ИРАНЫ ЦӨМИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛОВ

big_the-iranian-foreign-minis-007МЮНХЕН. /РИА Новости/. Ираны цөмийн маргаантай асуудлыг хэлэлцэх Иран болон зуучлагч зургаан улсын энэ удаагийн уулзалт хоёрдугаар сарын 25-ны өдөр Казакстанд болно гэж Ираны ГХЯ-ны сайд Али Акбар Салехи мэдэгдлээ.
“НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван улс болон Германы оролцсон уулзалт хоёрдугаар сарын 25-нд Казакстанд болно. Бид энэ уулзалтын дүрмийг хэзээ ч зөрчөөгүй бөгөөд харилцан зөвшилцөлд хүртлээ энэ уулзалтыг хийсээр байна” гэж Али Акбар ням гарагийн Мюнхений аюулгүйн хурал дээр мэдэгдсэн ажээ.
Их Британи, Хятад, Франц, Орос, АНУ, Герман улсууд бүтэн нэг жил завсарласны эцэст өнгөрсөн жил гурван удаа Ирантай хэлэлцээ хийсэн билээ.
Тегераны цөмийн ажиллагаанаас шалтгаалан энэ хэлэлцээ нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй байгаа юм.
АНУ болон Израиль зэрэг улс Ираныг цөмийн хөтөлбөрөө цэргийн зорилгод ашиглаж байгаа хэмээн буруушаадаг ажээ.
Харин Иран улс Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд гарын үсэг зурсан төдийгүй Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүний хувьд энхийн зорилгоор цөмийн технологийг хөгжүүлэх, эзэмших эрхтэй гэж мэдэгддэг юм.
Л.Урангуа

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих