Тамирчдыг намын харьяаллаар нь өрсөлдүүлье

basketballСүүлийн үед юм бүрийг л намаар жишээ авч үздэг боллоо. Хүүхэд сургуульд ороход, өвчтэй хүн эмнэлэгт хэвтэхэд ч тэр намын үзэл суртлын золиос болж бай­на. Эмнэлгийн дарга нь намын үзэл гаргаж хүнд өвчтөнийг эмчлэхээс татгалзсан асуудал  гарсан. Эмнэлгийн сал­барт ийм асуудал гарсан бол сүүлийн үед спортод иймэр­хүү зүйл гарч байна. Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооныхон “Хасын хүлгүүд” багийг Үндэс­ний сагсан бөмбөгийн лигт оруулахаас татгалзсан. “Энэ нь ямар учир шалтгаантай юм бол” хэмээн олон хүн гайхаж байна. Гэтэл тус “Хасын хүлгүүд” багийг Монгол Ардын намын гишүүн Ч.Ганхуягийн ивээн тэтгэдэг учраас тэр гэнэ. Ямар нэгэн хүн спортоор хичээллэж амжилт гаргахад нь олон хүний тусламж хэрэгтэй байдаг. Гэхдээ хэн тухайн спортыг дэмжиж санхүүжүүлэх нь тийм сонин зүйл биш юм. Монголын Үндэсний сагсанбөмбөгийн холбооны тэргүүн нь АН-ын хүн аж. Гэтэл Ч.Ганхуягийн ивээн тэтгэдэг багийг хассан нь намын үзэл суртлаас болсон гэж үзэж байгаа юм. Ингэж намын үзэл гаргаснаас болж тус багийн 15 тамирчин хохирч байна. Спорт тэр дундаа багийн спортын хөгжил тун муу байгаа манай орны хувьд багийн спортыг хазаарлах нь тун харамсалтай зүйл болж байна. Өмнө нь ийм асуудал гарч байгаагүй юм. Харин энэ тал дээр муу ажилласан Монголын сагсан бөмбөгийн холбооныхонд буруу байна. Өөрсдийн нэр хүндтэй тэмцээн болох Сагсан бөмбөгийн дээд лигийн багуудыг Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд алдсан нь тэдний ажлаа ямархуу хийж байсныг харуулж байна. Ингэснээр намын үзлээс болж тухайн спортоор хичээллэж байгаа тамирчдын эрх ашиг бүрэн хохиров. Яг дээрх асуудалтай адилаар аль нэг газрын спорт зааланд амралтаа өнгөрүүлэх гэвэл нам асууж балрах цаг ойрхон болжээ. Ер нь том багагүй намын үзэл суртлыг хөхиүлэн дэмжиж коммунист засаглал руу эргэн шилжихэд ойрхон болоод байна. Аль сайн намыг нь дагахгүй бол ам тосдохгүй хоосон хоцрох нь байна шүү. Хэн ямар спортоор хичээллэж амжилт гаргахад нам хамгийн чухал зүйл болж байгаагийн нэг тод жишээ энэ юм. Тэгэхээр одоо тамирчдыг намын харьяаллаар нь өрсөлдүүлье.

 

Э.Баясгалан


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.