Ц.Элбэгдоржийн шидсэн чулуу Х.Тэмүүжинг золиосолж, Н.Алтанхуягийг ангалд унагах нь

б45ы45ыб45ыбыбыбыбыбыбУрьд шөнө МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж,  хэд хэдэн чухал  асуудал хэлэлцсэний дотор хамтарсан Засгийн газар байгуулан ажиллаж байгаа  мөртөө  эрүүл мэндийн салбарыг хэт  улс төржүүлэн,   дайрч давшилсан  өрөөсгөл мэдээлэл зориуд цацан, урьд нь МАНАН бүлэг засаг барьж байхад үүсэн хуримтлагдсан  бүхий л  алдаа завхрал муу муухайг  ганцхан  сайдад тохох компанит ажлыг  зохион байгуулахыг Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж үүрэг өгсөн тухай хэлэлцжээ. 445б445бөбөбөбөбөбөбө

Тэрээр Ерөнхий сайдын өрөөнд АН-ын УИХ дахь бүлгийн гишүүдийг цуглуулан,  Хууль зүйн сайд Х. Тэмүүжинг хорих эмнэлэгүүдийн талаар ор үндэсгүй мэдээлэл даруй  цацах үүрэг өгсний дагуу хэвлэлийн бага хурал зарлан, с этгүүлчдэд үндэслэлгүй,  гүтгэлэгийн чанартай мэдээлэл өгч, иргэдийг зориуд төөрөлдүүлэн, нэгэн танхимд суугаа Засгийн газрынхаа гишүүнийхээ  нэр төрийг гутааж, нэр төрд нь халдсан  улс төрийн зорилготой,  увайгүй алхам гэдгийг  хатуухан шүүмжлээд,  энэ ноцтой  асуудлыг УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн хурлаар  ойрын үед авч хэлэлцэн,  тодорхой шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзсэн байна.

 

Түүнчлэн  хамтарсан Засгийн газар байгуулах үеэр тус эвслээс АН-тай байгуулсан гэрээ амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгааг ч эргэн нягталж,  үнэлэлт дүгнэлт өгөх  цаг болсон гэдэгтэй Гүйцэтгэх товчооны гишүүд санал нэгджээ. Улмаар Засгийн газрын  ихэнх гишүүд нь  Ц. Элбэгдоржийн  бүтэлгүй  даалгаварт дурамжхан байгаа бөгөөд  Н. Удвалыг чадах гэж байгаад Н.Алтанхуягийг мулталж хаях гэсэн АН-ыг бүлэглэлүүдийн  далд хүслийг  сэрээж,   Засгийн газраа ганхуулах вий гэж айцгааж эхэлжээ.

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих