Хараагүй эрэгтэйг мөргөж 2500 төгрөг өгөөд зугтжээ

0ad20a34c86738bigХараагүйчүүдийн байрны ойролцоо өчигдөр 17-88 УБМ улсын дугаартай “Toyota Chaser” маркийн автомашины жолооч Ж.Отгонбаяр ухрах үйлдэл хийхдээ 52 настай хараагүй эрэгтэй Я-г гэмтээжээ. Жолооч түүнийг мөргөнгүүтээ босгож 2500 төгрөг атгуулаад, улсын дугаараа худлаа хэлээд зугтсаныг Замын цагдаагийнхан цаг алдалгүй илрүүлсэн байна. Харин Ж.Отгонбаяр хараагүй эрэгтэйг мөргөснөө хүлээсэн бөгөөд санамсаргүй байдлаас болсон хэмээн тайлбарлажээ.
Ц.Тунгалаг

URL:

Сэтгэгдэл бичих