.

Энэ талаар 2008 оноос хойш манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Сү.Батболд, Нийслэлийн засаг дарга асан Г.Мөнхбаяр, Улсын болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын дарга, Улсын байцаагч нарт хүсэлт, санал гомдлоо  олон удаа тавьж хандсан боловч, тэд хөрөнгө мөнгөтэй Гацуурт компаний эзэн Л.Чинбатын хахуулд автаж, түүнд тал засаж, иргэд бидний эрх ашгийг уландаа гишгэж, хууль бусаар газар олгоод зогсохгүй бүр даварч нийслэлийн өмчөөр зулгуйдан үйлчилж, арга хэмжээ авахгүй хууль зөрчиж байна.

 2…

Энэ хууль бус даварсан үйлдлийг Нийслэлийн Захиргааны Хэргийн Шүүх хянан шалгаж хэлэлцээд таслан зогсоох шийдвэр 2010, 2011 онд хоёр удаа гаргаж, улмаар 2010 оны төсөвийн тодотголоор Нийслэлийн ИТТ-ийн хурлаар  /805 тоот халаалтын цогц төхөөрөмж ЦТП/-ийн барилгыг барих 120 сая төгрөгийн хөрөнгө баталсан юм.

Тендерт ялсан компани барилгын ажлаа эхлүүлж байхад Гацууртын Л.Чинбат хийсэн ажлыг нь дур мэдэн эвдэн сүйтгэж, хүч түрэн ажлыг нь зогсоож байхад тухайн үеийн хотын удирдлагууд нүдэн балай өнгөрүүлж, шүүхийн болон НИТ-ийн хурлын шийдвэрийг уландаа гишгэсэн бусармаг үйлдэл гаргаж иргэд бидний хууль ёсны эрхийг зөрчсөн үйлдлийг дараах баримтыг үндэслэн Танд хандаж, хууль эрх зүйн үүднээс шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсье. Үүнд:

  1. Гацууртын Л.Чинбат 2002 онд Нийслэлийн өмч хувьчлах комиссын 156 дугаар тогтоолоор Таско ХХК-ийн эзэмшил 222 м2 талбайтай нурж байсан 2 амбаарын эзэмшигч болсон. (НӨХК-ын 2002оны 156 тоот тогтоолыг хавсаргав)
  2. “Газрын тухай хууль”-ийн 33.1.2-т газар эзэмшүүлэх асуудлыг Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж “Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг илт зөрчиж Нийслэлийн засаг дарга Ц.Батбаярын 2006-05-26 –ны өдрийн 256 тоот захирамжаар Гацууртын Л.Чинбатад 794 м2 талбай эзэмшүүлсэн нь (794-222=572м2)572 м2 талбайг хууль бусаар нэмж олгожээ.
  3.  Энэ хууль бус олгосон 572 м2 талбай дотор Нийслэлийн өмч “Ус дулаан дамжуулах төв ЦТП”-ийн барилгын талбай хүртэл орсон байсныг шүүхийн шийдвэрээр хасуулсан. (Нийслэлийн Захирганы хэргийн шүүх 2010 он 48 тоот)
  4. Хүчин төгөлдөр байгаа Нийслэлийн Захирганы хэргийн шүүх 2010 он 48 тоот шийдвэр, Нийслэлийн засаг даргын 2010 оны 426 тоот захирамж, НИТ-ин хурлын тогтоол байсаар байхад иргэдийн гомдол санал, тэдэнд тохиолдож байгаа эрсдлийг үл хэрэгсэж, Нийслэлийн Захирагчийн албаны дарга Ч.Бат, Газрын албаны дарга Ц.Сандуй, Ерөнхий архитектор Э.Хүрэлбаатар, Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан  нар ашиг сонирхолын үүднээс үгсэн хуйвалдаж, Гацууртын Л.Чинбатын хуулийн зөвлөх Н.Цэвээнжав хэмээх гадны хүнээр хурлын тэмдэглэл  (2010-10-19-нд болсон хурлын тэмдэглэлийг хавсаргав)хөтлүүлсэн.
  5. Техникийн нөхцлийн талаар эрх бүхий газруудын экспертиз, дүгнэлт, акт байхгүй, хууль эрх зүйн үндэслэл бүрдээгүй байхад Гацууртын Л.Чинбатын ашиг сонирхолд нийцүүлж, 2011-04-07-ны өдөр Нийслэлийн засаг Г.Мөнхбаярын 295 тоот захирамжаар “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” гэсэн хууль зөрчсөн захирамж гаргасан юм.(НЗД-ын 2011 оны 295 тоот захирамжийг хавсаргав)
  6. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс  хууль зөрчиж гаргасан Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаярын 2011 оны 295 тоот захирамжийг хэрэгжүүлэхийг түдгэлзүүлэх, болон “албадан гүйцэтгэх” /Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011-09-06-ны 1339, ”2011-10-14-ны1612 тоот/ захирамжууд гарчихсан байхад Л.Чинбат эдүүгээ хууль бусаар барилга барьсаар байна.

