ЭСЯ-НД ХАЛДСАН ЭТГЭЭД УЛС ТӨРИЙН ОРОГНОЛ ХҮСЭГЧ БАЙЖЭЭ

big_2013-02-01t130408z_01_ist01_rtridsp_3_turkey-usa-explosion-toll-8229МОСКВА. /ИТАР-ТАСС/. Өнгөрсөн баасан гарагт Турк улсын нийслэл Анкара дахь АНУ-ын Элчин сайдын яаманд халдсан амиа золиослогч этгээд нь хоёр жилийн өмнө Германд улс төрийн орогнол хүсч байсан тухай Германы хэвлэлд мэдээлсэн байна.
40 настай Ежевит Шанли нь “Хувьсгалт ардын фронт” хэт зүүний намын тал баримтлагч байсан ажээ.
Тэрбээр Германы Хойд Рейн-Вестфалиа мужид цагаачлах эрх хүсч өргөдөл гаргаж байв. Энэ үеэс Германы тагнуулын газар түүнийг анхааралдаа авсан байжээ. Цагаачлах хүсэлтийг нь татгалзсан хариу өгснөөс хойш хууль хэрэгжүүлэгч байгууллага түүний мөрийг алдсан байна.
Шанли тэсрэх төхөөргийг өөрийн биед зүүж Турк дэх АНУ-ын Элчин сайдын яамны виз мэдүүлэх хэсгийн шалгалтын цэгээр нэвтэрхийг завдсан юм.
Дэлбэрэлтийн улмаас Шанлигаас гадна харуулын нэг ажилтан, бас нэг иргэн амиа алдсан байна.
Л.Урангуа

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих