Титэм сургаалаа хайрлаж суудаг Багабанди гуай

titem ugСанаа сайтай сартуулын сахал Багабандийн амрыг эрж мэндчилье.

Титэм сургаалиа хайрлаж суудаг Багабанди гуай

Тэнхээ мэдэн номлож суудаг Багабанди гуай

Тавантолгойн төлөөлөн удирдах зөвлөлийн хүндэт гишүүн Багабанди гуай

Таван сая төгрөгний сарын цалинтай тансаглаж суудаг Багабанди гуай

Ашигт малтмалын гэрээг хамгаалж

Амаа үдүүлсэн юм шиг суугаа Багабанди гуай

Ард түмний баялгийн дээжээс амжиж

Аятайхан хүртэж суугаа

Багабанди гуай

Эрэлхэг ард түмэн чинь

Эх орныхоо баялгийг хамгаалж ирсэн шүү

Багабанди гуай

Эзэн Чингисийн өмчилж өгсөн эрдэс баялгийг

Эвдэж сүйтгэвэл

Эрт орой нэгэн цагт ард түмэн

Түүхийн хариуцлага нэхнэ шүү.

Cap шинэдээ сайхан шинэлээрэй

Сайн санаачилга бүхэн чинь биелэх болтугай.

 

ХУД-ийн 10 дугаар хорооны иргэн, 78 настай Хандын Улаанбанди

Эх сурвалж: “Хөдөлмөр”


URL:

Сэтгэгдэл бичих