Хотын удирдлага Танд хандаж, хууль бус, бусармаг үйлдлийг таслан зогсоолгох, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах үүднээс дараах хүсэлт тавьж байна. ҮҮНД:

1. Монгол Улсын “Газрын тухай хууль”-ийн 33.1.2-т газар эзэмшүүлэх асуудлыг Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж “Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг илт зөрчиж Нийслэлийн засаг дарга Ц.Батбаяр 2006-05-26-ны 256 тоот захирамжаар Гацууртын Л.Чинбатад 572 м2 талбайг хүчингүй болгох

2.      Хүчин төгөлдөр байгаа Нийслэлийн Захирганы хэргийн шүүх 2010 он 48 тоот шийдвэр, Шүүгчийн шийдвэрийг “Албадан гүйцэтгүүлэх тухай” 2010 оны 358 тоот захирамж, НЗХШ-ийн шүүгчийн 2011оны 1339 тоот захирамж, Шүүгчийн шийдвэрийг “Албадан гүйцэтгүүлэх тухай” 2011 оны 1612 тоот захирамж,  Нийслэлийн засаг даргын 2010 оны 426 тоот захирамж, Нийслэлийн ИТТ хурлын тогтоол зөрчиж гаргасан Нийслэлийн засаг Г.Мөнхбаярын 2011 оны 295 тоот захирамжийн Гацууртын Л.Чинбатад холбогдох 40 дэх заалтыг хүчингүй болгох.

3.      Монгол улсын “Газрын тухай хууль”-ийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тодорхой заасан байна. Гэтэл Л.Чинбатад олгосон газар нь “Нийслэлийн өмчийн барилга байгууламж-ЦТП”,газар байсан. Энэ талаар Ниййслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр Засгийн газрын ХЭГазарт өгсөн албан тоотдоо 67.4 м2 талбай хувьчлагдаагүй энэ газар дээр “ЦТП”-ийн барилга барина /бичгийн хувийг хавсаргав/ гэж тодорхой хариу өгсөн.

4.      Мөн НӨХ-ны газрын дарга Ч.Однасан 2010 оны 1/26 албан тоотдоо  “Опен хаус ХХК-ны 085 тоот дулааны тоног төхөөрөмж байрлаж байсан 67.4 м2 талбай, барилга байгууламж, газар тоног төхөөрөмж нь хувьчлагдаагүй, нийслэлийн өмчид бүртгэлтэй” гэж хариу /бичгийн хувийг хавсаргав/ ирүүлсэн.
5.       Иймд Нийслэлийн өмч, түүний газар дээр хууль бус баригдаж байгаа барилгыг хураан авч улсын өмчид шилжүүлэх бүрэн үнэдэслэлтэй
6.       Нийслэлийн өмч болох “085 тоот дулааны тоног төхөөрөмж байрлаж байсан барилга, түүний газар”-ыг 2007 онд  Опен хаус ХХК-ны захирал асан Д.Дорждагва Л.Чинбатад 55.0 сая /Тавин таван сая/төгрөгөөр худалдаж мөнгийг нь хувьдаа завшсан үйлдлийг тухайн үед ОСНААУ газрын дарга байсан Г.Мөнхбаяр, НӨХ-ны газрынхан  нүдэн балай, чихэн дүлий мэдээгүй мэт өнгөрүүлж, /хувийг хавсаргав/ улсын өмчийг хамгаалж, харж хандах эзэнгүй, дур мэдэн хэн хүнгүй завших боломж олгосон хачирхалтай байдлыг анхааралдаа авч шалгаж, Д.Дорждагвын хувьдаа завшсан мөнгийг улсын орлого болгох нь шударга үнэнд нийцэнэ.

7.       “Эрдэм” сууц өмчлөгчдийн холбооны 47-р байрны дор байгаа “УДД төвийн тоног төхөөрөмж”-ийн барилга баригдах газар дээр Гацууртын Л.Чинбатыг хууль завших боломж олгож, иргэдийг  нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлгүй болгон зөвшөөрөлгүй, барьж байгаа барилгын үйл ажиллагааг нэн даруй зогсоох.

8. Хууль, шүүхийн шийдвэрийг ноцтой зөрчиж, хувийн ашиг сонирхолд автаж, үгсэн хуйвалдсан Нийслэлийн засаг дарга асан Г.Мөнхбаяр, түүний гар хөл болсон Нийслэлийн Захирагчийн албаны дарга Ч.Бат, Газрын албаны дарга Ц.Сандуй, Ерөнхий архитектор Э.Хүрэлбаатар, Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан  нарт бидний илгээсэн “нотлох баримт”-уудад үнэдэслэн “Авлигатай Тэмцэх газар”-т маш яаралтай өгч шалгуулж буруу зөвийг тогтоох зүй ёсны шаардлага тавигдаж байгаа юм. Тэднээс энэ мэт хууль зөрчсөн олон бусармаг үйлдэл, үйл ажиллагааны “НО” дараадарааланилрэх болно.

9.       Хууль, шүүхийн шийдвэрийг зөрчин баригдаж байгаа Гацууртын Л.Чинбатын гэх барилгын үйл ажиллагааг нэн даруй зогсоож дараагийн арга хэмжээ авахыг дахин дахин хүсье.

Таны анхааралд хандуулж тавих хүсэлт:

Нийслэлийн өмнөх удирдлагуудын хууль зөрчсөн, бусармаг үйлдлээс шалтгаалж бидний амьдарч байгаа 5 давхар тоосгон барилгын ашиглалт, эдэлгээ нь өдрөөс өдөрт муудаж, суулт, хазайлт үүсч, хэзээ хэзээгүй “ТЭСРЭХЭД”  бэлэн байгаа айдас хүйдэс дор амьдарч байна.

Иймд Таныг оршин суугчид биднийг өөрийн биеэр яаралтай хүлээн авч уулзаж, бодит байдалтай газар дээр нь танилцаж зохих шийдвэр гаргаж өгөхийг хүсье.

Гацууртын Л.Чинбат хууль бусаар барилга барьж байгааг

нотлох бодит баримт болгож хавсаргасан материал:

1.       ЗГХЭ газрын албан тоотууд                                                                                                           6 хуудас
2.       Нийслэлийн Өмч Хувьчлах комиссын 2002-12-11-ний 156 тоот тогтоол                          2 хуудас
3.       Нийслэлийн засаг даргын 2006-05-26-ний 256 тоот захирамж                                           2 хуудас
4.       Нийслэлийн засаг даргын 2009-05-19-ний 1/875 албан бичиг                                             1 хуудас
5.       НӨХ-ны газрын 2010 оны 1/26 албан бичиг                                                                               1 хуудас
6.       Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010-01-22-ны 48 тоот шийдвэр                 4 хуудас
7.       Нийслэлийн засаг даргын 2010-06-25-ны 426 тоот захирамж                                             2 хуудас
8.       Шүүгчийн “Шийдвэр албадан гүйцэтгүүлэх”2010-05-15-ны 358 тоот захирамж              1 хуудас
9.       Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011-09-06-ны 1339 тоот Захирамж           1 хуудас
10.     НЗХШ-ийн Давах шатны шүүхийн 2011-09-28-ны 123 тоот тогтоол                                  3 хуудас
11.     Шүүгчийн “Шийдвэр албадан гүйцэтгүүлэх”2011-10-14-ны1612 тоот захирамж             2 хуудас
12.     Нийслэлийн Захирагчийн албаны хурлын тэмдэглэл 2010-10-19                                       3 хуудас
13.     Нийслэлийн Засаг даргын захирамж 2011-04-07-ны 295 тоот захирамж                         1 хуудас
14.     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар 2012-06-29-ний 240 албан тоот                 1 хуудас
15.     Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба  2012-06-25-ны 2/7363 албан тоот                        1 хуудас
16.     УМХЕГ-ын 2007 оны 7/2062 албан тоот                                                                                     1 хуудас
17.     НМХГазар, Байцаагчийн 2008 оны 05-205/435 албан шаардлага                                     1 хуудас
18.     НМХГазар, Байцаагчийн 2012 оны 32-08-363/435 албан шаардлага                                               1 хуудас
19.     Д.Дорждагва нийслэлийн өмчийг Гацууртын Л.Чинбатад 55.0 сая төгрөгөөр худалдаж, мөнгийг нь хувьдаа завшсан баримт                                                                                                  1 хуудас

20.     Зарим фото баримтууд                                                                                                                    5 хуудас

Таныг хүндэтгэсэн

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Н.БУМБАР /9904 5885/

ГИШҮҮД

Ж.ГЭРЭЛХҮҮ /9909 6160/

Х.БАДАМ /9928 0055/

Б.ОЮУНЧИМЭГ /9916 2454/

Untitled-2

Зөвшөөрөлгүй барилгын тухай

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн VI хороо, “Бага тойруу”-д инженерийн томоохон байгууламж /805 тоот халаалтын цогц төхөөрөмж, ялтсан ус халаагч ЦТП/-ийн барилга барих газрын суурин дээр ямарч зөвшөөрөлгүй баригдаж байгаа Гацууртын Л.Чинбат  Хотын удирдлагууд Та бүхний гаргасан шийдвэрийг зөрчиж өдөр шөнөгүй барилгаа барьж байна.

Уул нь тухайн барилгыг бариулахгүй байх талаар “Нийслэлийн Захиргааны Хэргийн шүүхийн Шүүгчийн захирамж” хоёр удаа гарсан юм. Гэвч үүнд хяналт тавьж зогсоох үүрэгтэй Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх алба, НМХГазар огт арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүргэлээ.

Танд үүний өмнө явуулсан 2012 оны 08 сарын 27 өдрийн 1/39 албан бичгээр Нийслэлийн Захиргааны Хэргийн шүүхийн Шүүгчийн “Албадан гүйцэтгэх” захирамж зэрэг олон нотлох баримтыг илгээсэн билээ. Оршин суугч иргэд бид хууль, шүүхийн шийдвэр зөрчсөн олон удаа хэвлэлийн бага хурал хийж, холбогдох хяналтын газруудад хандаад тусыг олж чадахгүй байна.

Хууль зөрчсөн үйлдлийг гардан гүйцэтгэсэн Нийслэлийн Газрын албаны дарга асан Ц.Сандуй, одоо дарга байгаа н.Буяндэлгэр, НЗАА-ны дарга Ч.Бат, Ерөнхий архитектор Э.Хүрэлбаатар нар ашиг сонирхолын зорилгоор энэ бусармаг үйлдлийг хийсэн юм.

Иймд “Авлигатай тэмцэх газарт яаралтай шилжүүлэн шалгуулж”, ажлаас нь нэн даруй чөлөөлөх  шаардлагатай гэж иргэд бид үзэж байна.

Нийслэлийн өмчийн барилга баригдах ёстой газрыг хууль бусаар булаан авч, зөвшөөрөлгүй барилга барьж байгаа бусармаг үйлдлийг газар дээр танилцаж,  нэн яаралтай “зогсоох, улмаар нураалгах, эсвэл улсын орлого болгох” арга хэмжээ авч туслахыг оршин суугч иргэдийг төлөөлж Танаас хүсэж байна.

Жич: Хотын удирдлага Тантай оршин суугчид бидний төлөөлөл нэн даруй уулзахыг хичээнгүйлэн хүсэж байна. Та бидэнд бололцоо олгоно уу.

Хотын удирдлага Та бүхний гаргасан шийдвэрийг зөрчин 09 дүгээр сарын 8-9-ний шөнө үйл ажиллагаа явуулж байгаа гэрэл зургийг хавсаргав.

Таныг хүндэтгэсэн

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА  Н.БУМБАР

/Доктор,Монгол улсын Зөвлөх инженер/

Untitled-2

Нийслэл  өмч, газраа эргүүлж авч болохгүй юу.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн VI хороо, “Бага тойруу”-д байрлах Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэдэлд байгаа “Хувьчлагдаагүй” ус, дулаан дамжуулах инженерийн томоохон байгууламж /805 тоот халаалтын цогц төхөөрөмж, ялтсан ус халаагч ЦТП/-ийн барилга, түүний  газар байсан юм.

Гэвч хууль, шүүхийн шийдвэрийг ноцтой зөрчиж, хувийн ашиг сонирхолд автаж, үгсэн хуйвалдсан Нийслэлийн засаг дарга асан Г.Мөнхбаяр,түүний гар хөл болсон Нийслэлийн Захирагчийн албаны дарга Ч.Бат, Газрын албаны дарга Ц.Сандуй, Ерөнхий архитектор Э.Хүрэлбаатар, Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан нар зөвшөөрөлгүй баригдаж байгаа Гацууртын Л.Чинбат  Хотын удирдлагууд Та бүхний гаргасан шийдвэрийг зөрчиж өдөр шөнөгүй барилгаа барьж байна.

бидний илгээсэн “нотлох баримт”-дад үнэдэслэн “Авлигатай Тэмцэх газар”-т маш яаралтай шалгуулж, буруу зөвийг тогтоолгохыг хүсэж байна.

барих газрын суурин дээр ямарч

Уул нь тухайн барилгыг бариулахгүй байх талаар “Нийслэлийн Захиргааны Хэргийн шүүхийн Шүүгчийн захирамж” хоёр удаа гарсан юм. Гэвч үүнд хяналт тавьж зогсоох үүрэгтэй Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх алба, НМХГазар огт арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүргэлээ.

Танд үүний өмнө явуулсан 2012 оны 08 сарын 27 өдрийн 1/39 албан бичгээр Нийслэлийн Захиргааны Хэргийн шүүхийн Шүүгчийн “Албадан гүйцэтгэх” захирамж зэрэг олон нотлох баримтыг илгээсэн билээ. Оршин суугч иргэд бид хууль, шүүхийн шийдвэр зөрчсөн олон удаа хэвлэлийн бага хурал хийж, холбогдох хяналтын газруудад хандаад тусыг олж чадахгүй байна.

Хууль зөрчсөн үйлдлийг гардан гүйцэтгэсэн Нийслэлийн Газрын албаны дарга асан Ц.Сандуй, одоо дарга байгаа н.Буяндэлгэр, НЗАА-ны дарга ч.Бат, Ерөнхий архитектор Э.Хүрэлбаатар нар ашиг сонирхолын зорилгоор энэ бусармаг үйлдлийг хийсэн нь ойлгомжтой тул “Авлигатай тэмцэх газарт шалгуулж”, ажлаас нь нэн даруй чөлөөлөх нь шударга ёсонд нийцнэ гэж иргэд бид үзэж байна.

Иймд Нийслэлийн өмчийн барилга баригдах ёстой газрыг хууль бусаар булаан авч, зөвшөөрөлгүй барилга барьж байгаа бусармаг үйлдлийг газар дээр танилцаж,  нэн яаралтай “зогсоох, улмаар нураалгах, эсвэл улсын орлого болгох” арга хэмжээ авч туслахыг оршин суугч иргэдийг төлөөлж Танаас хүсэж байна.

Жич: Хотын удирдлага Тантай оршин суугчид бидний төлөөлөл нэн даруй уулзахыг хичээнгүйлэн хүсэж байна. Та бидэнд бололцоо олгоно уу.

Таныг хүндэтгэсэн

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Н.БУМБАР

/Доктор,Монгол улсын Зөвлөх инженер/

Untitled-2

Хүсэлт гаргах тухай

“Эрдэм” Сууц өмчлөгчдийн холбооны 47-р байрны оршин суугч иргэд бид Нийслэлийн засаг даргын 2006 оны 256 тоот захирамж, Нийслэлийн засаг даргын 2010 оны 426 тоот захирамж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 295 дугаар захирамжуудийн Гацууртын Л.Чинбатад холбогдох хэсгийг  хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ.

Иймд хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхийн өмнө дараах зүйлийг тодоруулж, хэргийг шийдвэрлэхэд  нотлох баримт болгохыг шүүхээс хүсч байна. Үүнд:

1.   Монгол Улсын “Газрын тухай хууль”-ийн 33.1.2-т газар эзэмшүүлэх асуудлыг Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж, “Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчиж, Нийслэлийн засаг даргын 2006 оны 256 тоот захирамжаар Гацууртын Л.Чинбатад 572 м2 талбайг олгосон нь аль хир хууль эрхзүйн үндэслэлтэй болохыг тогтоохыг хүсье.
2.   Нийслэлийн Захиргааны Хэргийн шүхийн 2010 оны 48 тоот шийдвэрийг хэрэгжүүлэхээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2010 оны 07 сарын 16-ны 5/38 дугаар тогтоолоор Бага тойрууд “халаалтын цогц төхөөрөмж зөөх, тусд нь барилга барих санхуужилтыг ”Төсвийн зохицуулалтаар“батлаж, уг тогтоолыг хэрэгжүүлэхээр Нийслэлийн Засаг даргын 2010 оны 07 сарын 19-ны өдрийн 496 дугаар захирамж гаргаж зохицуулсныг ямар үндэслэлээр хууль зөрчиж, Л.Чинбат барилга барих болсныг тодруулж, тухайн тогтоол, захирамжуудыг хэрэгт нотлох баримтаар тусгаж өгнө үү.
3.   Л.Чинбат барилгын ажил эхлүүлэх, үргэлжүүлэх талаар Мэргэжлийн хяналтын газраас албан ёсоор зөвшөөрөл авсан эсэх талаар нотлох баримтаар тогтоож өгнө үү.
4.   Ус дулаан дамжуулах цогц төхөөрөмж 47-р байрны 5 давхарын подвальд уур, ус алдаж, техникийн нөхцөл зөрчигдөж, оршин суугчдын эрүүл аюулгүй байдалд харшилж, Барилгын тухай хууль зөрчиж байгаа тул тусад нь байранд шилжүүлэхийг 2005 оноос хойш Э.Бат-Эрдэнэ нарын мэргэжлийн хяналтын байцаагчдын дүгнэлт, шийдвэр удаа дараа гаргаж байсан. Гэтэл Э.Бат-Эрдэнэ нарын мэргэжлийн хяналтын байцаагчид Л.Чинбатын 13 давхар байрны дор байрлуулж болно гэсэн зөрүүтэй дүгнэлт гаргаж байгаагийн учир шалтгааныг “эргэлзээгүй бодит үндэслэлээр тогтоолгох” хөндлөнгийн 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчид томилж, “Дүгнэлт”-ийг шүүх хуралд мэтгэлцэх зарчмаар өөрсдийг нь байлцуулан хэлэлцүүлэх.
5.   Шүүх хурлыг нийтэд нээлттэй байлгах зарчмыг дээдлэж, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг оролцуулах зөвшөөрлийг албан ёсоор бидэнд өгөхийг хүсье. Хэвлэл мэдээллийн сурвалжлагчдыг бид албан ёсоор  урих болно.

 

        СБД-ийн 6 дугаар хороо, Бага тойруу, 47 дугаар байранд

1976 оноос хойш байнга оршин сууж байгаа Иргэн

Untitled-2

Нийслэлийн өмч, түүний газар дээр, Зөвшөөрөлгүй барьсан  барилгын тухай

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн VI хороо, “Бага тойруу”-д инженерийн томоохон байгууламж /805 тоот халаалтын цогц төхөөрөмж, ялтсан ус халаагч ЦТП/-ийн хуучин барилга, түүний газар дээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 48 дугаар шийдвэрийн дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2010 оны 07 сарын 16-ны 5/38дугаар тогтоолоор Бага тойрууд “халаалтын цогц төхөөрөмж зөөх, тусд нь барилга барих санхуужилтыг “Төсвийн зохицуулалт”-аарбаталсан юм.

Тухайн тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 07 сарын 19-ны өдрийн 496 дугаар захирамжаар  “СБД-ийн 6-р хороо, Бага тойруугийн 47 дугаар байрны халаалтын цогц төхөөрөмжийг зөөж, шинэ УДДТ-ийн барилга барьж шилжүүлэх, гадна шугам сүлжээний өргөтгөл”-д 100.0 сая (Нэг зуун сая) төгрөгийг хуваарилан тендерт ялсан компани  УДДТ-ийн барилгын зургийг хийлгэж, барилгын ажлаа эхлүүлсэн юм.

Гэтэл Гацуурт компаний Л.Чинбат тендерт ялсан компанийн хийж байсан ажлыг ямарч үндэслэлгүйгээр эвдэн сүйтгэж, харин өөрөө зөвшөөрөлгүй барилга барьж эхэлсэн юм. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс хууль зөрчсөн үйлдлийг албадан зогсоох шийдвэрийг удаа дараа гаргасан ч Л.Чинбат үл тоож, барилгаа зөвшөөрөлгүй барсаар эдүгээ 13 давхар болтол ханыг нь босгож дуусаад байна.

Үүнд Нийслэлийн Захирагчийн албаны дарга асан Ч.Бат, Ерөнхий архитектор асан Э.Хүрэлбаатар, Газрын албаны дарга асан Ц.Сандуй нар үгсэн хуйвалдаж, Нийслэлийн Засаг дарга  Г.Мөнхбаярын 2011 оны 295 дугаар захирамжийг  хууль зөрчин гаргуулж Л.Чинбатад улаан цайм тусалсан явдал юм

Шударга үнэн гэж байдаг бол Гацууртын Л.Чинбат 2002 онд Нийслэлийн өмч хувьчлах комиссын 156 дугаар тогтоолоор Таско ХХК-ийн эзэмшил 222 м2 талбайтай нурж байсан 2 амбаарыг дуудлага худалдаа нэрээр авч эзэмшигч болсон юм.

Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр, Нийслэлийн газрын албаны дарга асан Ц.Сандуй нар хуйвалдаж, Монгол Улсын “Газрын тухай хууль”-ийн 33.1.2- хуулийн заалтыг зөрчиж, Нийслэлийн засаг даргын 2006 оны 256 тоот захирамжаар Гацууртын Л.Чинбатад 222м2 газрыг  794 м2 газар болгон нэмэгдүүлж, хууль бусаар олгосон юм.

Орон сууцны “Опен хаус” ХХК-ний захирал байсан Д.Дорждагва гэх этгээд Нийслэлийн өмч УДДТөвийн хуучин барилгыг Л.Чинбатад 55.0 сая төгрөгөөр худалдаж, мөнгийг нь хувьдаа завшсан бодит баримт хүртэл бидэнд байна.

Ингэж л хууль бусаар газрын наймаа хийж, нийслэлийн өмч, хөрөнгийг үнэгүй, эзэнгүйдүүлж байгаа бодит баримт жишээ ийм байна. Энэ бусармаг үйлдлийг гааруулагчид Нийслэлийн газрын алба, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын зохих албаны түшмэдүүд байгаа гэдэгт үгүйсгэх аргагүй Та мэдэж байгаа.

2…

Бид шударга үнэний төлөө хөөцөлдсөний хүчинд Нийслэлийн Захиргааны Хэргийн шүүхийн 2010 оны 48 дугаар шийдвэрээр хууль бус олгосон 794 м2 талбайгаас Нийслэлийн өмчийн барилга, төхөөрөмжийн доорхи 67м2 газрыг эргүүлэн авсан хэдий ч, газрын луйварчин Л.Чинбат ямар ч зөвшөөрөлгүй 13 давхар барилга барьчихаад байна. Үүнийг яах вэ Нийслэлийн Засаг даргаа…???.

Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Та эрхийнхээ хүрээнд дараах хууль зөрчсөн асуудлыг анхаараалдаа авч яаралтай шийдвэрлэж, бидэнд хариу мэдэгдэхийг хичээнгүйлэн хүсэж байна. ҮҮНД:

1.   Монгол Улсын “Газрын тухай хууль”-ийн 33.1.2-т газар эзэмшүүлэх асуудлыг Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж, “Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ”гэсэн хуулийн заалтыг зөрчиж, Нийслэлийн засаг даргын 2006 оны 256 тоот захирамжаар Гацууртын Л.Чинбатад хууль зөрчиж олгосон (794-222-67=505м2) 505 м2 (Таван зуун таван м2)  газрын эзэмшлийг хүчингүй болгож өгөхийг хүсье.
2.   Нийслэлийн Захиргааны Хэргийн шүхийн 2010 оны 48 тоот шийдвэрийг хэрэгжүүлэхээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2010 оны 07 сарын 16-ны 5/38дугаар тогтоол, уг тогтоолыг үндэслэсэн  Нийслэлийн Засаг даргын 2010 оны 07 сарын 19-ны өдрийн 496 дугаар захирамжийг зөрчиж, гаргасан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 295 дугаар захирамжийн Гацууртын Л.Чинбатад холбогдох хэсгийг  хүчингүй болгохыг хүсье.
3.   Л.Чинбат барилгын ажил эхлүүлэх, үргэлжүүлэх талаар Мэргэжлийн хяналтын газраас албан ёсоор ямарч зөвшөөрөл аваагүйн зэрэгцээ, НЗХ-ийн шүүхийн шүүгчийн “Албадан гүйцэтгэх” захирамжийг үл биелүүлээгүйгээс ингэж хууль зөрчиж, завхаруулсныг Та анхааралдаа авч, судлан зохих арга хэмжээ авна уу.
4.   Орон сууцны “Опен хаус” ХХК-ний захирал байсан Д.Дорждагвагэх этгээд Нийслэлийн өмч УДДТөвийн хуучин барилгыг Л.Чинбатад 55.0 сая төгрөгөөр худалдаж, мөнгийг нь хувьдаа завшсан баримтыг үүний өмнө Танд хүргүүлсэн. Ямар арга хэмжээ авч, улсыг хэрхэн хохиролгүй болгосон талаар бидэнд мэдэгдэнэ үү.
5.   Нийслэлийн Газрын албаны дарга асан Ц.Сандуй, НЗАА-ны дарга асан Ч.Бат, Ерөнхий архитектор асан Э.Хүрэлбаатар нар хувийн ашиг сонирхолдоо автаж, хууль зөрчсөн бусармаг үйлдэл нь газрын луйварчин Л.Чинбатын шуналыг гааруулж зөвшөөрөлгүй барилга барих боломж олгосон тул энэ хүмүүсийг “Авлигатай тэмцэх газар”-т шалгуулж. буруу зөвийг тогтоолгоно уу.

Нийслэлийн өмчийн барилга, газарт хууль зөрчиж, зөвшөөрөлгүй барьсан барилгатай газар дээр нь танилцаж, хот төлөвлөлт, орчинтойгоо хэрхэн зохицож, иргэдийн эрх ашгийг яаж зөрчиж байгаа, цаашид ямар арга хэмжээ авч, оршин суугч иргэдийн эрхийг хамгаалах бодлоготой байгаа талаар Танаас хүсэж байна.

Хотынудирдлага Танд үүний өмнө энэ асуудлаар Гурван удаа хандсан ч Танаас ямарч хариу, шийдвэр аваагүй билээ. Иймд Таныг бодиттой шийдвэр гаргаж, оршин суугч иргэд бидний хуулиар олгогдсон эрхийг хүндэтгэнэ гэдэгт итгэж байна.

11 22 33 44 55 66


URL:

Сэтгэгдэл бичих