Хандивлагчдын зовлон

handОдоогоос гурав, дөрвөн жилийн өмнөх цас зуд малчдын мал маллах сэтгэлгээг бараг л өөрчилсөн дөө. Тусламж дэмжлэгийг өгөөд өгөөд хүрэлцэхгүй хүнд үеийг даван туулсан малчид цас зудны гашуун туршлагаас суралцаж.өвс тэжээлээ овоо базаадагболсон. Хийсч ирдэг зудын гамшиг энэ жил малчдыг дахин сандаргаж эхлэв. Аймаг, сум, багийн хот айл цасанд боогдож, мал хуй нь бэлчээрлэж чадахгүй болж, малчид маань ард иргэдээс тусламж гуйхад хүрэв.

 

Ингээд л аймаг даяараа малчдад туслах хөдөлгөөн өрнүүлж, байгууллага, иргэнийг хандив өргөхийг уриалж гарлаа. Зарим нэг нь хөөрхий малчдад шар, цагаан будаа, гутал, хувцас, нэмнээ гээд л боломжтой бүхнээрээ хандивлаж байна. Хэдийгээр хандив өгөх өгөхгүй нь тэдний дурын хэрэг ч гэлээ сүүлийн үед зах зээл дээрх мах, сүү гэх мэт чухал хүнсний бүтээгдэхүүний үнийг өсгөхөд хүргэсэн малчдад гомдсон зарим нь компани дампуурч ард түмэн зүдэрвэл малчид юугаараа тусалж  чадах юм гэж сөрвөлзөх нь бас байна.

 

“Мянгаар тоологдох малыг гаднаа багшруулж. ланд жийпүүдийг ч зэрэгцүүлэн эгнүүлдэг  болсноос харвал малчны хот баргийн зуданд> ажрахгүй байхаардаа. Хэдэн малынхаа буянаар багагүй ашиг орлогыг хуримтлуулдаг л байж  таараа. Магадгүй малчид мах сүүгээ зах зээлд арай хямд үнээр нийлүүлж, төвийн иргэдээ  боддог байсан бол дуртайяа туслах ч байсан юм билүү” гэсэн яриа ч чих дэлсэнэ билээ.

 

Гэвч буянт мал, малчингүйгээр Монгол улс оршин тогтнохгүй л болов уу даа. Тэгээд ч бүх малчид мянгат биш дээ. Зуд турхан мянгатын малын захаас ширвээд өнгөрөх бол зуугаадхан малыг хуйгаар нь авч одвол хөөрхий малчин хөдөөгөө орхиход хүрэх вий. Байгалийн эрхшээлд аргагүйдсэн мал, малчдадаа тусалцгаая.

 

Г.Жавар

Эх сурвалж: “Архангайн амьдрал”


URL:

Сэтгэгдэл бичих