Хятад улс шатахууны чанараа дээшлүүлэхээр шийдвэрлэв

55klj565gfgfХятадын ерөнхий сайд Вэнь Жябао 6-ны өдөр Төрийн зөвлөлийн байнгын хурал хуралдуулж, шатахууны чанарыг дээшлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хуралд заахдаа, авто машины тоо түргэн нэмэгдэхийн хэрээр авто машины утаа нь агаарын бохирдлыг улам нэмэгдүүлж байна. Шатахууны чанарыг дээшлүүлэхийн тулд авто машины хэрэглээний 4-р үе шатны бензиний стандартыг үндэслэн, Үндэсний чанарын шалгалтын ерөнхий газар, Үндэсний стандартын зөвлөлөөс авто машины хэрэглээний 4-р шатны дизелийн түлшний стандартыг даруй гаргаж, шилжилтийн хугацааг 2014 оны сүүлч хүргэхээр шийдвэрлэжээ. 2013 оны 6-р сарын сүүлчээс өмнө 5-р шатны дизелийн түлшний стандартыг гаргаж, 2013 оны сүүлчээс өмнө бензиний стандартыг гарган, шилжилтийн хугацаа нь бүр 2017 оны сүүлч хүрэх болно. Үүний зэрэгцээ дотоодын шатахуун боловсруулах аж ахуйн нэгжүүдийг сайжруулан өөрчилж, шаардсан цаг хугацаанд нь стандартын шаардлага хангасан шатахуун нийлүүлэх хэрэгтэй байна гэжээ.

\Сарантуяа орчуулав.\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих