Амьд хүнийг андуураад моргт хийснээс хөлдөж нас баржээ

04788b5043cb3f9dbigОХУ-ын Псков мужийн Себеж суурингийн нэгэн иргэнийг зүрхний шигдээс болж нас барлаа хэмээн моргийн хөргөгч камерт хийснээс болж хөлдөж нас барсан байна. Түүнийг камерт хийснээс хойш нэг хоногийн дараа 57 настай эрэгтэйн зүрх нь цохилж байгааг мэдээд тусламж үзүүлэх гэсэн ч чадаагүй гэнэ. Суурингийн бага эмч түүнийг нас барлаа гэж мэдэгдсэн. Тэгээд л моргт хийсэн гэжээ. Хэрэг болсны дараа хийсэн задлан шинжилгээгээр талийгаачийг зүрхний шигдээсээр нас бараагүй, харин хөлдөж нас барсан гэсэн хариу гарчээ. Одоо хууль хяналтынхан энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа юм байна.

Ц.Хас

Эх сурвалж: www.assa.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих