Гэр хорооллын замд нэмэлт хүч гаргана

Цагдаагийн ерөнхий газрынхан сэтгүүлчдэд хандлаа.

Энэ сарын 10-ны өдрөөс эхлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллагууд орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, нийт 7000 гаруй албан хаагчид ажиллана гэв.

Баярын өдрүүдээр нийслэлийн гэр хорооллын замд хамгийн их түгжрэл үүсдэг учраас тухайн хэсгүүдэд Замын цагдаагийн газраас нэмэлт хүч гарган ажиллах болсныг мэдэгдсэн юм.

Тэд хот, хөдөөг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгддэгийг онцлон, согтуугаар болон хэт хурдтайгаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байв.

Мөн сар шинийн өдрүүдэд хүнсний хэрэглээ нэмэгддэг. Түүнийг ашиглан стандартын шаардлага хангаагүй архи согтууруулах ундаа, хүнсний бүтээгдэхүүн борлуулах явдал цөөнгүй гардаг учир иргэдэд бараа бүтээгдэхүүнээ шалгаж авахыг анхааруулав.

Г.Туяа


URL:

Сэтгэгдэл бичих