Ажил тасалдаг, актгүй өвддөг гишүүдийг торгодог болъё

UIH12Өглөө нойрноосоо сэрж ажилдаа очмооргүй үедээ дарга руугаа “би өвдчихсөн” эсвэл “чөлөө авъя” гэж мессеж бичдэг ажилчид хаа сайгүй байна. Бүр Төрийн ордонд хүртэл ийм хүмүүс мэр сэр байдаг юм. Гэхдээ тэнд ажил­ладаг төрийн албан хааг­чид биш. Тэд өглөө хуруу­ныхаа хээг таниулж ажил­даа бүртгүүлдэг учир хуурамчаар өвдөж, чөлөө авч чаддаггүй. Тэглээ ч тэд ажил тасалсан,  хоцорсон шалтгаанаар тор­гуулна эсвэл цалин­гаа­саа хасуулж хариуц­ла­гаа хүлээдэг.

Харин УИХ-ын 76 гишүүнд Хөдөл­мөрийн тухай хууль үйл­чил­дэггүй юм байна. Өөрөөр хэлбэл, тэд ажилдаа оч­мооргүй үедээ чөлөө авна эсвэл эмнэлэгт үзүүлнэ, ханиад хүрсэн гээд л тус­лахаараа хэлүүлчихдэг. Хуурамч чөлөө авсан, ажил тасалсан гээд тор­гууль­даггүй, цалингаас нь суутгадаггүй учир сэтгэл амар гэртээ хэвтчихнэ, аль эсвэл хувийн ажлаа ам­жуулна.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гаригт л гэхэд 22 гишүүн эзгүй байв. Тэдний 15 нь гадаадад яваа аж. 11 нь УИХ-аас томилолт авч, хоёр нь хүлээн авагч талын зардлаар, хоёр нь хувиараа явжээ. Гишүүдийн гадаад томилолтын зардлыг бууруулж аль болох чуулганы танхимд, орон нутагт ажиллуулна гэж төсөв батлах үеэр Ерөнхий сайд онцолж байсан. Гэтэл арван хэдүүлээ гадаадад явна. Өнгөрсөн баасан гаригт 52-уулаа ажиллах ёстойгоос чуулганы тан­хи­мын ирцийн самбарт  46 гишүүн бүртгүүлсэн бай­лаа. Үлдсэн нь тэр өдрийн ажлаа шалтгаангүй тасал­сан байна.

 

БҮТЭНСАРАЖИЛТАСАЛДАГГИШҮҮНБИЙ

 

huliУИХ-ын гишүүд хэ­нээс чөлөө авдаг, өвчтэй үед ямар хууль, журам үйлчилдэг тухай бодит байдлыг сийрүүлье. Ги­шүүд ажилдаа ирэх бо­ломж­гүй үедээ УИХ-ын даргад заавал дуулгах ёс­той. Өөрийн биеэр утсаар ярина эсвэл туслахаараа дамжуулж хуралдаан дар­галагчаар чөлөө авдаг бай­на. Нэг бол Чуулган, байн­гын хороодын хуралдаан зохион байгуулах албанд мэдэгдэж УИХ-ын даргад хэлүүлдэг аж. Харин УИХ-ын даргаас зөвшөө­рөл аваагүй бол ажил тасалсанд тооцно.

Энд нэг жишээ авъя. Увсаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өнгөрсөн оны сүүлчийн сард ажилдаа бараг ирээгүй юм байна. Тэрээр УИХ-ын даргаас албан ёсоор зөвшөөрөл аваагүй Хятад руу явсан учир ир­цийн мэдээнд тас гэж бүртгэжээ. Энэ тухай www.parliament.mn цахим хуудаст нийтэлсэн гишүү­дийн өдөр бүрийн ирцийн мэдээнээс харж болно.  Бүтэн сар ажил тасалсан гээд түүнд хэн ч ямар ч хариуцлага тооцоогүй. Хуулиар бол шалтгаангүй­гээр олон хоног ажил та­сал­сан хүнийг халдаг. Харамсалтай нь гишүүдэд хууль үйлчлэхгүй байна. Баталсан хуулиа тэд хэ­рэг­жүүлдэггүй гэсэн үг. Уг нь Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн ха­рилцаанд ялгаварлал, хязгаарлал, давуу байдал тогтоохыг хориглосон байх юм. Гэтэл гишүүд давуу эрх эдэлж байгаа жишээ энэ.

Сараар байтугай бүтэн ээлжит чуулганд нэг ч удаа суугаагүй хүн бий. Тэр бол  2004-2008 оны парламен­тад байсан симба Ц.Батаа. Тэрээр “Миний байх газар энэ биш” гэсээр хамгийн сүүлчийн хаврын чуул­ганд огт суугаагүй байдаг. Байх газраа мэддэггүй хүн яах гэж гишүүн болсон юм бол. Тэглээ гээд ямар ч хариуцлага, шийтгэлгүй зүгээр өнгөрсөн. Ажил хий гэж ард түмэн сонгосон байтал дураар дургидаг ийм хүмүүс мэр сэр бай­на.

Харин УИХ-ын ги­шүү­дээс байнгын чөлөө­тэй нь Ерөнхий сайд. Тэ­рээр УИХ-ын гишүүнээр бус Ерөнхий сайд, Төрийн өндөрлөгийн хувиар тус­гай ажил, албатай учир чуулганд өдөр бүр суух албагүй гэж үздэг байна. Гэхдээ шаардлагатай үед, гишүүдийн асуулгын ха­риу өгөх өдөр, парла­мен­тад ажлаа тайлагнахдаа гүйцэтгэх засаглалын тэр­гүүн чуулганд оролцдог юм.

 

ХУУЛИАХЭРЭГЖҮҮЛДЭГГҮЙПАРЛАМЕНТ

 

huli2Хүн л юм болохоор өвдөж зовох, ажил явдал тохиолдох, зайлшгүй зүйл гарах нь мэдээж. Ийм үед даргаасаа чөлөө авах нь ч зүйн хэрэг. Гэхдээ бас л хууль үйлчилдэггүй юм байна. Тухайлбал, нэг өдөр өвчтэй гэж хэлчихээд дараа нь даргадаа эмчийн акч аваачиж өгдөггүй гэ­сэн. Энэ тухай зарим ги­шүү­нээс асуухад ч “тийм зүйл байдаггүй” гэсэн хариулт өгч байлаа. Харин олон хоногоор эмнэлэгт хэвтвэл лист авдаг байна. Мөн зайлшгүй тохиолд­лоор гадаадад эмчлүүлэх хэрэг ч гардаг аж. Өмнөх парламентад Д.Арвин ги­шүүн олон хоногоор гадаа­дад эмчлүүлэхээр чөлөө авч байсан. Өнгөрсөн до­лоо хоногт Ж.Батсуурь гишүүн эмчлүүлэхээр яв­сан байна. Энэ бол хэн хүнд тохиолдож болох зүйл. Ийм тохиолдолд УИХ-ын удирдлага ч ги­шүүдээ хүндэтгэн үздэг байна.

Ирэх баасан гаригт энэ парламентын анхны нам­рын чуулган өндөрлөнө. Тэгэхээр гишүүдийн ирц нэгдсэн журмаар гарах юм. Хэн нь хэдэн цагийн ажил тасалсан, хэдэн цаг хоцорсон, хамгийн идэвх­тэй нь хэн байсныг Чуул­ган, байнгын хороодын хуралдаан зохион байгуу­лах албанаас тайлагнадаг юм. Гишүүдийн ирцийн мэдээ цаг, минутаар гарна. Хамгийн олон цагийн ажил тасалсан гишүүний нэр удахгүй тодорно. Тэг­лээ гээд түүнд ямар ч ха­риуцлага тооцохгүй. Тийм механизм парламентад үйлчилдэггүй. Хууль бай­сан ч тэд баталсан хуулиа хэрэгжүүлдэггүй учир олон цагийн ажил тасал­сан гишүүн, идэвхтэй ажил­ладаг гишүүн хоёр яг адилхан. Хачирхалтай нэг зүйл энд бий. УИХ-ын гишүүдийг Хөдөлмөрийн тухай хууль огт биелүүл­дэггүй гэж болохгүй. Ээл­жийн амралт авах боло­хоор гайхалтай сайн хэрэг­жүүлдэг байна. Тэд бусад­тай адил хуулийн дагуу жил бүр ээлжийн амралт эдэлдэг юм. Хуулиас га­дуур ажиллаж, хуулийн дагуу амардаг парламент­тай Монгол Улс гэж болно. Манайх парламентын за­саг­лалтай орон гэж олон гишүүн цээжээ дэлддэг. Тэгвэл Монголын засаг­лал завхарч, тэнд ажил хийдэггүй хүнээр дүүрчээ.

Энэ бол гишүүдийн ёс зүйтэй холбоотой. Пар­ламентад ёс зүйгүй хү­мүүс олон байна гэсэн үг. Тиймээс гишүүдийн Ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулж хариуцлагыг чан­гатгах хэрэгтэй болжээ, З.Энхболд дарга аа. Ажил тасалсан, хоцорсон ги­шүү­дийн цалинг хасдаг, актгүй өвддөг, хуурамч чөлөө авдаг худалч ги­шүүддээ хариуцлага тооц­дог болъё. Олон цагийн ажил тасалсан гишүүдээ сонгогчид нь эргүүлэн татдаг хуультай орон ч байдаг. Ийм чанга меха­низм Монголын парла­ментад дутсаар олон жил өнгөрлөө.

Ирц бүрдүүлээгүй бүл­гийг татан буулгах, гишүүд хурууны хээгээр бүртгүүл­дэг байх хоёр ч хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Гэхдээ хэлэлцүүлэг нь удааш­ралтай явж буй. Шалт­гаан нь гишүүдийн ёс зүйтэй холбоотой уч­раас тэр. УИХ-ын гишүүд өдөр бүр ажиллахыг хүс­дэггүй, чө­лөөт цагаараа хууль тог­тоох ажлаа хий­дэг боло­хоор ирц бүрдүү­лэх, ха­риуцлага дээшлүү­лэх тө­сөлд хойрго хандаж байгаа юм. Тэд ийм л дүр төрхтэй хүмүүс. Бид тийм л ёс зүйгүй хүмүүсийг төрд төлөөллөө болгон сонгожээ.

Зууны мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.